Цагдаагийн хоёр хурандаа тэтгэвэртээ суулаа

Нэгэн үе шуугисан ч төдөлгүй намжсан цагдаагийн өндөр албан тушаалтны халаа сэлгээний та­лаар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд дахин бичиж эхэллээ. Энэ нь Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар зарим нэг албан тушаалтныг томилсноос үүдэлтэй аж. Энэ талаар тус газрын хэвлэл, мэдээллийн албанаас тодруулахад Байгууллагын дотоод ажил. Байдаг л зүйл шүү дээ хэмээн тайлбарласан юм.
Энэ удаагийн томилгоонуудын хамгийн том халаа, сэлгээний тоонд Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Ч.Сангарагчааг ажлаас нь чөлөөлж, түүний оронд тус газарт тасгийн даргаар ажиллаж байсан хошууч С.Ганбатыг томилсон тушаал орж байна. С.Ганбатыг нэг их удалгүй Эрүүгийн цагдаагийн газрын дэд даргаар очно гэж зарим эх сурвалж хэлж байгаа юм. Хурандаа Ч.Сангарагчааг тэтгэврийн нас нь болсон тул ажлаас нь чөлөөлсөн гэж албаныхан тайлбарлах боловч ирэх намрын чуулганаар батлагдах Авилгатай тэмцэх байгууллагын даргаар очих гэж байгаа талаар шивэр авир ярилцах болжээ.

Харин хурандаа Ж.Бумнанжидыг нийслэлийн Цагдаагийн газрын даргаар ажиллах болсноор эзгүйрсэн суудалд нь буюу Цаг­даагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журам хамгаалах газрын даргын албан тушаалд шинэхэн хурандаа Д.Ядамсүрэнг томилсон байна. Д.Ядамсүрэн нь саяхан ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид хоёр жил суралцаад төгсч ирсэн нэгэн аж. Тэрээр өмнө нь Дорнод аймгийн Цагдаагийн газрын даргаар ажил­лаж байжээ. Гурван жил дараалан ажлын үзүүлэлтээрээ тэргүүлсэн Д.Ядамсүрэнг ирээдүйтэй гэж салбарынхан нь үнэлдэг аж.

Дараагийн халаа сэлгээ нийслэлд үргэлжилж байна. Цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Ж.Баярхүүг ажлаас нь чөлөөлжээ. Тэрээр мөн Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргын албыг хавсарч байсан бөгеөд энэ албыг нь үргэлжлүүлэхээр Хан-Уул дүүргийн тасгийн даргаар ажиллаж байсан хо­шууч Д.Ганболдыг томилжээ. Хэдийгээр хошууч Д.Ганболдыг хурандаа Ж.Баярхүүгийн хийж байсан ажлыг үргэлжлүүл гэж то­милсон ч гэлээ дэд даргын суудлыг өгөөгүй юм байна. Тэгэхээр нийс­лэлийн Цагдаагийн газрын дэд даргын албан тушаал эзгүйрчээ гэж ойлгож болохоор. Одоогийн байдлаар дэд даргаар томилогдох хүний сураг чимээ алга байна. Хурандаа нараа үргэлж хөдөлгөж, сэлгэх нь буруу зүйл биш харин ч зөв алхам гэцгээдэг цагдаагийнхан Ж.Баярхүү хурандааг ямар албан тушаалд томилох гэж байгаа талаар хараахан ам гараагүй бай­гаа бололтой.

Ардын эрх сонин 151 /430/

Б.Сүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button