Ц.ХYСЭЛБААТАР Би их үглээ, харин Өлзий хүлээцтэй

Тэд Олон жил хамт амьдрахаар бие биедээ уусчих юм. Харцаараа л ойлголцоно шүү дээ хэмээн яриагаа эхэллээ.

14 хоноод л нэг гэрт орсон доо

-Анх яаж танилцсан бэ. Хэр удаан үерхэв?
Ц.Х -Бид Улаанбаатар хотын уугуул. Тэр дундаа хоёрдугаар 40 мянгатын хүүхдүүд л дээ. Хар багаасаа бие бие мэднэ. Тэгээд ч нэг сургуульд сурдаг байлаа. Гэхдээ хэн хэндээ халдаж, дотносч байсангүй. Зүгээр л таньдаг хэрнээ мэндэлж, сүйд болдоггүй хүмүүс байдаг шүү дээ. Тийм л байсан. Харин оюутан болсоныхоо дараа Драмын театрын ачаар танилцсан юм. Тэнд Аргагүйн эрхэнд оточ жүжгийг үзээд гараад иртэл Өлзий нилээд айсан шинжтэй зогсч байв. Зориг гаргаад Хамт явах уу гэтэл тэгье гэж байна. Биенээ таньдаг болохоор тэгтлээ бишүүрхсэнгүй. Тэр үед Өлзийгийн минь цоглог төрх, инээд, хэлж ярьж байгаа гээд бүгд л таалагдсан. Түүнээс хойш сэтгэлд нэг л өөр мэдрэмж төрөх боллоо. Дууг нь сонсч, царайг нь хармаар санагдаад болохоо байв. Би их сайн эргүүлсэн юм шиг байна лээ. Бараг 14 хоноод л нэг гэрт орсон доо.
С.Ө –Багадаа сагс тоглож, орос хэлний олимпиадад хамт ордог байсан. Хүслээ гэдэг нэрийг нь мэдэхээс өөр зүйлгүй. Дараа нь танилцаад хөгжилтэй, илэн далангүй байдал нь таалагдсан. Жүжиг үзсэний маргааш над руу утасдаж, уулзъя гэсэн. Би өөрийн эрхгүй татагдсаар байгаад л эхнэр нь болсон доо.

-Гал голомтоо асаасан гэгээн үеэ дурсана уу?
Ц.Х –Би ханиа Надтай гэрлээч гэж гуйгаагүй юм. Эхнээсээ л суух нь тодорхой байсан учраас. Их л том итгэл юм даа. Эр хүнд өөрийн гал голомтоо асаах нь бахархалтайгаас гадна өндөр хариуцлага ирдэг. Гэрийнхээ ноён нуруу, түшиг тулгуур нь болно гэдэг хүнд даваа. Гэхдээ сайн ханьтай бол юу алзах вэ.
С.Ө –Бид их хурдан нэг гэрт орсон ч охиноо гарснаас хойш гэрлэсэн юм. Охиноо төрөнгүүт л гэнэт ухаарсан юм байлгүй дээ.

-Анхны хүүхдээ төрөхөд бөөн баяр болсон биз?
Ц.Х – Тэгэлгүй яахав. Цээжин дотор нэг юм огшоод л. Ингээд би аав боллоо гэхээс нэг газраа тогтож чадахгүй байсан. Гэвч бид анхны охиноо алдчихсан юм шүү дээ. Зовлон үзэх тусмаа улам дотносч, ээнэгшдэг юм билээ. Дараа нь хоёр дахь охиноо гаргаад бас л их баярласан. Зүгээр ч нэг баярлаад зогсохгүй Одоо хүүтэй болчихвол ч гэж бодсоныг яана. Тэгээд удаа ч үгүй хүүтэй боллоо. Би нэг их дээр үсэрсэн юмдаг. Ер нь тэгтлээ их баярлаж байсангүй. Хөл бөмбөгчнөөр бол хожлын гоол оруулсан мэт сэтгэл хөдөлсөн юм даа.
С.Ө –Мэдээж арван сар тээж, хүсэн хүлээж байж төрүүлсэн юм болохоор баярлалгүй яахав. Хамгийн түрүүнд л ямар хүүхэд байгаа бол гэж бодогдсон. Харсан чинь үрчийсэн улаан юм байдгаараа чарлаад, эгдүүтэй гэж жигтэйхэн. Бид дахиад нэг хүүхэдтэй болно гээд төлөвлөчихсэн байгаа. Ажлынхаа цаг завыг харж байгаад төрүүлнэ дээ.

