Монгол улс буй болсны учир шалтгаан

Өөрөөр хэлбэл, Монголын нүүдлийн нийгэм түүхэндээ заавал өгсөн хөгжих гагц шулуун дардан замаар явж ирээгүй, харин ч эргэж буцах буюу зарим эрдэмтний томъёолсноор цагираг маягийн замналаар хувьсаж ирсэн ажээ. Нүүдлийн нийгмийн энэ онцлог нь Монголд улс үүсэх, мандах ба эргэж буцан буурах үйл явц олон зууны туршид дахин дахин давтагдаж ирсэн түүхээр нотлогдож байгаа юм.
Монгол мэтийн нүүдлийн нийгэмд улс үүсэх олон зам буюу учир шалтгааныг дотор нь дотоодын гаралтай ба гадаадын гаралтай (endogenous, exogenous) хэмээх хоёр ангилалд хуваан авч үзэж болно.
Монголын нийгмийн байгуулал, дотоод учир шалтгааны тухайд. XII-XIII зууны эхэн үеэр Монголын нүүдлийн нийгэмд овгийн байгуулал ерөнхийдөө зонхилсон хэвээр байсан боловч гүнзгий задрал, ялгаралд орж, эртний болхи, энгийн байдал төрх нь өөрчлөгдөж нэлээдгүй нарийссан төвөгтэй бүтэцтэй болсон байжээ.

Овгууд олшрон хүчирхэг болохынхоо хирээр мөн хоорондоо нийлэх, салах явдал ч ердийн үзэгдэл болжээ. Үүгээр үл барам овгууд нийлж нэгдэх явдал ихсэх явцад иргэн улс буюу улсууд буй болж тэдгээр нь улам томрон олон овог, иргэн улсууд буюу аймгуудаас бүрэлдсэн нийгэм-улс төрийн нэгдлүүдийг буй болгож байжээ. Тиймэрхүү нэгдлүүдийг ерөнхийд нь улс хэмээн нэрлэж байсан бөгөөд улсыг хан, ноён зэрэг цолтнууд толгойлж байв.
Монголын нүүдлийн нийгэмд улус хэмээх үг нь газар нутгийн бус, харин хүмүүсийг юуны өмнө хэлдэг байжээ. Нүүдэлчин хүмүүсийг хураан захирах зорйлготой улус хэмээх эрх дарх булаалдсан бүлэг нэгдлүүд үүсэн өөрчлөгдсөөр эцсийн бүлэгт одоогийн бидний ойлгодог төр улсын үндэс суурь тавигджээ. Уулс хэмээх нэр томъёо Чингис хааны үед үнэхээр төр улсын утга агуулгатай болсон байна. Одоогийн тэргүүлэх антропологчдын үзэж байгаагаар бол нүүдлийн нийгэмд нийгмийн ялгарал явагдаж байсан нь эцсийн бүлэгт хоёр төрлийн тэгш бус байдал буй болсны үр дүн байжээ.
Тэдгээр нь малын өмчийн буюу эдийн засгийн тэгш бус байдал, нийгмийн байгуулал дахь хүмүүсийн байр суурийн тэгш бус байдал эдгээр хоёр байсан байна.
Монголын хувьд өгүүлэхэд XII-XIII зууны үеэр малын өмчийн тэгш бус байдал мэдэгдэхүйц ихсэж, баян, ядуу, төрөл ба төрөл буе, боол, зарц гэх мэтийн нийгмийн олон үелэл, давхаргадас буй болж тэдгээриин хоорондын харилцаа нь ч ихээхэн нарийн, төвөгтэй болж овгийн гишүүдийн эртний цусан төрлийн хэлхээ холбоос нь алдагдахад хүрч байв. Овгууд задран сарниж олшрохын хирээр иргэд, улсууд уүсэж, улмаар улс төрийн анхны бүдүүлэг бүрдлүүд ч буй болох үйл явц идэвхижиж байжээ. Тэрхүү түүхэн үйл явцын хувь заяанд ноёд хэмээх баян чинээлэг хүмүүсийн давхаргадас бүрэлдэн тогтеон явдал үлэмж
чухал үүрэг гүйцэтгэсэн ажээ. Уг давхаргадаст хамаарах хүмүүсийг Б.Я.Владимирцов тал нутгийн овгийн язгууртан хэмээн тун нарийн онож анх нэрлэсэн билээ.

