Манай улс гамшгийн өмнө толгой гудайлгах нь

Тэгээд юм л бол тусалж дэмжээч, өвс, тэжээл өгөөч хэмээн Улсын нөөцийн газраас гаргуулдаг жишиг бараг тогтох нь. Гэтэл гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн үүрэг гүйцэтгэх чадвар өнөөгийн нөхцөл байдлыг хангахгүй дүгнэлт гарсан.
Хэлж ирдэггүй хийсч ирдэг зовлон бол гамшиг. Сүүлийн жилүүдэд дэлхийн байгаль цаг уурын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагааны оролцоотой гамшиг давамгайлах хандлагатай болжээ. Монгол орны нутаг дэвсгэрт жилд дунджаар 20-30 удаа ус, цаг уурын аюултай үзэгдэл тохиолддогийн гуравны нэг орчим нь байгалийн гамшгийн хэмжээнд хүрдэг байна. Энэ нь зөвхөн хөдөө аж ахуйд л гэхэд жилд 5-7 тэрбум төгрөгийн шууд хохирол учруулдаг гэсэн судалгааг ХХААЯ-наас гаргажээ. Үүний зэрэгцээ гал түймэр, газар хөдлөлт,олон улсын хөл хориот болон шинээр сэргэж буй халдвар, мал амьтны халдварт өвчин гарах хортон мэрэгчид тархах нь буурахгүй харин ч өсөх байдал ажиглагдаж байгаа аж.

1990 оноос хойш манай улсын байгалийн гамшигтай тэмцэх эдийн засгийн бааз суурь, хүч хэрэгсэл суларч удирдлага зохион байгуулалтын бүтэц алдагдсан байлаа. Түүнээс гадна малчдын гамшгаас сэргийлэх, тэмцэх арга ажиллагаа байхгүй болсон нь хөдөө орон нутаг дахь гамшгийн менежментийг өөрчлөх цаг хэдийнэ ирснийг харуулж байгаа. Үгүй бол хэдэн малчид нь зунжин шахам наадам хэсч архи, айраг эргүүлчихээд өвөл болохоор хамаг малаа зуданд алддаг. Тэгээд юм л бол тусалж дэмжээч, өвс, тэжээл өгөөч хэмээн Улсын нөөцийн газраас хишиг авдаг жишиг бараг тогтох нь. Гэтэл гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн үүрэг гүйцэтгэх чадвар өнөөгийн нөхцөл байдлыг хангахгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Ялангуяа техник хэрэгслийн эдэлгээний хугацаа чанар нь муудаж шинэчлэл хийх асуудал юу юунаас илүү чухал болоод байгаа аж. Учир нь гал унтрах тусгай зориулалтын 161 автомашин техник ашиглагддагаас 60 гаруй хувь нь хориос дээш жил болжээ.

Мөн аврах албаны тусгай зориулалтын 74 автомашин, техник хэрэгслийн тал хувийнх нь техникийн норм дуусч хангалттай элэгдсэн байгаа гэнэ. Уг судалгаанаас л харахад гамшгаас хамгаалах техник хэрэгслийн 30 гаруй хувь нь хориос дээш жил ашиглагдаж тэтгэвэртээ гарах болсон байна. Онцгой байдлын ерөнхий газрын хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед ажиллах техникийн бэлэн байдлын түвшин 50 хувьд ч хүрэхгүй байгаа юм. Өнөөдөр газар хөдлөлтийн нурангид дарагдсан хүнийг аврах илрүүлэх нурангийг зайлуулах багаж техник хэрэгсэл нэн түрүүнд шаардлагатай байгааг Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхийг 2006-2015 онд бэхжүүлэх зорилт сэдэвт үндэсний бага хурлын үеэр мэргэжилтнүүд нь хөндөж байсан. Түүнээс гадна манай улсад цацраг, химийн хорт бодисыг илрүүлэх багаж хэрэгсэл огт байхгүй гэхэд болно. Гамшгаас хамгаалах аврах анги, отряд, салбаруудыг хангахад техникт 954,9 сая, холбооны хэрэгсэлд 148 сая, аврах ажлын багаж хэрэгсэлд 456,2 сая, цацраг химийн багаж хэрэгсэлд 46,4 сая төгрөг шаардагдаж нийтдээ нэг тэрбум 648 сая төгрөгийн зардал шаардлагатай байгаа гэсэн тооцоо гарсан байна. Өнгөрсөн онд гэхэд 2592 удаа аюулт үзэгдэл тохиолдсоноос 165 хүн амиа алдаж183 хүн гэмтэж бэртэн 24,5 толгой мал хорогдож 4,5 . сая га ой бэлчээр шатаж 5.4 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. 2006 оны эхний таван сарын байдлаар 948 гамшиг тохиолдож давхардсан тоогоор 72 аймаг 175 нийслэл сум дүүргийг хамарч 5772 толгой мал хорогдож 37 хүн түлэгдэж гэмтэн 38 иргэн нас барж, 205109 га талбай ой хээрийн түймэрт шатсан байгаа аж..

Энэ бол гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэхэд онцгой анхаарах шаардлага байгааг харуулж байна. Зөвхөн техникийг хангах талаар ярих нь өрөөсгөл болох бөгөөд мэргэжлийн боловсон хүчнийг сургаж мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэхгүй бол хэчнээн сайн хүчин чадалтай багаж хэрэгсэл байгаад ямар нэмэр байх билээ. Төв орон нутгийн Онцгой байдлын газар хэлтсүүд гамшгаас хамгаалах хүч хэрэгслийг бэхжүүлэх болон бие бүрэлдхүүний дадлага сургуулийг сайжруулахад дорвитой ажил хийхгүй байгаа гэдэгтэй салбарынхан нь санал нийлж байсан. Тиймээс гамшгаас хамгаалах багаж техник хэрэгсэл хангах ажлыг үe шаттайгаар хангах талаар гадаадын зээл тусламж хэрэгжүүлэхийг онцгой байдлын албаныхан маань өөрсдөө гадаад харилцаагаар судлах нь дээр болов уу. Тэгээд эрэн хайх, аврах зориулалтын техник хэрэгслүүдийг эзэмших мэргэжилтнүүдийг сургахад анхаарлаа хандуулах биз ээ. Эс тэгвэл манай улсад ямар нэгэн ноцтой гамшиг, тухайлбал цацраг идэвхт бодис тархсан тохиолдолд хүчин мөхөстөж, толгой гудайлгах нь байна.

(Өнөөдрийн монгол 150/320)
Ц.Дарьбазар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button