-Ханийнхаа зан чанарыг тодорхойлооч?
Ц.Х –Миний хань зүгээр сууж чаддаггүй. Тун ажилсаг. Ямар ч ажлыг нүд ирмэх зуур хийнэ. Өөрөө ч яаруу зантай. Бас өөдрөг үзэлтэй. Юунд ч гутардаггүй. Хичнээн ядарч байсан ч хөгжилтэй, хэний ч санаанд ормооргүй зүйл ярьж инээлгэж байдаг. Эмэгтэй хүн яахаараа ийм сийрэгхэн сэтгэж чаддаг байна хэмээн зарим үед бодогдоно гээч.
С.Ө –Хүсэлээ маань их хүнлэг. Найз нөхөд, хамт олон нь ч ингэж үнэлдэг. Бас халамжтай. Би аав, ээждээ эрхэлж байгаа юм шиг л аяглана. Хүнийг сайн, муугаар нь хэзээ ч дугаарладаггүй чанар нь надад таалагддаг. Их өрөвчхөн. Ингээд тоочоод байвал барагдахгүй ээ. Нөхрөө нэг их магтсан болчих байх.

Өглөө бүр хайртай гэж хэлдэг

-Хамгийн их баярласан мөчөө хуваалцаач?
Ц.Х –Хүү, охин хоёр төрүүлж өгсөнд нь би ханьдаа хамгийн их баярлаж явдаг. Тиймээс өглөө бүр ханьдаа хайртай гэж хэлдэг дээ. Ер нь зовлон, жаргал бүрийг хамтдаа туулдаг болохоор баярлах үе бишгүй тохионо. Нэг их ядарч байхад сайхан хоол бариад ирэхэд ч баярлана шүү. Заримдаа түүнийгээ харахаас л хайр хүрээд, миний дэргэд байгаад нь баярлаад байдаг юм. Би аливаа зүйлд шийдвэр гаргахдаа муу л даа. Хань минь Чи гэрийн эзэн хүн. Шийдвэр гарга гэж хурцалж өгнө. Мухардалд ороход зоригжуулж, миний ард бат зогсоно шүү дээ. Өдий зэрэгтэй яваа нь ханийн минь л хүч.
С.Ө –Ханьдаа баярлах мөч зөндөө. Гэхдээ онцлоод хэлэхэд миний эмээг өвдөхөд чин сэтгэлээсээ асрахад нь би хязгааргүй баярласан. Яг л өөрийнхөө ээжийг өвдсөн мэт сэтгэл нь зовсон. Тэгээд миний буурайг ёстой л алган дээрээ бөмбөрүүлсэн дээ. Эмээ минь эдгэснийхээ дараа Охин минь сайн ханьтай болжээ.

Сэтгэл амарлаа гэж байсансан.

-Та хоёр нэг хамтлагт ажилладаг. Адилхан л оройтдог байх. Ер нь ар гэрийн ажлыг хэн зохицуулах вэ?
Ц.Х –Манайд хамаатны маань охин суудаг л даа. Бид хоёрыг оройтвол хоол хийчихдэг. Гэхдээ Өлзий тун сайхан ногоотой шөл хийнэ. Бүр ясны хөлс гарч байгаа юм чинь.
С.Ө –Хүсэлээ хоол хийхдээ сайн. Найруулагч хүн сайхан хоол хийдэг гэсэн үг ортой дог оо. Ганц гэм нь их олон төрлийн зүйл хольж хийнэ. Тогтсон жоргүй. Тухайн үед л юу байна, түүгээр л хийчихдэг. Амт нь хачин сайхан.

-Та хоёр маргалдвал хэн нь эхэлж буулт хийдэг бол?
Ц.Х –Миний хань архи, тамхи огт хэрэглэдэггүй л дээ. Би заримдаа найз нөхөдтэйгээ нийлэхээрээ зуу татчих гээд байна. Архи даахдаа ч муу. Yүнээс л болж маргаан үүснэ. Маргаан ч юу байхав дээ, зэмлүүлнэ. Гэхдээ ховор л доо. Би уурлахаараа их үглээ болчихдог. Уг нь би гэнэт тэсэрч, ганц хашгирч байхаар уураа бага багаар зөөллөн гаргаж байгаа нь тэр. Харин Өлзий маань дуугүй, их хүлээцтэй хүн шүү дээ.
С.Ө –Залуу байхад ээлжилж буулт хийдэг байлаа. Сүүлийн үед муудалцахаа ч болио юу даа. Бие биедээ уусаад, зан зангаа авалцаад ирэхээр санал зөрөлдөх зүйлгүй болдог юм байна. Гэхдээ ямар нэг маргаан үүсвэл би дуугаа хураачихдаг. Нэг удаа их хөгтэй юм болсон. Хүсэлээ миний хорыг малтаж, явуулаад болдоггүй ээ. Эхэндээ ч тэсээд л байлаа. Сүүлдээ тэвчээр барагдаж, аргаа барахдаа нэг их өндөр үсэрсэн. Yсэрснийхээ дараа гэнэт инээд хүрээд, манай хүн ч тэнд аль хэдийн элгээ тэврээд эвхрээд уначихсан байсан даа.

