МОНГОЛЧ ЭРДЭМТЭН Хангины ГОМБОЖАВ

Жон Гомбожав Хангин /Hangin John Gombojab/ 1921 оны дөрөвдүгээр сарын 3-нд Цахарын зүүн хошуунд язгууртан айлын хоёрдугаар хөвгүүн болон төрсөн.

Гомбожав Японы дунд сургуулийг Долоннуурт 1937 онд дүүргэсэн. Цаг төрийн ээдрээтэй дэлхийн II дайны үед Японы байгуулсан Манжгоо улсад хавсарга болж байсан Өвөрмонголын Засгийн газрын Гадаад хэргийг тохинуулах сайд Сайнбаяр тэргүүтнүүд олон арван залуусыг Япон улсын Васэда болон шилдэг их сургуулиудад эрдэм сургахаар илгээж байсны дунд Гомбожав орж, Эзэн хааны Хоккайдо арал дахь их сургуулийг дүүргэжээ.

Японд боловсрол эзэмшсэн тэрээр Дэ ван Дэмчигдонровын Засгийн газарт нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Гомбожавтай хамт Дэ ванд хүчин зүтгэж явсан Цэцэн Жагжид Гомбожав надаас насаар тав дүү, Монголоо гэсэн агсам согтуу сэтгэлтэй, эрдэм номтой залуу байлаа. Хожим Америкт ирж, их алдартай монголч эрдэмтэн болсон. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд ар Монголд олон удаа очиж, ихийг хийсэн хүн хэмээсэн байдаг. Дэ вангийн Засгийн газарт ажиллаж байсан хүмүүс гоминданыхныг даган Тайваньд зугтан гарсан байна. Гомбожав Тайваньд шилжсэн Гоминданы Засгийн газарт Өвөрмонголын асуудал хариуцсан төлөөлөгч хийж байгаад Чан Кай Шигийн зөвлөх явсан Оуэн Латиморын зүүн Азийн хэргийн хөтөлбөрт хамрагдан 1947 онд АНУ-д хүрэлцэн иржээ. Хөтөлбөрийн дагуу Жон Хопкины их сургуульд суралцаж, улмаар Америкт монгол судлалыг хөгжүүлэгч гол хүн болсон байна. Сургуулиа дүүргэсний дараа Хаалганд ажиллах болж 1943-1947 онд Дэ вангийн нарийн бичгийн даргаар ажиллажээ. Мөн Чан Кай Шигийн үед Нанжинд түүний дэргэд цахарын ард түмний бие төлөөлөгчөөр ажиллаж, 1947-1948 онд Хятадын үндэсний их хурлын депутатаар сонгогдож байв.

1948 оны үед Оуэн Латтиморын тусламжтайгаар Америкт дүрвэн гарч, Балтимор дахь Жон Хопкинсын их сургуульд эрдэм шинжилгээний ажилтнаас эхлээд шинжлэх ухааны салбарт гайхалтай өсөн дэвшсэн байна. О.Латтиморт монгол судлалыг хөгжүүлэхэд гол туслагч байсан тэрээр Жоржтауны их сургуульд 1953-54 онуудад монгол хэл бичиг заажээ. Мөн Калифорнийн их сургууль, Колумбийн их сургуульд 1956-1964 онд багшилж байв.

1963 онд урлаг судлалын магистр, 1970 онд Индианы их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Энэ үед тэрээр монгол хэл зүйн олон тооны сурах бичиг, толь, дээж бичгийн зохиогч болсон байлаа. 1982 онд Индианы их сургуулийн профессор цол хүртжээ.

Америкийн шинжлэх ухааны нийгэмлэгүүдийн зөвлөлийн Монголын төсөл-ийн гол гүйцэтгэгч тэрээр Америкт монгол хэл зүй сурвалж судлалын томоохон мэргэжилтэнд зүй ёсоор тооцогддог болсон байлаа. 1973-1979 онд Инжинашийн Хөх судар романыг судлан олон тооны бүтээл гаргаж, Хөх судар-ыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан гэдэг.

