Эрхэм гишүүд хэлэлцсэн юм шиг Хэнтийг зорьжээ

УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн мэдээгээр бол эрхэм гишүүдийн олонх нь дөрвөн уулын дунд зуны амралтаа өнгөрүүлж байгаа гэнэ. Энэ долоо хоногийн эхний өдрийн байдлаар УИХ-ын 27 гишүүн хөдөө орон нутаг болон гадагшаа явсан аж. Амралтаараа хамгийн хол аялж яваа нь Батлан хамгаалахын сайд асан, эрхэм гишүүн Ц.Шаравдорж. Тэрээр алсын Америкт ажил, амралтаа хослуулж буй. Харин Гадаад хэргийн сайд Н.Энхболд Малайз, Хятадад ажлын айлчлал хийгээд хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирснийг та бүхэн санаж байгаа нь лавтай.

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, гишүүн Ц.Мөнх-Оргил Австралид зочлоод саяхан Монголдоо хөл тавьжээ. Эр­хэм гишүүн Батж. Батбаяр энэ долоо хоногт урд хөршийг зорьсон гэж байгаа. Мань эр аанай л алба, амины ажлаа амжуулахаар тийн аянд мордсон сурагтай. Хамгийн сонирхолтой нь эрхэм гишүүдийн олонх нь хэлэлцсэн юм шиг Хэнтийг зорихоор төлөвлөж, Дэлгэрхаан суманд 800 жилийн ойн хүрээнд болсон наадам дээр уулзацгаасан бололтой. Тус аймгийн уугуул иргэд болох УИХ-ын гишүүн Д.Арвин, Б.Бат-Эрдэнэ нар ангийн нөхдөө нутагтаа урьж, нэг газар уулзахыг уриалсан ч байж болох талтай. Юутай ч Т.Бадамжунай, Су.Батболд, Р.Буд, Ж.Гүррагчаа, Б.Жаргалсайхан, Б.Мөнхтуяа, Р.Раш нарын гишүүд амралтынхаа нэлээд хэдэн өдрийг Хэнтийд өнгөрүүлсэн байх юм.

Парламентын гишүүдээс гурав нь лав Хөвсгөлд цөөнгүй хоногийг өнгөрүүлэх нь. Тэд УИХ-ын нөхөн сонгуулийн сурталчилгаанд намаасаа нэр дэвшигчдийг өөрийн биеэр сурталчлахыг чухалчилж буй гэнэ. Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат, үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайхан нар Хөвсгөл рүү зэрэг шахам л аяны жолоо залж, нийслэлд энэ сарын 18-нд ирэх юм байна.
Харин Батлан хамгаалахын сайд М.Сономпил хадмын нутаг болох Өмнөговь аймагт, З.Энхболд төрсөн нутагтаа амарч яваа.
Мөн утсаа салгаад ор сураггүй болсон гишүүд хэд хэд бий гэнэ. Х.Баттулга, Т.Ганди, С.Баярцогт, Д.Дондог нарын гишүүд энэ ангилалд багтана. Тэднийг хаана, юу хийж явааг туслахууд нь хэлж мэдэхгүй байгаа аж.
УИХ-ын гишүүдийн 60 гаруй хувь нь нийслэлд амралтаа өнгөрүүлж буй хэмээн мэдэгдсэн ч тэд саарал ордон дахь ажлын өрөөндөө ирэх тун дургүй байгаа аж. Хотын ойролцоох зусландаа голдуу өдрийг өнгөрүүлж төрийн түшээд маань амарсан шиг амрахыг л илүүд үзсэн бололтой, Төрийн ордноос холуурхан тойрч давхиад байгаа гэсэн шүү.

Ардын эрх сонин 153 /431/

З.Маараг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button