-Та хэр хартай вэ?
Ц.Х –Харддаггүй. Миний бодлоор хайртай бол хартай гэдэг хамгийн утгагүй үг. Хүнийг хайрлах тусам ойртуулж, хардах тусам холдуулж байдаг. Нэгэнт итгээд амьдарснаас хойш юуг нь хардах юм бэ.
С.Ө –Би ч бас харгүй ээ. Тэгээд ч өдөржингөө хамт байгаа болохоор юундаа ч хардах вэ. Би ямар ч зүйлийг сайн сайхан талаас нь харахыг хичээдэг. Мууг нь түрүүлж ургуулан бодоод байвал тайван амьдрахгүй шүү дээ. Өөрийгөө, өрөөлийг ч ингэж зовоогоод яах вэ. Ер нь муу талаас нь бодохыг хар гэх байх. Амьдрал хар дээр биш, хайр дээр тогтдог биз дээ. Тэгээд ч хардана гэдэг бие биеийнхээ эрх чөлөөнд халдаж байгаа хэрэг.

ЭХНЭРИЙНХЭЭ БЭЛЭГЛЭСЭН БӨГЖ, БУГУЙВЧИЙГ ХАЯЧИХСАН

-Ханиасаа авч байсан хамгийн том бэлэг тань?
Ц.Х -Миний хань их романтик. Гэнэт, гэнэт сэтгэл сэргээсэн сайхан зүйл бэлэглэдэг. Энэ бүгдээс хамгийн үнэтэй, чамин нь бөгж, гарын бугуйвч байсан. Би ерөөсөө цаг, бөгж, зүүлт зүүж чаддаггүй юм. Хаа тааралдсан газраа тайлаад орхино. Ёстой өмсч яваа хувцсаа, мөрөн дээрх толгойгоо л гээчихгүй юм даа. Эхнэрийнхээ бэлэглэсэн бөгж, алтан бугуйвчийг хаячихсан. Yүндээ их харамссан. Хань минь Бугуйвчаа яасан бэ гэхэд нь уучлаарай, гээсэн байна гэхээс өөр үг олдоогүй. Одоо Өлзий маань хаягддаггүйгээр нь хувцас бэлэглэдэг болоод байгаа. Би эрэгтэй хүн байж шүүгээндээ багтахгүй олон хувцастай. Ханийнхаа бэлэглэсэн хувцсаар гангарах дуртай.
С.Ө -Миний хань ямар ч бэлгийг чин сэтгэлээсээ өгдөг. Бүр нэг сэтгэл гаргаад, цаг заваа зарцуулан байж аливаа бэлгийг худалдан авдагт нь баярладаг юм. Надад нэг метр гаруй урт том заан бэлэглэсэн нь хамгийн их таалагдсан. Бас уншууртай сайхан ном бэлэглэдэг.

-Хоббиныхоо тухай сонирхуулаач?
Ц.Х -Миний хобби кино цуглуулах. Ямар л шинэ кино гарна, түүнийг худалдан авч цуглуулгаа баяжуулдаг. Сайхан кино үзэхээр сэтгэл сэргэж, амьдрал илүү өнгөтэй болсон мэт санагддаг юм.
С.Ө -Харин би заан цуглуулдаг. Одоо цуглуулга маань 200 гаруй болоод байгаа. Шаазан, ясан, модон заанууд бий. Ээмэг, зүүлтнээс эхлээд аяга, лааны суурин хэлбэртэй. Цуглуулгын гол ивээн тэтгэгч Хүсэлээ. Яг л над шиг хаа явсан газраа заан сонирхож, худалдан авч байдаг. Хамгийн сүүлд Арабд амьдардаг найз хүүхэн маань зааны зурагтай аяга бэлэглэсэн.