Хангины Гомбожавын хамгийн сүүлийн томоохон бүтээлүүд нь 414 хуудас бүхий дөрвөн хэсэгтэй Монголын ардын аман зохиолын найраглал ерөөл, магтаал, оньсого зүйр цэцэн үгс юм.

Жон Хопкинсын нэрэмжит их сургууль Америкт анх монгол судлалд онц ач холбогдол өгч, дэлхийн II дайнаас хойш монгол судлалыг хөгжүүлэхэд анхаарч ирсэн ажээ. Yүний тулд Харвард, Колумб болон Стэнфордын их сургуулиудаас шилдэг гэгдэх монголч эрдэмтэн судлаачдыг нь татаж ирсний дүнд Жон Гомбожав, Өргөнгөө Онон, Уильям Остин нарын зэрэг нэрт монголч эрдэмтэд нэг дор цугларчээ. Тэдний хамтын хүчээр монгол хэл бичгийн эрчимт сургалтын хөтөлбөрийг богино хугацаанд амжилттай боловсруулан зааж эхэлсэн түүхтэй билээ.

Оросын нэрт монголч эрдэмтэн Гольман Марк Исаакович Баруун дахь монгол судлал бүтээлдээ 1965 онд Индианы их сургуулийн дэргэд урал, алтай судлал буюу үндсэндээ монгол судлалын салбар болон Ази судлалын судалгааны хүрээлэн 1979 онд байгуулагдахад энэхүү монгол судлалын семинарын бүрэлдэхүүнд үндсэн ажилтнууд нь Өвөрмонгол гаралтай хүмүүс байсан. Магадбүрийн /Мэттью/ Хальтод мөн Ш.Рашдондог, Жон Гомбожав нар нь Индианы их сургууль төдийгүй ер АНУ-д монгол судлал үүсч хөгжихөд голлох нөлөөг үзүүлсэн билээ гэжээ.

Баруунд монгол судлалыг эрчимтэй сонирхож эхэлсэн 1950-иад оны үед монгол судлаачид болон монголчуудын дунд тавигдсан шинэ зорилт бол англи-монгол хэлний толь бичгийг бүтээх асуудал байлаа. Нэрт эрдэмтэн Фердинанд Д.Лессинг 20 мянган үг бүхий монгол-англи толийг бичиж байгаад 1960 онд таалал төгсчээ. Түүний бүтээлийн эх нь Гомбожав болон бусад шавь нарын гар дээр үлдсэнийг хожим тэд эмхэтгээд хэвлүүлжээ. Уг нь энэ толь бичгийг Лессинг 1942 онд эхэлж,18 жилийн турш үргэлжлүүлсэн байна.

Энэ толь бичгийг орчин цагийн монгол хэлэнд тааруулан өөрчлөх хэрэгтэй гэж эрдэмтэн Гомбожав шийдээд 1963 онд Монголын ШУА-д энэ төсөл дээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ШУА хөрөнгө мөнгөний төсөв батлагдаагүйгээс хамтран ажиллах асуудал удааширч, сүүлдээ Гомбожав уг төслийг сул орхижээ. 1976 онд Хүмүүнлэг ёсыг дэмжин, үндэсний эрх ашгийг хамгаалах байгууллагаар уг төслийг батлуулж, өөрийн анд Жонн Крюгер, бусад шавь нарын хамт 40 мянган үгтэй Орчин цагийн Монгол-Англи хэлний толь бичиг-ийг зохиов. 1986 онд уг толийг хэвлүүлжээ.

Хангины Гомбожав агсан АНУ-ын Индианы их сургуулийн профессор, Олон улсын монгол судлалын холбооны нарийн бичгийн газрын анхны гадаад гишүүн нь байлаа. Тэрээр 1989 оны 6-10 дугаар сар хүртэл уг холбооны байнгын нарийн бичгийн дарга нарын газар ажиллаж байжээ Зөвхөн 1990 он хүртэлх хугацаанд энэхүү олон улсын холбооны төв штаб байрлах байранд дэлхийн 20 гаруй орны 40 гаруй эрдэмтэн мэргэд зочилсон байх юм. Ийм зочлолт нь ердийн зүйл болсон ажээ.

