Бурууг бусдаас биш өөрсдөөсөө хайгаач

Хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө алдсан иргэд хамаг аргаа барж байна. Ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдгийн үлгэр л болоод байгаа бололтой. Тэд өр зээл барагдуулдаг түмэн янзын аргыг судалж зарим нэгийг нь авч хэрэгжүүлэхийг төр засагт хандан хүсчээ. Зүгээрч үгүй бас хүсэлтийг нь хэрэгжүүлэхгүй бол хохирлоо төр засгаар төлүүлнэ хэмээн айлгаж байх юм. Тэдний үзэж байгаагаар бол хадгаламж зээлийн хоршоо байгуулах эрх зүйн үндсийг УИХ бий болгож, Засгийн газар зөвшөөрсөн учраас дампуурсан хадгаламж зээлийн хоршооны хохирлыг төр, засаг хариуцах учиртай гэнэ.
Та нар хүч, хөрөнгөө нийлүүлж хоршиж ажиллаж болно гэж зөвшөөрсний буруу гэж юу байх вэ? Сайн дураараа хөрөнгөө нийлүүлсэн хүмүүс бие биендээ хараа хяналт тавьж ажиллахын оронд банкинд мөнгөө хадгалуулсан хүн шиг хөрөнгөө хаяад явчихаар чинь үлдэж байгаа хүмүүс будаан дээр цугласан шувуу шиг шомбодож өгөлгүй яах юм бэ?

Манайхан ерөөсөө нэг мөсөн баяжих гэсэн мөнхийн гэнэн мөрөөдөлтэй улс. 1990-ээд оны эхэн үед мөнгөө өсгүүлэх гэж хэдэн арван мянган хүн банкинд байсан мөнгөө хүртэл аваад Жавхланг бадруулагч хоршоонд шилжүүлж байсан удаатай. Хожим юу болж дууссаныг бүгд л мэдэж байгаа. Амнаас ам дамжсан сүр дуулиант сурталчилгаанд бүрэн итгэсэн хүмүүс нэг л өглөө баян Султаан болчих юм шиг мөрөөдөж бие биенээсээ өрсөлдөн мөнгөө,бариад гүйснийг яана. Төмөр замын хороололд орших жижигхэн модон байшингийн үүдэнд хонон өнжин дугаарлаж, ар өврийн хаалга болж байж мөнгөө хадгалуулж байсан гэж байгаа. Ёстой завхарсан юм гэж тэрийг л хэлэх байх. Төд удалгүй юун өсгөж авах нь бүү хэл, өгсөн хэдээ ч авч чадахаа байсан улсууд шүүх цагдаагийн үүдийг хэдэн жил сахиж, чамгүй их хохирсон билээ. Харин ч тэр үед манай иргэд аливаа зүйлийг төр засагтай холбон үзэх нь бага байсан. Тэртээ тэргүй өөрсдийнхөө буруу гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байсан уч­раас зохих хэмжээний хариуцлагыг өөрсдөө хүлээгээд л өнгөрсөн.

Харин одоо юм бол төр, засаг буруутай гэж дуугардаг болжээ. Гал түймэр гарсан ч, ган зуд болсон ч, хоршоо дампуурсан ч, хогондоо баригдсан ч ер хүний амьдралд тохиолдож болох аль л болохгүй бүтэхгүй юмны буруутан нь төр, засаг гэнэ. Тиймээс тэр бүхнийг барагдуулан шийдвэрлэх үүрэг дан ганц төр, засагт ногдох ёстой гэнэ. Өөрсдөө зүгээр л нэг хохирогчид юм байх аа.
Сүүлийн үед хадгаламж зээ­лийн хоршооны хохирогчид хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг буруу сурталчилгаа дамжуулсан хэмээн шүүмжлэх боллоо. Янз бүрийн хонжворт сугалаагаар даллан дуудсан рекламнаас болж мөнгө төгрөгөө алдсан гэж үзэж байгаа хүн цөөнгүй байгаа бололтой. Уг нь хоршооны тухай хуульд хад­галамж зээлийн хоршоодыг реклам сурталчилгаа явуулахыг хориглосон байдаг. Гэтэл хуулийг хамгийн их зөрчиж, хамгийн их реклам сурталчилгаа явуулж байсан хадгаламж зээлийн хоршоод одоо бараг бүгдээрээ дампуурсан сурагтай. Монгол банкнаас тухайн үед хадгаламж зээлийн хоршоодын талаар сэрэмжлүүлсэн мэдээ, мэдээллийг чамгүй цацаж байсан боловч түүнийг хүлээж авахын оронд, байгаа хэдээ бариад гүйж явсан хүмүүс одоо амаа бариад ч нэмэргүй болжээ.

Мэдээллийн үнэн зөвийг зарлуулсан байгууллага, хувь хүн хариуцна гэсэн зарчимтай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөнгөө төлж л байвал юуг ч нийтлэхээс буцахгүй болсны нэг гор нь хад­галамж зээлийн хоршоодын сурталчилгаа юм. Дашрамд дурдахад зарим нэгэн зарын сонин дээр арай л хүн ална гэсэн зар нийт­лэхээс наахнуур байна. Зар сурталчилгаа бол мэдээллийн нэг төрлийн хэлбэр гэдгийг манай хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдэх л учиртай. Мэдээлэл нь үнэн зөв, бодитой, шуурхай байна гэсэн зарчим бас бий. Энэ үүднээс авч үзвэл олон түмнийг төөрөгдүүлсэн буруу сурталчилгааг дамжуулсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хариуцлага үүрч мэдэх юм.

Ер нь ингээд буруутныг хайгаад байвал захаас аван гарч ирээд л байх болов уу. Хамгийн гол нь өдөр бүр хохирогчдын гэрт хадаж байгаа Хэн чамайг тэр хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө аваачиж хий гэсэн юм бэ? хэмээх нэхэл хатуутай гашуун үгсийг давтаж хэлмээр байна. Бурууг бусдаас биш өөрсдөөсөө хайгаач. Хэн чамайг тэр хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө аваачиж хий гэсэн юм бэ?

Ардын эрх сонин 153 /431/

Г.Энхбаатар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button