-Танай гэр бүл ямар баярт дуртай вэ. Яаж тэмдэглэдэг вэ?
Ц.Х -Шинэ жилийн баяр, наадмыг илүүд үздэг. Болж өгвөл хоёр хүүхэдтэйгээ хамт байхыг хичээдэг ч ихэвчлэн тоглолттой байдаг. Жүжигчин, уран бүтээлч хүний гол онцлог л энэ юм даа. Бусдыг баярлуулахын төлөө цаг наргүй ажиллаж байдаг. Энэ жилийн наадмаар Таримал бөх тоглолттой байсан. Харин дараа нь хамт олноороо Чингисийн хүрээ-нд очиж сайхан амарсан шүү.

-Гэрийн тавилга сонгох, гэрээ тохижуулахад хэн нь илүү анхаардаг вэ?
С.Ө -Манай хүн иймэрхүү ажилд тийм ч дуртай биш. Болж л өгвөл хойш суух гээд байна. Харин би нэг хэвийн загварт дургүй. Хоёр сарын өмнө гэрийнхээ тавилга, дизайныг өөрчилсөн. Саарал, ногоон өнгө сонгож, тавилгаа өвөрмөц шийдэлтэй байрлуулсан шүү. Хүсэлээд таалагдсан гэсэн.

-Тэгвэл хүүхдүүдийнхээ хүмүүжилд хэн илүү анхаарал тавих вэ?
С.Ө -Хүсэлээ л хүүхдийн хүмүүжил гэж их ярина. Багш болохоороо тэр юм болов уу. Би эрхлүүлэх гээд байдаг.
Ц.Х -Миний аав, ээж өндөр албан тушаал хаших нь тийм чухал биш. Хамгийн гол нь хүн байх хэрэгтэй гэж сургадаг байсан. Өөрөөр хэлбэл, хар буруу санаагүй, сайхан сэтгэлтэй, хүнийг уучилж чаддаг бай гэсэн үг л дээ. Цэцгийн толгой тасалдаггүй тийм энэрэнгүй хүүхэдтэй болох юмсан гэж нэг зохиолч хэлсэн байдаг. Би энэ үзлээр хүүхдүүдээ хүмүүжүүлэхийг хичээдэг юм. Байгаль дэлхийгээ хайрлаж, бусдыг хүндэлж явбал өөрөө ч сэтгэл тайван амьдарна шүү дээ. Хүн орчиндоо дасч амьдрахаас биш, тухайн орчноо өөртөө тохируулж өөрчлөх гээд байх хэрэггүй. Сохрын газар сохор, доголонгийн газар доголон яв гэсэн сургаал үнэний хувьтай санагддаг. Харин хүүхдүүд маань ямар мэргэжил эзэмшихийг хүснэ, түүнийг нь хүндэтгэнэ. Охин урлагийн хүн болно гээд л байгаа. Бурхан хэр авьяас заяасан юм бэ, бүү мэд.

-Та хоёрыг үлгэр жишээ гэр бүл гэж найзууд тань тодорхойлдог юм билээ. Залуу хосуудад хандаж юу хэлэх вэ?
Ц.Х -Бие биеэ хайрлаж, итгэж амьдрах хэрэгтэй. Муудалцсан тохиолдолд буулт хийж сур. Одоогийн залуус их омголон болж. Нэг нэгээсээ давах гэж хичээх хэрэггүй. Эсвэл энэ л миний араас гүйж байгаад суусан, тиймээс би ялах ёстой гэдэг. Энэ бол буруу. Нэгэнт л нэг гэрт толгой холбон амьдрахыг зөвшөөрсөн л бол ханиа хүндэтгэх ёстой шүү дээ.
С.Ө -Биенээ хардаж болохгүй шүү. Хар муу санаагүй, итгэл дүүрэн амьдрах юм бол өөртөө, эргэн тойрныхондоо аз жаргал бэлэглэнэ. Би саяхан нэг номоос Амьдралаас даахынхаа хэрээр аз жаргалыг ав гэсэн мөр уншлаа. Сэтгэлд их нийцсэн. Мөн өглөө сэрээд инээмсэглэ. Тэгвэл тэр өдрөө үр бүтээлтэй ажиллах болно. Ер нь өөдрөг, юм бүхэнд гуньж гутраад байх хэрэггүй. Ингэж гэмээ нь амьдрал чамайг хөтлөөд явна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button