Ганцаар торойх саарал чоно Улаанбаатарт

Улсынх нь сэтгүүлчдийн бичдэгээр ганцаар торойх саарал чоно эх орноосоо шууд Улаанбаатарт хөл тавилаа. Нэг удаагийнхаа явалтаар хэд хэдэн оронд айлчилж, цаг хугацааг эвхдэг дэлхийн томчуудын нэгэнт тогтоосон хэв маягийг Японы 89 дэх Ерөнхий сайд дагахыг хүсээгүй бололтой. Америкт илүү элэгтэй гэх атлаа Канадад хийх айлчлалтайгаа хамтатган тэнд очдог Ж.Койзумийн айлчлалыг энэ утгаар нь онцгой ховорт тооцож болох ажээ. Их найман гүрний нэг, хөгжлөөрөө толгой цохиж яваа орны удирдагч манай улсыг зориуд зорин ирнэ гэдэг жирийн бус үйл явдал байх нь дамжиггүй.
Нагасаки хотод 61 жилийн өмнө хаясан атомын бөмбөгт өртөж амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцсон Ерөнхий сайд Ж.Койзуми маргааш өдөр нь Чингис хаан нисэх буудалд тусгай үүргийн онгоцоор газардав. Эрхэмсэг зочныг нэлээд нүсэр бүрэлдэхүүн дагалдаж яваа харагдсан. Лав л 150-иас илүүгүй хүн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан гэж албаны хүн өгүүлеэн билээ. Тэдний бараг тал шахуу нь сэтгүүлчид юм. Ийм тооны хүн ирнэ гэдэг нь их ойгоо тэмдэглэж буй манай улсын тухай тал бүрийн мэдээллийг эх орондоо тээж буцахыг эрмэлзсэнтэй холбоотой гэж ойлгож болох. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан нэрсийг харсан ч айлчлалын далайцыг хялбархан тодорхойлж болохоор. Хүндэт зочдыг заншил ёсоор Монгол Улсын Гадаад хэргийн сайд Н.Энхболд болон албаны хүмүүс угтан авав.
Зочид аян замын тоосоо гүвээд Сүхбаатарын талбайд ирцгээлээ. Өргөтгөлийн дуусаагүй барилга, шоуны нүсэр тавцан бүхий жанжны талбай жин үдийн халуунд өнгө цэмцийн тэднийг угтсан.

Авчирч байрлуулснаасаа хойш амьтан хүний хараанд өртөөгүй шахам Чингис хааны хөшөөг барилгачид хэдийн чөлөөлж амжжээ. Өмнөх хашааг нь авч орой дээр нь Их Монгол-800 гэсэн бичигтэй цагаан даавуу өлгөхөө ч мартсангүй. Сүхбаатарын талбайд Японы Ерөнхий сайдыг угтаж авах ёслол боллоо. Бүх зүйл байдаг л нэг ёслолын хэмжээнд. Торгон цэргүүд, үлээвэр хөгжим, хоёр улсын төрийн дуулал, эрхэмсэг зочны мэндчилгээ гээд бүх зүйл тогтсон заншил ёсоор. Харин айлчлалын хөтөлбөрийн угтах хэсэгт тусгагдсан нэг үйл явц сонирхол татам. Их ойд зориулж биш, их ойг тэмдэглэх жилийн турш барьж буй өргөтгөлийн өмнөх хөшөөнд Японы Ерөнхий сайд хүндэтгэл үзүүлсэн юм. Ингэснээр нэг л унжгар, зүүрмэглэж байгаа ч юм шиг харцтай их эзэн хааны хүрэл хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн анхны эрхэмсэг зочин нь Ж.Койзуми болов. Тэрээр дараа нь Төрийн ордонд морилж, дурсгалын дэвтэрт гарын үсгээ таталгаад Ерөнхий сайд М.Энхболдтой албан ёсны хэлэлцээ хийхээр шууд ажилдаа орлоо.

Төрийн ордонд болсон энэ хэлэлцээрээр Монгол, Японы харилцааны ойрын арван жилийн төлөвийг тодорхойллоо гэж Засгийн газрын албаны эх сурвалж мэдээлж байна. Яриа хэлэлцээр Мон­гол, Японы иж бүрэн түншлэлийг бэхжүүлж, хэрэгжүүлэхэд чиглэсэн байна. Хэлэлцээрийн үеэр хоёр орны Еренхий сайд нар иж бүрэн түншлэлийн шинэ шатны зорилтуудыг хэрэгжүүлэх арван жилийн хөтөлбөр боловсруулах асуудлыг судалж үзэхээр тохиролцсон аж. Шинэ шатны зорилт нь хоёр орны харилцааны өндөр төвшнийг хадгалж, итгэмжилсэн байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн харилцан ашигтай байх зарчмыг хэрэгжүүлэх, боловсрол соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байгааг Засгийн газрын тэргүүн нар харилцан нотолжээ.