Чухамхүү тэдгээр язгууртан нарын дотроос хүч чадал, мэдлэг чадвараараа шалгарсан
дээдеийн (элит) хэсэг бүрэлдэж хүчирхэг язгууртан овог, иргэд хүмүүсийг толгойлох болов. Чингэснээр овгийн цусан төрлийн ахлагч нарын нэр хүнд, ач холбогдол алдагдаж, аливаа чинээлэг, хүчирхэг бие хүн авъяас чадвараараа шалгаран хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх бололцоо нөхцөлтэй болсон байжээ. Нийгмийн гишүүдийн дунд дээд, доорд язгуурын талаарх ойлголт буй болж, захирах, захирагдах ёс заншил ч төлөвшиж эхлэв. Үүний хамтад цусан төрлийн явцуу хэлхээ холбоос, амин ашиг сонирхлын жинхэнэ утга агуулга алдагдаж, оронд нь нийгмийн нийт гишүүдийн удам угсааны болон эрх дархын хийгээд аж амьдралын нийтлэг ашиг сонирхол давамгайлах болов.
Захирах, захирагдах ёсны талаар өгүүлэхэд хан /хаган буюу хаан/ цолтны талаар тусгайлан өгүүлбээс зохино. Хан нь ХII-ХIII зуунд Монголын нүүдэлчдийн язгууртан, дээдсийн хүрээллийн дотор хамгийн дээд цолтон нь болж овог, иргэд, улсын хувь заяанд чухал үүрэгтэй болсон нь сурвалж бичгүүдээс тодорхой байдаг. Хан бол овгуудын нэгдлүүдийн дотор анх буй болж, тэднийг удирдан захирах үүрэгтэй байв. Хаган (Хаан), мөн эрт цагт ханч хэмээх цол бол Төв Азийн тал нутгийн нүүдэлчдийн түүхэнд аль ҮI зууны эхэн үеэс Сяньби нарын үеэс буй болон уламжлагдсаар хожуу түрэг, монголчуудын үед хүрч агуулгаараа улам баяжин жинхэнэ утгаа олж дэлхий даяар түгжээ.

Эртний монголчуудын дунд хан цолтон эрх дархтай болохынхоо хирээр Монголын нийгэмд төр улс бүрэлдэх үйл явцад үлэмж тус нэмэр болсон байна. ХII-XIII зуунд Монгол нүтагт Хэбэйл. Найман. Мэргэд.
Татар, Хамаг Монгол, (Онон, Хэрлэн, Туул гурван голын эхний монголчууд) зэрэг иргэдийн томоохон нэгдлүүд буюу овог аймгуудын холбоод буй болж, тэдгээрийг хад, тэдэнтэй тэнцэх цолтон (ван, тигитхури, бек зэрэг) толгойлж байжээ. Тэдгээр хадын толгойлж байсан иргэдийн нэгдлүүдийг бид ханлигууд хэмээн нэрлэж ирсэн бөгөөд тэгж нэрлэж ч болох талтай.
Гэхдээ тэдгээр ханлигийг жинхэнэ улс байсан хэмээн тооцож болохгүй. Үүнд л ханлиг хэмээх нэр томъёоны утга учир оршино. Зарим эрдэмтэн, ялангуяа манай монголын түүхчид Чингисийн хаант улс байгуулагдахаас өмнөхөн Монголд байсан улсууд ханлигуудыг (Хэрэйд, Найман, Хамаг Монгол зэрэг) жинхэнэ улс байсан мэтээр үзэж иржээ. Сүүлийн үеийн судалгааны дүнгээс үзэхэд тэдгээр ханлигууд бол хэдийгээр улс, улс иргэд хэмээн нэрлэгдэж байсан ч зөвхөн төр улсын өмнөх улс төрийн бүрдлүүд төдий байсан хийгээд тэдгээрийг одоогийн антропологийн нэр томъёогоор чифдом (chiefd.om) буюу монголчилбоос ахлагчийн эзэмшлийн нэгэн өвөрмөц хэлбэр байсан хэмээн үзэж болно. Энэ талаар миний бие урьд өмнө бичиж байв.

(Өнөөдрийн монгол 150/320)
Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга академич Ш.Бирва

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button