Эр зоригийн тойрог эмэгтэй жолооч нарт ахаддаг

Зуны дэлгэр цаг шувтарч найр наадмын үе үргэлжлэв. Хот аанай л хөл хөдөлгөенд дарагдсаар. Нийслэлчүүд зуслангийн байшиндаа очиж, эрхэм дарга нар наадам хэсч, хөдөөнийхен найрлана гээд Улаанбаатар хот өдийд амар жимэр баймаар. Гэтэл машины хөдөлгөөн ихэсч, өдөрт 100 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож буй тухай мэдээг Замын цагдаагийн газраас авлаа. үүнийг хамгийн их ачаалалтай, байнга цагдаагийн хараа хяналтад байдаг Эр зоригийн уулзвар буюу Сапоррогийн тойргоос харж болно. Гэрлэн дохио, цагдаагийн зохицуулалтгүйгүйгээр жолооч нар өөрсдийн авхаалж самбаагаа сорин байж ордог энэ тойрогт хааяа 4-5 цагдаа зэрэг ажиллан байж бөглөрөөг нь гаргадаг гэнэ. Тэгээд өдөр бүр 10-12 цагийн хооронд бөглөрч дуут дохио хангинадаг тухай цагаан утас ажиллуулдаг П хэлсэн. Мөн өдөр бүхэн 4-5 осол, зөрчил гардаг бөгөөд тойргийн гурван талд гурван зэрэг машин шүргэлцсэн тохиолдол ч гарч байжээ.

Өчигдөр 12.30 цагт АПУ компанийн тэмээн хөсөг энэ тойрогт явж байгаа харагдав. Тэмээ ч амгалан амьтан, унаж яваа хүн нь ч тайван юм. Урдуур, хойгуур хөшилдөх машинуудын дундуур хээвнэг явсаар гарч одов. Энэ замаар нь тэмээн хөсөг, төрөл бүрийн хүн тээвэр, шатахуун ачсан сестчер, каммаз, троллейбус гээд явахгүй юм алга. Эгээ л явган хүн дунд нь ороод алхахгүй юм гээч. Энхтайваны гүүр засвартай байгаа учраас Хан-Уулыг зорих бүх автомашинууд энэ тойргоор орж, гурвалжингийн гүүрээр явж байна. Гэвч хүнд даацын автомашин энэ гүүрээр явах хориотой. Энэ нь Мэргэжлийн хяналтын газар Гурвалжингийн гүүрний чанар муудсан, суурь нь хөдөлсен байгаа учраас хүнд даацын автомашин явж болохгүй гэсэн дүгнэлт гаргасантай холбоотой юм байна. Харин Сонсголонгийн гүүрээр явахыг зевлөжээ. Гэтэл Г. Дугар гэдэг жолооч ахлах ахлагчаас Гурвалжингийн гүүрээр явах зөвшөөрөл авахаар орж ирэв. Тэрээр зургаан метр урт, найман тонн ачаа бүхий ЗИЛ-130 маркийн автомашин жолоодож яваа аж. Халуун наранд бензин насос нь тасалдаж, уе нь 80 градус хүртэл халаад унтарчихаад байгаа гэнэ.

Гурвалжингийн гүүрээр явчих санаатай Цайзаас гараад хоёр цаг болжээ. Байсхийгээд л унтраад замын голд зогсч хөдөлгөөнд саад учруулдаг аж. Хэрвээ Сонсголонгийн гүүрээр явбал дахин гурван цаг явах дайтай юм болно. Түүний зовлонг ойлговч замын цагдаа зөвшөөрсөнгүй. Энэ мэтээр том машины жолооч нар гомдол мэдүүлэх нь олонтаа тохиолддог аж. Бүр Бид тэгээд хаагуур явж, ажлаа хийх юм бэ гэж уурлах нь ч байдаг гэнэ.
Хотын төвийн зам нягтрал ихтэй байгаа учраас замын цагдаагийнхан хүнд даацын автомашиныг хотын төвийг чиглэсэн хөдөлгөенд оролцуулахгүй байх талаар ажил зохиож байгаа гэнэ. Хэрвээ энэ гүүрийг засчихвал хотын төвийн хөдөлгөөн болон хүнд даацын автомашинуудын асуудлыг шийдчих юм гэж тойргийг хариуцсан замын цагдаа ярьсан.

