Монгол тауны эрээн бараан амьдрал буюу Сөүлийн траншейныхан

Энэ удаа би тав дахь удаагаа Солонгосын хилийг алхлаа. 1994, 1996, 1998, 2000, 2006 гээд Солонгост очих болгонд энэхүү улс өнгө зүс засч, хүмүүсийнх нь амьдрал улам бүр сайжирсаар байх юм.
Хилийн шалган нэвтрүүлэх албаныхан монголчуудад хатуурхаж байна
Энэ удаагийн аяллаар Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой, Ардын хувьсгалын 85 жилийн баяр наадмыг нүдээрээ үзээд сэтгэл баясан буцаж буй баахан солонгос жуулчид, цөөхөн хэдэн монголчуудтай дөрөө нийлэн нэг онгоцоор ниссэн юм. Жуулчид манай орны талаар маш хангалуун сэтгэгдэлтэй байлаа. Жуулчин Сан, И Ен, Мү нар Тэрэлжид амарч, сарлаг, морь унан зугаацсанаа гайхуулж байсан. Гайхуулж байсан гэдгийг орчуулагч бүсгүйгээс нь сонссон юм. Бас айраг, хорхогны амтанд бялуурч багагүй сандарсан гэсэн шүү. Эдгээр эрчүүдийн отгэлийг монгол бүсгүйчүүд маань багагүй гижигдсэн гэсэн.

Тэд олуулаа болоод найз залуусаа дагуулаад Монголд удахгүй заавал буцаж очно гэж хөөрч байна лээ. Тэгэхээр Монголын үзэсгэлэнт байгаль, бүсгүйчүүд маань солонгосчуудыг соронзон лугаа татаж байна. Тэд зугаацахаар Монгол оронд байна. Харин монголчууд маань мөнгө олж амьдралаа дээшлүүлэхээр Солонгосыг зорьж буй.Надтай зам нийлсэн монголчуудын цөөхөн монгол хүний дийлэнх нь хараар ажиллах гэж яваагаа нуугаагүй. Гэвч тэдний ихэнх нь Инчоны буудлаас нутаг буцсан. Солонгост сурах урилгатай залуу, эгчийндээ очих урилгатай гэх бүсгүй, нуруу нугасны эмчилгээ хийлгэхээр тэргэнцэрт түрүүлсэн настан гээд цөөнгүй хүн Инчоны буудлаас Монгол уруугаа буцаад ниссэн юм. Тус буудлын Хилийн шалган нэвтрүүлэх албаныхан монголчуудад тун их хатуурхаж байна билээ. Очих хаяг, хүлээж авах газар, тосох хүн, Монголд яг хаана ажилладаг гээд бүхий л баримтыг компьютэрээр магадлан шалгаж, холбогдох хүмүүстэй утсаар ярьж нягталж байсан.

Ялангуяа Солонгост хүлээж аваад ч батлан даах хөрөнгөгүй байвал буцаахаас өөр аргагүй гэж байсан. Иймээс Монгол дахь Солонгосын, Элчин сайдын яамнаас баталгаатай виз авсан хүмүүс хил амархан давчихна гэж баярлах эртдэнэ. Хүлээж авах хөрөнгийн баталгаагүй хаягтай бол Сөүлийг зорих ямарч боломжгүй болжээ гэдгийг монголчууддаа анхааруулъя. Визний төлбөр, онгоцны ирэх очих тасалбарын мөнгөөрөө шатна шүү гэдгийг дахин сануулъя.

Солонгосын газар нутаг үеэрт автаж тэрбум 800-гаад мянган воны хохирол амсчээ
Долдугаар сарын сүүлчээр орсон их аадарт Солонгос улсын ихэнх нутаг үерт автаж тэрбум 800 мянга орчим воны хохирол учраад байсан юм. Ялангуяа газар тариалан нь усанд нилдээ автжээ. Тус улсын 9000 га газрын ургац хүчтэй аадарт цохиулж, 50-иад хүн амиа алдаж, олон зуун хүн орох оронгүй сүйрч, сураггүй алга болсон гэнэ. Гэвч төр, засгаас нь яаралтай арга хэмжээ авч, сэргээн босгох ажил эрчтэй өрнөж байгаа юм байна. Ер нь солонгосчууд улс орныхоо эдийн засгийг хямрахад хувиасаа алт мөнгө, эд хөрөнгөө сайн дураараа өгч харамгүй тусалдаг учраас хөгжил цэцэглэлт нь урагштай байдаг аж.