Хангины Гомбожав агсан 1989 оны наймдугаар сарын 9-13-нд Монголын нийслэлд зохиогдсон залуу монголч эрдэмтдийн сургалтад оролцож, Японы Ш.Озава, Монголын Ш.Нацагдорж, Ш.Бира, Оросын В.М.Солнцев нарын нэрт эрдэмтдийн хамт залуу монгол судлаачдад үнэтэй зөвлөгөө хичээл заасан билээ
Индианы их сургуульд Монголын нийгэмлэгийг /Mongolian Society/ байгуулсан профессор Гомбожав, Чойжив лам шавь нарынхаа санаачилгаар Америкийн монголчуудын соёлын холбоог 1988 онд байгуулж, жил бүр Чингис хааны тахилгыг тэмдэглэх уламжлал тогтоожээ. Эрдэмтэн Гомбожав алдар цуутай монголч эрдэмтэн байснаар зогсохгүй Монгол, АНУ-ын хооронд дипломат харилцааг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн ба хоёр улсын хооронд боловсролын холбогдолтой хэд хэдэн хамтын ажиллагаанд биечлэн оролцсон улс төрийн зүтгэлтэн хүн. Эрдэмтэн Гомбожав олон арван шавьтай, Америкийн нэртэй их сургуулиудад багшилж байсан ч, сэтгэл санаа нь байнга Монгол руугаа тэмүүлдэг нэгэн байсан билээ. 1989 онд Улаанбаатар хотноо 66 насны сүүдэр дээрээ хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Түүний бүтээл Германы Бонны их сургуулийн Азиатише форшунген, жил тутмын Төв Ази Судлал буюу Центральазиатише штудиен эмхтгэлд хэвлэгджээ.

АНУ, Монголын нийгэмлэг байгуулагдсан анхны их гүрнүүдийн нэг болж байжээ.

Монголын Нийгэмлэг-ийг байгуулах санаачилга анх Хангины Гомбожав болон Жон Стрит нарт 1950-иад оны сүүлчээр Нью Колумбийн их сургуульд ажиллах үест төрсөн гэдэг. Энэ санаагаа хэрэгжүүлэхэд 1961 онд аравдугаар сарын 2-нд БНМАУ-ыг НYБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн явдал түлхэц өгчээ. Энэ үйл явдалд оролцохоор тухайн үед Нью-Йоркт Монгол Улсын гадаад явдлын яамны орлогч сайд профессор Д.Цэвэгмид ирсэн бөгөөд түүнтэй Хангины Гомбожав дотно танилууд болсон байжээ.

Хангины Гомбожавын Монгол, Америкийн хоорондын найрамдалт харилцааг үндэслэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, АНУ-ын Төрийн Департаментаас Монгол, Америкийн дипломат харилцаа тогтоосон ёслолын ажиллагаанд хүндэт зочноор албан ёсоор урьсан явдал түүний хувьд түүхэн үйл явдал байсан гэлтэй. Гомбожав Америк дахь Монголын нийгэмлэг-ийн ерөнхийлөгч нь байсан бөгөөд 1961 онд энэхүү байгууллагыг үндэслэж, түүний гүйцэтгэх захирал болон ерөнхийлөгчөөр нь он удаан жил ажиллаж иржээ.

Одоогоор Гомбожавын дүү Сайчингуа нь Америкийн Калифорни мужид аж төрж, отгон дүү Баадай нь Тайваньд багшилж байгаа ажээ.

Түүний гэгээн дурсгалд нь зориулж Америкийн Монголын нийгэмлэг Монголиан стадиас сэтгүүлийнхээ 1991 оны тусгай дугаарыг зориулсан ажээ. Мөн Хангины Гомбожавын нэрэмжит цалин, 800-1000 долларын тэтгэмжийг монгол гаралт оюутанд Америкт сурахад нь олгох болсон байна.

