Сүлд маань муудсаар байгаад могой, соёмбо зуусан шувуу болж хувирах нь ээ дээ

Уул нь анхдугаар Үндсэн хуулиа баталж, төрийн дуулал, төрийн сүлдээ бий болгосон хүмүүс тийм ч ухаан муутай хүмүүс байгаагүй юм шиг. Монгол төрийн анхны сүлд бол яах аргагүй төр түмний билэгдэл, эрхэм дээд шүтээн байсан. Тэр сүлдэнд монголчууд мэддэг л юмаа, тахиж сүлдэлдэг зүйлээ л оруулсан. Уулын цаанаас алтан нар мандан, уурга барьсан морьтой хүн наран цацрагийг тосон давхиж буйгаар дүрсэлсэн. Амьжиргааныхаа үндэс болсон таван хошуу мал,тариа, ногоо, үйлдвэр соёл, бүгдийг тэр жижигхэн дугуй хүрээнд багтаачихсан. Хэний ч сэтгэл зүрхэнд тэр доороо буудаг, сайхан сүлд хийморьтой явж ирсэнсэн. Зарим зүйлийг хөгжлийн эрин үед зохицуулан өөрчлөх шаардлагатай болсноор ардчилсан хувьсгалын дараа 400 гаруй хүн цуглан сууж байгаад шинэ сүлдээ баталчихсан. Үзэмж, агуулгын хувьд урьдахаа гүйцээгүй боловч тасархай ч гэсэн морьтой юм гээд ард түмэн маань хүлээж авсан. Гэтэл арван хэдхэн жил болоод, дахиад л сүлдээрээ оролдож эхлэв. Монголын урчууд авьяас чадлаа сорин олон загвар ирүүлсэн гэж дуулдсан. Төв, хөдөөгөөс төрийн сүлдний ная орчим загвар зураг ирсэн юм гэсэн. Эрхэм дээдэс, өөрсдийнхөө танил тал, нутаг нугын уран бүтээлчдийнхээ бүтээлийг шалгаруулах гэж ёстой дайн болж байна гэсэн яриа ч ам дамжин явсан. Тэгтэл, тэр олон арван бүтээлээс зохиогчийнх нь нэр ус, хаяг адрессгүй хоёр загвар гаргаж ирээд, олон нийтээр хэлэлцүүлсэн нэр хэмээж аль нэгийг нь хүчээр шалгаруулах болж байна. Хүмүүсийн ярьж байгаагаар бол энэ хоёр чинь төрийн сүлд биш байна гэнэ. Нэг нь могой, соёмбо зуугаад хаашаа ч нисч байгаа юм, шувуу. Нөгөө нь тугны наана нэгсоёмбо. Бидний шүтээн, монголчуудын билэгдэл чинь ердөө л энэсэн билүү. Хангарьд гэдэг шувуу гэнэ. Хаанахын ямар шувууг бид авчихаад сүлдэндээ залчих нь энэ вэ? Луу, хангарьд гэхчлэн амьтад урд зүгээс улбаатай үлгэр туульсад л байдаг юм билээ. Уг сүлдэн дэх хангарьд нь могой зууж явна гэхээсээ соёмбо зууж яваа шувуу шиг харагдаж байна. Ийм үлгэр домгийн амьтдаар төрийнхөө сүлдийг бүтээж байсанд орвол, галтай дөрвөн туурайгаараа дэлхийг донсолгосон монгол морио оруулж болоогүй юм болов уу? Төрийн сүлдний нэг дэх хувилбарын хувьд үнэхээр чамлагдаж байна. Түмэннасан хээн дунд тугны орой, наана нь соёмбо. Ердөө л ийм нэг зүйлийг төрийн сүлд хэмээн шүтэж дээдэлж явна гэхэд даанч жолдоод байна. Ийм зураг загварыг арван жилийн аль ч ангийн хүүхэд сэтгээд зурчихна даа.
