Монгол эмч нараас бүрдсэн анхны бөөр шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай боллоо

-Хагалгаа амжилттай сайн явагдав уу?
-Энэ талаар хэлэх арай эрт байна. Өчигдөр есөн цагаас хагалгаа эхэлж 13 цагийн үед дууслаа. Одоогоор хоёр хүний маань биеийн байдал дажгүй байна. Шилжүүлэн суулгасан бөөр хэвийн ажиллаж шээс гарч эхэлсэн.

-Аав нь хүүдээ бөөрөө өгсөн гэл үү?
-Тийм. Бид аавыг нь бүх төрлийн шинжилгээнд хамруулсан. Тэгээд бөөр болон бусад эрхтэн нь эрүүл учир донор болж чадсан. Ингээд бөөрийг нь хүүд нь суулгалаа.

-Донорыг хэрхэн сонгож авсан юм бэ?
-Донорын хуулинд ах дүү, хамаатан садан нь зөвшөөрсөн тохиолдолд мэс засалд оруулна гэсэн байдаг. Yүний дагуу хийгдсэн. Гэхдээ хамаатан садан болгон донор гэсэн үг биш. Гол нь тухайн хүний бие эрүүл байх ёстой.

-Манай улсад хичнээн хүн ийм төрлийн хагалгаанд орох шаардлагатай байдаг юм бол?
-Бөөрний архаг дутагдалтай хүмүүст амьдралаа уртасгах хоёр арга байдаг. Нэг нь бөөрний аппаратад байнга орох. Нөгөө нь бөөр шилжүүлэн суулгах явдал юм. Жил тутамд 100 орчим хүн бөөрний архаг өвчинтэй болж байна. Ингээд үзэхээр хичнээн хүнд ийм төрлийн хагалгаа шаардлагатай нь ойлгомжтой.

-Манайхан урд хөршид бөөр шилжүүлэн суулгах гэж их хэмжээний мөнгө зарцуулдаг. Тэгвэл Монголд хэдэн төгрөгөөр орох боломжтой вэ?
-Энд 9800 ам.доллар. Гэхдээ бид анхны гэдэг үүднээс хагалгаанд орсон залуугийн ар гэрээс долоон сая 500 мянган төгрөгийн төлбөр авахаар болсон. Манай эмнэлэг үлдсэн мөнгийг нь гаргахаар шийдвэрлэсэн. Дэлхий дээр хамгийн бага өртгөөр бөөр шилжүүлэн суулгах хагалгаа манайд хийгдлээ. Манай улсын эрүүл мэндийн даатгалд энэ хагалгааны зардлын талаар огт тусгагдаагүй байдаг. Цаашид бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай хүн олон байгаа учир бусад орны жишгийг дагаад төрөөс тодорхой хэмжээний хувийг гаргуулах бодолтой байна.

-Бөөр шилжүүлэн суулгахад юуг илүү анхаарах ёстой юм бэ?
-Хамгийн гол нь эд нийцлийн лаборатори юм. Энэ лабортори бүрэн хэмжээгээр ажиллаж эхэлсэн. Энэ лаборатори нь нэг хүний эд нөгөө хүний эдэд нийлэх эсэхийг үздэг. Зөвхөн бөөр ч бус дараа дараагийн эрхтэн шилжүүлэх үндэс тавигдлаа гэж ойлгож болно.

-Бөөрөө ахдаа, дүүдээ өгье гэсэн хүмүүс их ирж байна уу?
-Бөөрөө өгье. Хагалгаанд оръё гэсэн хүмүүс маш их байна. Бид төдий чинээ олон хүмүүсийг шинжилгээнд хамруулсан. Гэтэл бөөр болон бусад эрхтэн эрүүл гарах нь ховор байгаа. Гэхдээ манай улсад энэ төрлийн хагалгаа хийх боломж их. Учир нь ах дүү, хамаатан садан олуулаа шүү дээ.

-Ойрын хугацаанд ахин бөөр шилжүүлэн суулгах уу?
-Өнөөдөр нэг хагалгаа хийнэ дээ.

-Одоо хагалгаанд орох хүн хэд орчим насны хүн бэ. Хэн гэдэг хүн бөөрөө өгөх вэ?
-Өөрийн төрсөн ах нь дүүдээ бөөрөө өгнө. Бөөрний машинаар таван жил амьдарсан 20 гаруй насны залуу бий.

-Хичнээн хүний бүрэлдэхүүнтэй хагалгаа хийж байна?
-12 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч манай эмнэлгийнхэн бүгд л оролцож байна. Энэ буянтай үйл ажиллагаа сайн санаат монгол бизнssесмэн Худалдаа хөгжлийн банкны захирал С.Мөнхбатын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа. Мөн дэлхийн хэмжээний зөвлөх эмч нар манай эмч нарыг олон сараар гадаадад сургаж бэлтгэсэн. Ингэхдээ эмч нараас нэг ч төгрөг авалгүй сургалтын бүх зардлыг даасан юм.

-Бөөр шилжүүлэн суулгана гэхээр өвчтэй бөөрийг нь аваад оронд нь эрүүл бөөр хийнэ гэсэн үг үү?
-Yгүй. Өвчтэй хоёр бөөрөн дээр эрүүл нэг бөөрийг нэмнэ гэсэн үг л дээ.

-Тэгвэл гурван бөөртэй болж байна уу?
-Тийм.

-Нөгөө хоёр өвчтэй бөөр эрүүл бөөрөнд нөлөөлөх үү?
-Нөлөөлөхгүй.

Өчигдөр хагалгаанд орсон Б.Ажрахгүйн ах нь болох Батдоржтой уулзсан юм. Тэрээр Сэтгэгдэл их өндөр байна. Манай гэрийнхэн айдгаа ардаа хийчихээд сууж байна даа. Миний дүүд ёстой л үүлэн чөлөөний нар шиг боломж гарлаа. Танай сонин миний дүүд тусалж Сэтгэлийн хандив нэртэй мэдээлэл гаргасан. Энэ мэдээллийг уншаад Архангай аймгийн Батцэнгэл сумын нутгийн зөвлөлөөс бидэнд мөнгөн хандив өгсөн. Мөн Дижитал монгол сугалааны хоёр дахь азтаны ээж 500 мянган төгрөгийн хандив өргөлөө.

Гучаас доошгүй сая төгрөгөөр хийгддэг бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгүүлдэг байсан бол өдгөө Монголдоо бага зардлаар өвчнөөс салах үүд хаалга нээгдлээ.

Э.УЧРАЛ

(Өдрийн сонин 2006-08-10 197)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button