Эрмитажийн удирдлагад хариуцлага хүлээлгэнэ

Соёлын түшмэлүүд Оросын бүх музейг нарийн шалгахаар амлаж байна. Гэхдээ энэ амлалт хэрхэн хэрэгжих талаар хэн ч хэлж чадахгүй. Оросын соёл, соёлын өвийг хамгаалах комисс Улсын Эрмитажийг шалгах явцад му­зейн үзмэрийг хадгалах, тооллох системд багагүй дутагдал, зөрчлийг илрүүлжээ. Энэ тухай сэтгүүлчдэд албадын тэргүүн нар Михаил Швыдкой, Борис Боярсков нар мэдэгдлээ. Шалгалтын албан ёсны дүгнэлтийг энэ долоо хоногт нийтлэх ажээ. Гэхдээ музейн үзмэр алга болсны гол бурууг Эрмитажийн удирдлагад тохох болсон нь тодорхой. Оросын Соёлын агентлагийн дарга М. Швыдкойн хэлснээр үзмэрүүдийг тоолон хадгалах журмыг 1987 онд боловсруулжээ. Музейн захиргаа энэ журмыг зөрчиж байсан нь Эрмитажид хулгай гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Эрмита­жид тэр журмыг зөрчиж байсан нь ил байна гэж Соёлын агентлагийн тэр­гүүн хэллээ. Мөн тэрээр Эрмитажийн тооллогын ажил ихээхэн будлиантай, үзмэрийн хаана байгааг тодорхойлоход бэрх байсныг шүүмжлэв. Эр­митажийн захирлыг хамгийн түрүүнд шийтгэнэ гэдгээ тэрээр онцлон хэлэв. Өмнө нь уг музейн үзмэрийг хамгаалах талаар гарсан асуудлын улмаас захирал гурван ч удаа сануулга авч байжээ. Одоо түүнд ямар шийтгэл ногдуулахыг тэр хэлээгүй ч захирал дөрөв дэх сануулгаа авна гэж сэтгүүлчид таамаглаж байна. Пиот­ровскийн хамт Эрмитажийн үзмэрийг хадгалагч бас шийтгэл авах бололтой.

Эрмитажийн удирдлага ч өөрсдийн бурууг хүлээгээд байна. Эрмитаж, шалгалтын комисстой хамтран ажиллах явцад тооллого ба практик ажиллагаа нь цаг үеэсээ хоцорсныг харууллаа. Хүний хүчин зүйл, техникийн боломжийг авч үзээгүй нь үзмэр хулгайлагдах шалтгааны нэг болсон байна гэж уг музейн сайт мэдээлжээ. Ер нь Оросын хэмжээнд музейн бүртгэл тооцоотой холбоотой ихээхэн асуудал байгааг Соёлын өвийг хам­гаалах албаны дарга Боярсков тэмдэглэв. Yүний нэг жишээ бол хоёр гурав хоногийн өмнөхөн Уран зохиол, урлагийн төв архиваас XX зууны алдартай уран барилгачийн зураг мөн алга болсон юм. Энэ бол Эрмитажийн хэргээс дутахгүй дуулиан. Эрмитажийн хэрэг явдал тохиолдлын биш. Оросын музейнүүдэд жилдээ 50-100 хулгай гарч байна. Музейн сангийн ажилтнуудын зүгээс гарч байгаа урван тэрслэх нууц гэмт хэрэг газар аваад байна гэж Боярс­ков мэдэгдлээ. Энэ нь боловсон хүчний сонголтод бас анхаарах хэрэгтэйг харуулж байна. Yнэт бүтээлийг бүртгэн тоолоход орчин үеийн техник байхгүй байгаа ба 1999 оноос эхэлсэн музейн сангийн тооллого маш удаан явагдаж байгаа ажээ. Жишээлбэл, Эрмитажийн 2,8 сая үзмэрээс дөнгөж 153 мянга нь тоологдон бүртгэгдсэн байна. Оросын музейнүүдийн нийт 50 сая үзмэрээс бүртгэл тооллогод орсон нь 12,5 сая гэнэ. Мөн музейнүүдэд хангалттай төсөв байхгүй байна. Зөвхөн материал-техникийн баазад нь жилдээ 9,5 тэрбум рубль хэрэгтэй болдог гэнэ. Соёлын дарга нарын хэлснээр ойрын өдрүүдэд музейн сангийн шалгалтуудыг нэмэн явуулах болжээ. Эдгээр шалгалтад бие даасан мэргэжилтнүүдийг оролцуулах болов. Гадны мэргэжилтэн оролцсон шалгалт л Эрмитажийн хулгайг илрүүлсэн аж. Бас нэг авах арга хэмжээ нь эртний эдлэлийн наймааны шинэ дүрэм журмыг гаргах явдал.

Энэ бүгдийн хажуугаар Эрмитажийн хулгайн хэргийн мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна. Даваа гаригийн өглөө энэ хэргээр өмнө саатуулагдсан гурван хүний хоёр дахь болох эртний эдлэлийн худалдаачныг баривчлан хорилоо. Түүний гэрт нэгжлэг хийх үеэр үзмэрээс гадна бас эртний 300 ширхэг икон буюу Оросын үнэн алдартны шашны бурхны зураг олдсон байна. Мөн Эрмитажаас алга болсон тахилын савын эзэн гэх 39 настай Максим Шепелийг баривчлах зөвшөөрлыг прокурор өгсөн байна. Тэрээр уг тахилын савыг Москвагийн хуучин эдлэлийн худалдаачинд өгсөн байсныг тэрээр өөрөө Соёлын өвийг хамгаалах санд авчирсан билээ. Мөн Эрмитажийн сангийн нярав байгаад нас барсан Завадскаягийн нөхөр Лесгафтийн биеийн тамирын их сургуулийн багш Николай Завадскийг мөн баривчлан ял тулгажээ.Энэ хэрэгт сэжиглэгдэж байгаа тэдний хүүгийн асуудпыг ойрын хоногт шийдэх гэнэ. Баривчлагдсан хүмүүс мэдүүлэхдээ 1990-ээд оны сүүлчээр Эрмитажаас хулгай хийж зарах болсноо хэлсэн байна.

Одоо Эрмитажаас хулгайлагдсан зарим үзмэр өөрсдөө буцан ирж байна. Даваа гаригт нэрээ нууцалсан Москвагийн хуучин эдлэлийн худалдаачин хувилгаан Серафим Серовскийн зургийг, танан суурин дээр хийсэн нэгэн иконыгбуцаан өгсөн байна. Нийт буцаж ирсэн үзмэрийн тоо зургаа хүрчээ.
Мэргэжилтнүүд Эрмитажийн захи­рал Пиотровскийг солих хэрэгтэй гэж шүүмжилж байна. Эрмитажаас өмнө үзмэр алга болоход тэрээр гурван ч удаа сануулга авсан мөртлөө юу ч хийгээгүй гэнэ. Эрмитажийн зорилго чиглэлээс өөр шоу талдаа ажилладаг гэж түүнийг хэлэх хүн ч байгаа ажээ. Гэтэл Оросын Соёлын агентлагийн тэргүүн Михаил Швыдкой Эрмитажийн захирлыг огцруулахгүй гэж хэлжээ.

Ардын эрх сонин 153 /431/

Ш.Мягмар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button