Төрийн сүлдний энэ хоёр зураг загварыг хэн гэгч зурсан, бүтээснийг ард түмэн мэдмээр байна. Манай нэртэй уран бүтээлчид зурсан бол дэндүү хялбарчилж, гар хурууныхаа үзүүрээр халтуурдчихсан байна. Оюутан, сурагчдын дадлагын ажил юм бол олон нийтээрээ хэлэлцээд байхын ч шаардлага алга. Шалгаруулалтын өмнө би хүмүүстэй уулзаж, зураг дүрслэл гайгүй сайн мэдэх хүмүүсээс сураглаж байсан. Хэд хэдэн сайн бүтээл ирсэн сураг байлаа. Тухайлбал, Дорноговь аймгийн зураг хөдөлмөрийн ахмад багш Ишжамцын бүтээлийг аймгийнх нь Засаг даргын тамгын газар шалгаруулаад, тусгай бичиг дайж явуулсан сураг байсан. Ахмад багш Ишжамцын төрийн сүлдний зураг загвар бол онцгой сайн болсон гэх юм билээ. Бодвол хөдөөгийн хүн, настай хүн гээд л хасагдаа биз. Тэр мэтчилэн гүнзгий утга агуулгатай, Монгол Улсынхаа онцлог, ард түмний хүсэл зоригийг илэрхийлсэн хэд хэдэн бүтээлийн сураг гарч байсан. Гэтэл тэднээс нэг нь ч алга. Эрхэм дээдсийн таалалд нийцүүлсэн энэ хоёр зураг загварыг нийтээр хэлэлцүүлсэн болоод гол хүнээ байр эзлүүлчихье гэсэн бололтой юм. Эрх, үүрэг нь байгаагаас хойно шалгаруулж, байр эзлүүлж болно оо. Хамгийн гол нь ард түмэн хүлээж авах уу, үгүй юу гэдэгтээ л байгаа юм. Хамгийн наанадаж, морин сүлдийг минь халаад шувуун сүлдтэй болголоо гэх хүн захаас аван таарна даа. Тугны орой, соёмбо хоёроор чинь яах юм гэж загнах хүн ч тааралдана. Гол нь төрийн сүлдийг өөрчлөхийн тулд өөрчилж болохгүй. Хэн нэгэн найз нөхөр, танил талдаа ая тал засан өөрчилж батласны дараа асар их ажил ундарна. Ядуу Монголд нэрмээс болсон их хөрөнгө шаардагдана. Хэдэн зуу, мянгаар тоологдох төрийн сүлдтэй тамга байдаг гэсэн. Бичгийн толгой, хаяг адресс, шүүхийн танхим, ер нь төрийн сүлдгүй газар бий гэж үү. Тэр бүхнийг өөрчилнө, хэвлэнэ. Нүсэр их ажлын хөлд нэрвэгдэнэ.
Эрхэм дээдэс маань ийм тарчиг цагт Төрийн ордон, туг сүлдээ өөрчлөлгүй азнаж болоогүй юм байх даа. Нэгэнт олон нийтээр хэлэлцүүлж байгаа энэ үед иргэний хувьд хэлмээр хэдэн санал байна.

Нэгдүгээрт Ирсэн бүх загвараар үзэсгэлэн гаргаж, олон нийтэд чөлөөтэй үзүүлээд, тэр доор нь нууцаар санал авъя.

Хоёрдугаарт Хэний бүтээлийг хэн шалгаруулсан нь мэдэгдэхгүй хоёрхон зураг гэв гэнэт гаргаж ирээд, энэ. хоёрын нэгийг л заавал батлана шүү гээд байгаа нь учир дутагдалтай байна.

Гуравдугаарт Шалгаруулах комисст төрөл бүрийн уран бүтээлчдээс гадна, янз бүрийн насны иргэдийн төлөөлөгчдийг оролцуулъя.

Дөрөвдүгээрт Уг асуудал УИХ-аар эцэслэн шийдэгдэх байх. УИХ-д 3-5 зураг загвар оруулж хэлэлцүүлье гэсэн санал байна.

Галсангийн Жамьян / Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн/
2006.08.10 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button