Хөвсгөлийн сонгуульд АН эрх баригч хүчнүүдтэй үзэлцэх нь

Нөгөөх нь тус намаас нэр дэвшигчийн саналыг хуваах зорилготой гэж. Уг нь хуулиар Засгийн газар, төрийн албан хаагч нь татварын мөнгөөр сонгуульд оролцож болохгүй гэж заасан байдаг. Гэвч эрх баригчдад хууль үйлчлэхгүй шинжтэй.

Хөвсгөл аймагт явагдах энэ удаагийн нөхөн сонгуульд АН, МАХН, БНН, ИЗН, МУНН, АТН, Эх орон намаас нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон. МАХН нэг яамны сайдыг сойсон бол БНН болон Эх орон намаас яамны газрын дарга нарыг сойж байгаа. АТН-ын дарга Л.Гүндалай өөрийн төрсөн дүүгээ сойж буй. Энэ нөхөн сонгуульд Yндэсний эв нэгдлийн Засгийн газрын нэг сайд, хоёр яамны газрын дарга оролцохоор болсон. Өөрөөр хэлбэл, нөхөн сонгуульд Засгийн газар тэр чигээрээ оролцож байгаа гэж болохоор. МАХН-ын дарга нь Ерөнхий сайд, нэр дэвшигч нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд.

Засгийн газрын гишүүн, БНН-ын дарга Б.Жаргалсайхан газрын даргаа сойж байна. Мөн Б.Эрдэнэбат сайд ч адил. Дээр нь Л.Гүндалай өөрийн дүүгээ өрсөлдүүлж байгаа. Тэгэхлээр энэ нөхөн сонгуульд АН Засгийн газрын эсрэг зогсож байна гэж дүгнэж болно. Бусад намын хувьд өөрийн намаа сурталчлах, ирэх 2008 онд нэр дэвших магадлалтай хүнээ таниулах давхар зорилготойгоор сонгуульд оролцож байгаа.

Хөвсгөлийн нөхөн сонгууль нь үндсэндээ АН ба бусад намууд гэсэн хоёр блокт хуваагдан сурталчилгаа явагдаж байна. Нэг нь эрх баригчид болон яамд. Нөгөөх нь тус намаас нэр дэвшигчийн саналыг хуваах зорилготой гэж. Уг нь хуулиар Засгийн газар, төрийн албан хаагч нь татварын мөнгөөр сонгуульд оролцож болохгүй гэж заасан байдаг. Гэвч эрх баригчдад хууль үйлчлэхгүй шинжтэй. Тэд энэ нөхөн сонгуульд хэдэн жилийн өмнө Булганы нөхөн сонгуульд хэрхэн хүч хаясан шигээ Засгийн газраа тэр чигээр нь ажиллуулах бололтой. Энэ сарын 20-нд Ерөнхий сайд Хөвсгөлд очно гэж байгаа. Ерөнхий сайд М.Энхболд МАХН-ын дарга. Мөн Эрүүл мэндийн яам нь ч тэр чигээрээ Хөвсгөлд ажиллах бололтой. Хэдийгээр Эрүүл Монгол хүн хөтөлбөрөө батлуулж чадаагүй ч Л.Гүндалай сайд Хэнтий аймагт хэд хоног ажилласан болоод л Хөвсгөл рүү бүхнийг чиглүүлсэн. Түүний удирдсан яам бараг тэр чигээрээ Хөвсгөлд ажиллаж байгаагийн зэрэгцээ гаднаас туслахаар ирсэн эмч нарыг ч Хөвсгөлд ажиллуулж байна.

