Ерөнхий сайд М.Энхболд Япон улсын Ерөнхий сайд Ж.Койзумитай албан ёсны хэлэлцээ хийв

Яриа хэлэлцээр Монгол Японы Иж бүрэн түншлэлийг бэхжүүлж, хэрэгжүүлэхэд чиглэлээ. Хэлэлцээрийн үеэр хоёр орны Ерөнхий сайд нар иж бүрэн түншлэлийн шинэ шатны зорилтуудыг хэрэгжүүлэх 10 жилийн хөтөлбөр боловсруулах асуудлыг судалж үзэхээр тохирлоо.
Шинэ шатны зорилт нь хоёр орны харилцааны өндөр түвшнийг хадгалж, итгэмжилсэн байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн харилцан ашигтай байх зарчмыг хэрэгжүүлэх, боловсрол соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байгааг Засгийн газрын тэргүүн нар харилцан нотоллоо.
Ерөнхий сайд Ж.Койзуми Японы гадаад бодлого дахь Монгол улсын ач холбогдол өсч байгааг тэмдэглээд монгол орны тулгамдсан асуудлууд, дунд урт хугацааны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тусалж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал, олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих, Улаанбаатар хотын замыг сайжруулахад зээл тусламж олгох асуудлыг ажил хэргийн түвшинд судалж буйгаа мэдэгдлээ.

Мөн Японы томоохон компаниуд Монголд уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгааг мэдэгдэв.
Хоёр тал олон улсын талбарт бие биеийг дэмжсэн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, бүс нутгийн улс төр, эдийн засгийн чухал асуудлуудаар санал солилцож, яриа хэлэлцээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэлэлцээрт Гадаад хэргийн сайд Н.Энхболд, ЗГХЭГ-ын дэд дарга Ж.Сүхбаатар, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх н.Даваасүрэн, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Я. Ичихаши болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Хэлэлцээрийн дараа Эдийн засгийн хамтын ажиллагааны төсөл Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэг олгох төсөл-ийн ноот бичигт Монгол улсаас Гадаад хэргийн сайд Н.Энхболд, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ясүёши Ичихаши нар гарын үсэг зурлаа. Энэ төслийн шугамаар манай оюутан, аспирантуудыг Японд сургахад 350 сая иен олгох юм.
Япон Улсын Засгийн газраас буцалтгүй тусламжаар 10 аймгийн 10 сургуулийн хичээлийн болон дотуур байрыг засварлах тухай мэдэгдлээ. Япон Улсын Засгийн газраас япон ардын үлгэрийн зурагт ном, япон хэлний 800 толь бичгийг монголын ард түмэн, хүүхдүүдэд зориулан хэвлүүлж, бэлэглэж байгаа бөгөөд эдгээр номын дээжийг Ерөнхий сайд Ж. Койзүми Ерөнхий сайд М. Энхболдод гардуулан өглөө. Мөн Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд бэлэг болгож, Хархорины музейн барилга барьж өгөх болсноо мэдэгдлээ.
/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button