Монголч эрдэмтдийн хурал өнөөдөр өндөрлөнө

Манай оронд явагдаж байгаа Олон улсын монголч эрдэмтдийн IX их хурал хоёрдахь өдрөө өчигдөр үргэлжиллээ. Их хурлыг Монголд төвтэй Олон улсын монгол судлалын холбоо, ШУА-тай хамтран зохион байгуулж байгаа юм. Өчигдөр түүх нийгэм, соёл урлаг, хэл утга зохиол, даяаршил ба Монгол орон зэрэг чиглэлээр салбар хуралдаанууд үргэлжлэн явагдаж эрдэмтэн мэргэдийн тавьсан илтгэлүүдийг хэлэлцлээ. Энэ удаагийн их хурал Төрт ёсны уламжлал, түүний одоо, ирээдүй сэдвийн дор явагдаж байгаатай холбогдож Монгол Улсын төрт ёсны эрт эдүгээгийн тухай сонирхолтой илтгэлүүд олон байна.
Монголч эрдэмтэн доктор О.Адъяагийн тавьж хэлэлцүүлсэн Даяаршил, түүний нөлөө улс үндэстний хэлэнд илтгэлд ХХ зууны сүүлч XXI зууны эхэн үеийн дэлхийн хөгжлийн хоёр гол чиглэл болох даяаршил, дангааршлын талаар тодорхой өгүүллээ. Globalization хэмээх англи үгийг монгол судлаачид эх хэлнээ хэрхэн буулган, түүгээр тэмдэглэсэн бодит үйл явцын мөн чанар, утга учрыг хэрхэн тодорхойлох болон даяаршлын үйл явцын эхлэл үүсэл, эдүгээгийн явц өрнөх, эцсийн үр дагавар, ялангуяа түүний эерэг сөрөг тал улс үндэстний эх хэлэнд хэрхэн нөлөөлөх талаар гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын бүтээл туурвилд түшиглэн дэлгэрэнгүй илтгэсэн нь оролцогчдын сонирхлыг зүй ёсоор татаж байлаа.
Мөн доктор Н.Алтанцэцэгийн XXI зуун руу чиглэсэн Монгол-Хятадын харилцаа, Оросын судлаач А.Л. Ангархаевын Чингис хэмээх нэрийн учир, Германы монголч эрдэмтэн Бренхардын Монголын улс төрийн шинэчлэлийн элитийн тухай, Хятадын эрдэмтэн Ду Шивей-н XIII зууны Монгол Улс-ын нэр томъёог монгол хэлнээс хятад хэлэнд орчуулах асуудал зэрэг илтгэлүүд монголч эрдэмтдийн сонирхлыг татаж байв.

С.Бадарчийн Чингис хаан Их Монгол Улс болон Ази, Европт нийгмийн дэг журам, амар амгаланг тогтоосон нь илтгэлд Монгол төрийг дэгтэй, ард олноо эв нэгдэлтэй байлгах Чингис хааны төрийн бодлогыг цаг хугацаа, орон зайн хувьд ангилж үзсэн байна. Түүний өгүүлснээр Чингис хааны төрийн бодлогыг 1206-1215 он буюу Монгол эх орны дотоодод, 1215-1260 он буюу дэлхийн хэмжээний гэж ангилж болох аж. Мөн дэг журам, амар амгаланг тогтоох бодлогыг нь улс орны, бүс нутгийн, тив дамнасан дэлхийн гэж ангилж үзэж болохоор байгаа гэнэ.

Чингисийн билэг ба говийн Ү ноён хутагт Данзанравжаагийн сургаалууд, илтгэлийг ОХУ-ын эрдэмтэн Н.П.Бьерке тавьж хэлэлцүүлсэн. Тэрээр Чингисийн сургаал-ын анхны хэлбэр, агуулгатай төстэй шүлэглэл сургааль Д.Равжаагийн бүтээлд цөөнгүй бий гэж дүгнэжээ. Хоёр их гүрний дунд оршдогийн хувьд эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээний бүтээлд Монгол-Орос, Монгол-Хятадын харилцааны уламжлал, шинэчлэл тусгалаа олдог аж. Энэ тухай сонирхолтой илтгэлүүдийг гадаад, дотоодын монголч эрдэмтэд хэлэлцэж байлаа. Салбар хуралдаанууд болон их хурал өнөөдөр өндөрлөнө.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button