Ерөнхий сайд Ж.Койзуми Япо­ны гадаад бодлого дахь Монгол Улсын ач холбогдол өсч байгааг тэмдэглээд Монгол орны тулгамдсан асуудлууд, дунд урт хугацааны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тусалж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал, олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих, Улаанбаатар хотын замыг сайжруулахад зээл тусламж олгох асуудлыг ажил хэргийн төвшинд судалж буйгаа мэдэгдлээ. Мөн Японы томоохон компаниуд Монголд уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгааг мэдэгдсэн аж. Хоёр тал олон улсын талбарт бие биеэ дэмжсэн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, бүс нутгийн улс төр, эдийн засгийн чухал асуудлуудаар санал солилцож, яриа хэлэлцээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Хэлэлцээрт Гадаад хэргийн сайд Н. Энхболд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ж.Сүхбаатар, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ичихаши болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Хэлэлцээрийн дараа Эдийн засгийн хамтын ажиллагааны Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэг олгох төслийн ноот бичигт Монгол Улсаас Гадаад хэргийн сайд Н.Энхболд, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ясүёши Ичихаши нар гарын үсэг зурлаа. Энэ төс­лийн шугамаар манай оюутан, аспирантуудыг Японд сургахад 350 сая иен олгох юм. Япон улсын Засгийн газраас буцалтгүй тусламжаар арван аймгийн арван сургуулийн хичээлийн болон дотуур байрыг засварлах тухай мэдэгдлээ. Япон улсын Засгийн газ­раас япон ардын үлгэрийн зурагт ном, мөн япон хэлний 800 толь бичгийг Монголын ард түмэн, хүүхдүүдэд зориулан хэвлүүлсэн номын дээжийг Ерөнхий сайд Ж.Койзуми Ерөнхий сайд М.Энхболдод гардуулан өгчээ.

Энэ айлчлал зөвхөн улс төрийн ач холбогдолтой хэмээн зарим эх сурвалжууд тодотгож байсан. Yнэний хувьтай байж болох. Ингэлээ гээд айлчлалын эдийн засгийн үр дагаврыг нь тооцохгүй өнгөрч боломгүй. Ирсэн болгоны гарыг хараад сурсан гажиг монгол сэтгэлгээгээ дөнгөлмөөр байвч айлчлалын үеэр яригдсан эдийн засгийн тусламжийн агуулгатай асуудлыг уншигчдадаа мэдээлэхгүй өнгөрөх аргагүй нь. Нөгөө талаар Японы Ерөнхий сайд Ж.Койзуми Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд ирсэн гэдэг утгаараа баярын бэлэг болгож, Хархорины музейн барилга барьж өгөх болсноо мэдэгдсэн байна.
Хэлэлцээр төлөвлөсөн цагаас багагүй сунжирсан. Хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсны дараа хоёр Ерөнхий сайд сэтгүүлчидтэй уулзаж, сонирхсон асуултад нь хариулсан юм.
-Монголчуудын хувьд Японд зорчих боломж хаалттай. Визийн болзлыг хөнгөвчлөх асуудлыг Ерөнхий сайд нарын хэлэлцээрийн үеэр хөндөж ярилцав уу?
М.Энхболд -Японд зорчих виз олгох асуудлаар хэлэлцээрийн үеэр санал солилцсон. Ерөнхий сайд Ж.Койзүми, виз олголтын асуудлыг анхаарч. судалж үзэх талаар шийдэл гаргахыг хичээнэ гэж хэлсэн. Yндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш энэ онд Японд Монголын жилийг зарласантай холбогдуулан япончуудыг Монголд визгүйгээр зорчих шийдвэр гаргасан.
-Монгол Улс ОХУ. БНХАУ-тай хил залгаа оршдог. Байгалийн баялаг ихтэй орон. Япон орны анхаарлыг улам бүр татаж байна. Эрчим хүч, аялал жуулчлал, уул уурхайн салбарт хамтран ажиллах сонирхол нэмэгдэж байна.

М.Энхболд -Манай улс хоёр их гүрэнтэй хил залгаа оршдог газарзүйн байрлалтай. Хил залгаа хоёр улстай сайн хөршийн найрамдалт харилцаатай байх зарчим баримталдаг. Хил залгаа бус орнуудтай гурав дахь хөршийн хэм­жээнд, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай харилцан хамтран ажиллах эрмэлзэлтэй байдаг. Япон бол Монгол Улсын гадаад бодлогын хувьд тэргүүлэх чиглэлд багтдаг. Харилцаа, хамтын ажил­лагааны иж бүрэн түншлэлийг шинэ шатанд гаргах, тодорхой үр дүнд хүргэх талаар эрмэлзэж байна. Харилцан ашигтай байх зарчмыг Монгол Улсын Засгийн газар бүх талаар дэмжиж байгаа.

-Умард Солонгосын пуужингийн талаар хэлэлцээрийн үеэр хөндөж ярилцав уу. Умард Солонгосын асуудлаар Монголын талаас ямар дэмжлэг авсан бэ?

Ж.Койзүми -Дээд хэмжээний хэлэлцээний үеэр хоёр орны Ерөнхий сайд нар Умард Солон­госын болон бүс нутгийн улс тө­рийн байдлын талаар санал солилцсон. Ажил хэргийн яриа хэлэл­цээ хийх төвшинд бус. Дэмжлэг авах талаар хөндөж яриагүй. Оройн зоогийн үеэр ярина.

Ирэх сард Ерөнхий сайдын халаагаа өгөх эрхэмсэг ноён Ж.Койзумийн Монгол Улсад амжиж хийсэн, басхүү чамлахааргүй ач холбогдол өгсөн айлчлал өнөөдөр өндөрлөнө. Тэрээр өчигдөр орой Чингис хаан дуурь үзэж сонирхсон бол өнөөдөр Дамбадаржаа дахь япон цэргүүдийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлэн, Яармагт дурсгалын мод суулгаж, Жаргалантын аманд бэсрэг наадам сонирхсоныхоо дараа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаад Токио-Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо буцах юм. Зорьж ирсэн эрхэмсэг зочин ямар нэг хавсраа айлчлал, дамжлага өртөөгүйгээр буцах нь энэ.

Ардын эрх сонин 153 /431/

Т.Мөнхтунгалаг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button