Эр зоригийн тойрог-ийн хөдөлгөөнийг эмэгтэй жолооч нар саатуулах нь цөөнгүй байдаг аж. Тэд орчноо мэдэрдэггүй, авхаалж муутай гэнэ. Чигээрээ явсаар байгаад л хэн нэгэнтэй шүргэлцчихдэг гэх. Замын цагдаатай цөөн минут ярилцах зуур хорооллын чиглэлээс ирсэн хоёр эмэгтэй жолооч тойрогт ороод л шүргэлцээд авлаа. Тэднийг машинаасаа буун Чиний буруу, минийх биш гэж маргалдах зуур тойргийн хөдөлгөөн саатаж, олон машин дуут дохиогоо хангинууллаа. Дэргэд нь байсан цагдаа маргааныг таслав бололтой тэд явцгаалаа. Тойрогт машинууд хурд багатай явдаг учраас осол зөрчил гарсан ч эвдрэл их гардаггүй аж. Багахан хохиролтой болохоор жолооч нар тохиролцоод явдаг ажээ. Yүний дараахан харин Гурвалжингийн гүүр рүү шар камаз явчихав. Ахлах ахлагч богино холбоогоороо тэнд байгаа цагдаад мэдээлэл өгч Наад машиныхаа жолоочид арга хэмжээ аваад буцаа гэсэн үүрэг өгөв. Цагдаа нар Бид хууль сахиулагчид шүү дээ. Гэтэл жолооч нар бидэнд тэднийг хааж боогоод байгаа юм шиг уурлаж, загнах юм гэж учирлаж байна. Энэ үеэр бас нэгэн жолооч цагаан зураасны дүрэм зөрчөөд арга хэмжээ авахуулав. Цөөнгүй жолооч залхуурч ийм алдаа гаргадаг. Цагдаа байхгүй л бол гялс эргэчихдэг гэнэ.

Эр зоригийн тойрог үе үе бөглөрөөд байдгийн өөр нэгэн шалтгаан нь замын эвдрэл. Жолооч нар эвдэрхий хэсгээр нь донсолгоо гаргах гэж байгаад хурдаа удаашруулдаг, эсвэл тойрох гэж байгаад хэн нэгэнтэй шүргэлцэж, хундага тулгадаг гэнэ. Тойрогт одоогийн байдлаар III, IҮ хорооллоос орж ирэх замын эхлэл, Гурвалжингийн гүүрнээс ирэх зам гээд гурван хэсэг газар маш олон нүхтэй эвдэрхий байна. Тэнд ажилладаг цагдаа нар шороо авчраад хийдэг боловч 2-3 өдрийг л аргацаадаг гэнэ. Хэдийгээр засвар хийдэг ч анхнаасаа буруу технологиор баригдсан зам учраас дахин дахин эвдэрдэг аж. Учир нь Нарны замыг гүдгэр барьсан болохоор ус тогтохгүй, аспальт нь усанд нордоггүй гэнэ. Харин энэ тойргийн замд ус тогтдог учраас нөхөөс зэргийн засвар төдийлөн амжилттай болдоггүй ажээ.
Ер нь энэ тойргоос гадна хотын хаа сайгүй л замын хөдөлгөөний ачаалал ихэсч байна. Баруун дөрвөн замын баруун талын уулзвар гэрлэн дохиотой хэрнээ замын цагдаагаар зохицуулуулдаг. Гэтэл замын цагдаагийн дохиог мэддэггүй жолооч зөндөө байдаг гэнэ. Мөн гэрлэн дохионы дүрэм зөрчдөг жолооч ч олширч байгаа талаар замын цагдаагийнхан ярьж байна.

Ардын эрх сонин 152 /430/

Б.Бямбасүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button