Төрийн түшээд цугласан Хөдөө аралын наадам

Учир нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Хэрлэнгийн Хөдөө аралд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээн дэх сүүлчийн том баяр болох Зүүн бүсийн таван аймгийн наадам болсон юм. Наадмын талбайд нийслэлийн бүх дүүрэг өөрсдийн хотхоноо байгуулж хоолны газар, баар ажиллуулж, мухлаг нээжээ. Нийслэл дэх дүүргийн Засаг даргын Тамгын газруудад ер нь албан хаагчид үлдээ болов уу гэж бодогдохоор хүн хүч цугласан харагдана лээ.
Наадмын нээлтэд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон албаны бусад хүн оролцсон. Мэдээж Хэнтий нутгаас УИХ-д сонгогдсон Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин гишүүн нар ч ирсэн байлаа. Амралт, зугааны цаг болоод ч тэр үү яам агентлаг, газрын, хэлтсийн гээд дарга даамал болгон л наадамлахаар Хөдөө аралд ирсэн байсан юм.
Наадмыг Ерөнхий сайд М.Энхболд албан ёсоор нээн үг хэлж, Ерөнхийлөгч Н.Энхбаяр эзэн Чингис хааны есөн шаргын нэг хэмээн бэлгэдэж сүргийн манлай шарга морь сэтэрлэсэн. Yүний дараа 99 гүүний засал нэртэй тэнгэр, лус аргадах бөөгийн ёслол үйлдэв. 99 гүүний заслыг Чингис хааны 50 насны их ойгоор анх үйлдэж байсан тухай түүхийн хуудаснаа тэмдэглэн үлдээсэн байдаг ажээ. Тэгвэл дээрхээс хойш Монголын төрт ёсны түүхнээ үйлдээгүй, уг заслыг Хөдөө аралын наадамчин олон үзэж сонирхсон юм.
Түүнчилэн ардын жүжигчин Г.Чимэдцэеэ, гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс нар дуун түрлэг өргөж, Хэнтий, Дорноговь, Дорнод аймгийн театрынхан Чингис хааны магтаал хайлж, Чингисийн есөн өрлөг зохиомжит бүжгээ толилуулсан.
Наадамд далай аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Д.Азжаргал, улсын заан Д.Бумбаяр, Х.Мөнхбаатар нарын 124 бөх зодоглож, зургаан насны морь уралдуулав.

Чингисийн их ордын судалгааны төвтэй болно

Хэрлэнгийн Хөдөө арал нь монголчууд бидний их түүхийн өлгий нутаг. Энэ л Хөдөө аралд Өгөдэй, Мөнх, Есөн төмөрийг хаан ширээнд өргөмжлөх их хуралдай болж байсан түүхтэй. Цаашилбал Монголын анхны их хуралдай Хөдөө аралд болж байсан гэсэн сурвалж ч бий.
Аугаа түүхийг өөртөө шингээсэн Хэрлэнгийн Хөдөө аралын Дэрсний рашаан хэмээх хэсэгт Чингис хааны их ордын судалгааны төвийг байгуулахаар эрдэмтэд санал нэгджээ. Энэ дагуу уг судалгааны төвийн шавыг тавих ёслол наадмын үеэр боллоо. Шав тавих ёслолд төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Су.Батболд, Хэнтий аймгийн Засаг дарга С.Жаргал нар оролцсон юм. Судалгааны төвийн сууринд есөн зүйлийн эрдэнэ, таван зүйлийн идээний дээж, таван зүйлийн рашаан усны дээж хийж равнайлсан бумбыг суурилуулсан.
Энэ үеэр академич Б.Чадраа судалгааны төвийн шавыг Хэрлэнгийн Хөдөө аралын энэхэн хэсэгт тавьсан нь энэ газрыг монгол төрийн голомт мөн гэж тунхагласан хэрэг боллоо гэж хэлнэ билээ. Эзэн Чингис болон далай их хаадын хаан ширээнд заларсан, аян дайнд мордохын өмнө Их хуралдайгаа хуралдуулж, аугаа ялалтыг дууддаг байсан газарт өнөөдөр төрийн тэргүүнүүд ирж шав тавьж буй нь Монгол Улсад их хөгжлийг бэлгэдэх буй за гэж тэрээр нэмж хэлсэн.

Ерөнхийлөгч хүүтэйгээ, аварга охинтойгоо цуг иржээ

Наадамчдын дунд хэний морь хурдалж, хэн нь цэц мэргэн болж, ямар бөх түрүүлэх бол гэж сонирхохын хажуугаар наадамдаа хэн яаж гоёж вэ гэдгийг хардаг хүн цөөнгүй. Тэр дундаа төрийн түшээдийнхээ наадмын гоёлыг бүр ч сонирхдог. Ерөнхийлөгч Н.Энхбаяр наадмын нээлтэд шаргал хоргойгоор урласан дэгжин дээл, дөрвөн талт малгай духдуулан ирсэн бол үдээс хойш нь цайвар бор даавуун дээл, бүрх малгайгаар гоёсон байв. УИХ-ын дарга гэргийн хамт үдээс өмнө цайвар цэнхэр, үдээс хойш бор шар өнгийн дээлээр ижилссэн харагдсан. Ерөнхий сайд ч мөн адил гэргийн хамт ижил өнгийн дээлээр гоёсон байв.
Засгийн газрын дарга Су.Батболд, УИХ-ын гишүүн Д.Арвин, Улаанбаатар хотын Засаг дарга Ц.Батбаяр гээд бүгд л дээл өмсөв. Ганцхан ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир л албаны эрээн хувцастай асарт тухалж суусан юм. Ерөнхийлөгч наадамд том хүүгийн хамт иржээ. Морь унан давхих Ерөнхийлөгчийн хүү, аав, ээжийн хамт наадамлах Б.Бат-Эрдэнэ аваргын охин хоёр Хөдөө аралын наадамчдын яриа, анхаарлын сэдэв болж байлаа. Хэнтийн наадамд улсын баяр наадмаас дутах зүйл бараг байгаагүй.
Наадмын орой нийслэлийг доргиодог шоу ч Хөдөө аралд болсон. Шоу тоглолт зохион байгуулахдаа гайгүй сайн мэргэшээд буй Yйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан ээлжит шоугаа хийхээр аппарат, хэрэгслээ ачаад Хэнтийд оччихсон байна билээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button