Сонгуульд нэр дэвшсэн бол төрийн ажлаас түдгэлзэх ёстой. Гэвч Ө.Энхтүвшин сайд тэгэхгүй бололтой. Түүгээр ч барахгүй нөхөн сонгууль явагдахаас өмнөхөн яамаа тэр чигээр нь Хөвсгөлд ажиллуулахаар төлөвлөсөн сурагтай. Элсэлт, төгсөлтийн шалгалтын будлианы үеэр эцэг эхчүүд, сурагчид бослого гаргах нь холгүй байхад сургуулиудаар шагайгаагүй БСШУ-ы сайд нөхөн сонгуульд нэр дэвшсэнийхээ дараа гэнэт ажлаа санав бололтой. Хоосон сургууль, цэцэрлэгүүдээ эргэж сонгуулийн сурталчилгаандаа албан тушаалаа ашиглаж эхлэв. Сургууль, цэцэрлэг, сурагч, хүмүүжигчээр дамжуулан сонгогчдын саналыг авах олон арга хийхээр төлөвлөсөн сураг ч дуулдана. Түүнийг сонгуульд ялахын тулд МАХН яамыг нь төдийгүй, Засгийн газрыг ч ашиглах гэнэ. Эх орон нам ч тэднээс дутахгүй аж. Өөрийн хэр хэмжээндээ төвийн эрчим хүчтэй холбох энэ тэрээр шоудах гэнэ. Мөн шоучин сайд ч зүгээр суухгүй аж. Сонгуульд хамрагдсан газруудад өгөгдсөн зарим лицензийг хүчингүй болгож иргэдээс үнэлэлт авах замаар шоудах гэнэ. Дээр нь шоучин сайд маань нийслэлд хэд хэдэн удаа шоудсан шигээ Хөвсгөлд томоохон шоу зохион байгуулах сураг дуулдана. Энэ бүхэн хууль зөрчиж буй үйлдэл ч эрх баригч МАХН ялахын тулд юу ч хийхээс буцахгүй болжээ. Яг л Булган аймагт Л.Энэбиш агсны тойрогт сонгууль явуулсан шиг ээ.
Хэдийгээр эрх баригчид элдэв арга хэрэглэж сонгуульд ялалт байгуулахыг санаархаж байгаа ч ард түмэн түүнийг нь зүгээр хараад суухгүй бололтой. Иргэний хөдөлгөөнүүд болон Хөвсгөлийн иргэд үүний эсрэг тодорхой тэмцэл өрнүүлэх аж. Ерөнхий сайдыг Хөвсгөлд очиход нутаг орондоо нэвтрүүлэхгүй гэж онгоцны буудал дээр эхлээд л жагсаал цуглаан зохион байгуулах гэнэ. Ерөнхий сайд зөвхөн намын даргын хувиар л Хөвсгөлд нэвтрэх боломж байж магадгүй аж. Мөн яамдынхныг ч адил гэнэ. Зөвхөн Хөвсгөлчүүд төдийгүй нийт нутаг даяар тэдний үйл ажиллагааг саармагжуулах ажиллагаа хийгдэх бололтой. Тэмцэгчид нэр дэвшсэн сайд, газрын дарга нар ажлаа хүлээлгэж өгөөд сонгуульдаа шударгаар өрсөлдөх ёстой. Yгүй бол Хөвсгөлийн нөхөн сонгуульд хэн нэгэн мяндагтан, түүний дүүг өрсөлдүүлэхгүй гэх зэргээр тэмцлээ өрнүүлэх аж.

Энэ бүх байдлыг эрх баригчид үл ойшоон хүч хэрэглэх гэнэ. Хэрвээ тэд хүч хэрэглэвэл намрын улс төрийн тэмцэл өрнөх эхлэл болох бололтой. Эрх баригчид өөрсдийн хүссэнээр сонгуульд оролцох аваас нөхөн сонгуулийг хүчингүй хэмээн үзэхээ ч иргэний хөдөлгөөнүүд мэдэгдээд байна. Улмаар одоогийн Сонгуулийн ерөнхий хороонд ч хариуцлага тооцож бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, шинэ бүрэлдэхүүнд иргэний хөдөлгөөний төлөөллийг оролцуулахыг шаардах гэнэ. Бүр цаашлаад Засгийн газрыг огцруулах, УИХ-ын ээлжит бус сонгууль явагдах хэмжээнд ч хүрч болзошгүй аж. Бүхнийг үл тоогч Yндэсний эв нэгдлийн гэх Засгийн газар галаа өөрсдөө өдөөх бололтой.

Б.ТУГ

(Өдрийн сонин 2006-08-10 197)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button