Энэхүү үерийн гамшигт хөдөө тосгонд, газар тариалан дээр ажиллаж байсан манай монгол залуус ч өртсөн гэсэн. Сөүлээс захдуу орших тосгонд баячуудын морьдыг адгуулж байсан гурван монгол залуу өмссөн хувцастайгаа л арал дээр гурав хонож, өлсч үхдэгийн даваан дээр арайхийж нисдэг тэрэгтэй аврах ангийнхан очиж амь аврагдсан гэнэ лээ. Харин морин фермерийн эзэн нь хүн тус бүрээс хоёр сая вон нэхэж сандаргасан аж. Гэхдээ нэгэнт л байгалийн гамшиг болохоор сарынхаа цалингаа авч чадаагүй ч хэл ам багатай салсан гэсэн яриа чих дэлссэн юм. Аадар борооны уршгаар голын усны төвшин хэдэн арван метрээр огцом нэмэгдэж, Хан мөрөн догширч эргээсээ хальж Сөүл хот дахь гурван давхар гүүрийн хоёр давхар нь шавар, шавхай, замгаар дүүрчихсэн зарим засмал зам дээр нь шороо, чулуу овоорчихсон харагдаж байна лээ. Солонгост сүүлийн 10 жил ийм их үер болж байгаагүй гэсэн.

Монгол таун дахь Өвгөнтийн хөндий
Сөүл дэх Монгол таун үнэхээр манай өвгөнтийн хөндий шиг л болчихож. Энд тэндгүй согтуу хөлчүү эрчүүд. Байшингийн буланд морь харах, наранд цохиулан тааралдсан газраа дэрлэн хурхирах нэгэн, сөөнгө хоолойгоор солгой дуу аялах, хоорондоо нанчилдах, үг сөрөх эр бүгд л монголчууд. Монгол тауны дүр зураг энэ. Бодит байдал ийм л байлаа.Бүр траншейны-хан, халаасны-хан амар заяа үзүүлэхээ байлаа хэмээн Монгол таунд худалцаа эрхэлдэг нутаг нэгтнүүд маань халаглаж, хэлэх үгээ олж ядаж байсан. Солонгост одоо 25000 монгол ажиллаж байгаа гэсэн тоо Солонгос дахь Монголын элчин сайдын яамны бүртгэлд байдаг юм билээ. Тэдний 15 мянга орчим нь зуучлах байгууллагын журмаар очсон гэрээт ажилчид. Харин үлдсэн 10000 -гаад нь харласан хүмүүс. Хараар ажиллаж байгаа монголчууд гэрээнийхнээс айгаад ичдэг болсноо нуугаагүй. Ичдэг гэдэг нь тэдний заримын бусармаг үйлдлээс нүүр улайж ичихийн
зэрэгцээ өөрсдөө нуугдаж бүр ч илүү ичээндээ ордог болсон гэсэн үг. Учир нь гэрээгээр очсон зарим нь нэгэнт л албан ёсны зөвшөөрөгдсөн ажилчин учраас яаж явах нь хэнд ч хамаагүй гэлтэй замбараагүй авирладаг гэнэ. Амралтын өдөр буюу бямба, ням гарагт тэндхийн Болор, Чингис, Дархан зоогийн газарт монголчууд ялангуяа гэрээгээр очсон цөөнгүй залуус тун ч их тансагладаг юм байна лээ. Тэд олсон хэдэн төгрөгөөрөө ёстой л дураараа дургиж байгаа харагдсан. Энэ бүхнийг хараад гэрээгээр ажиллуулахаар явуулж буй зарим нэгнийг сонгож явуулах хэрэгтэй юм байна даа гэх сэтгэгдэл төрж байсныг нуугаад яахав. Нас хэтэрхий залуу, ажил хийж үзээгүй мөнгөө зарцуулж мэдэхгүй, боловсрол нимгэн, соёлгүй, танхай нэгэн зуучлах товчоогоор дамжин ирэх боллоо гэсэн яриа чих дэлссэн учраас ийнхүү учирласан юм.Монгол таунд луйварчид буюу халаасны арми хоёр, гурван сарын өмнөөс бий болж хоног өдрөөр эгнээгээ тэлж байгаа аж.

Хориод этгээд байсны дөрөв нь баригдаад нутаг буцсан гэнэ.Үлдсэн хэдээс гурав нь согтуудаа солиорч таунаас 20-иод метрийн зайтай засмал зам дээр зэрэгцэн хэвтэж, амиа хорлоно хэмээн орилж машины хөдөлгөөнийг хааж солонгосчуудыг алмайруулж байсан. Даанч дээ, харийн газар нутаг нэгтнүүд маань ингэж арчаагаа алдаж, Монгол Улсынхаа нэр төрийг гутаах ч болж дээ хэмээн сэтгэл гонсойж байсан шүү. Яагаад ч юм тэд нарыг цагдаа нар баривчлаагүй. Манай цагдаа нар байсан бол аль хэдийнэ эрүүлжүүлчихсэн дээ. Ямар нэгэн аргаар Солонгосын хилийг давчихсан халаас-ныхан, траншейны-хан хүмүүсийн гар утас, цүнхийг булааж, таунд ажиллаж байгаа монголчуудыг айлгаж, Түндэмүнээр очсон гэрээнийхэн болон хар-аар ажиллагсдыг рекэтэлж, мөнгө нэхэж, агсам тавьж буй нь хэрээс хэтэрч байгаа аж.Траншейны-хан таунд үйлчилгээ эрхэлж буй дэлгүүр, мухлагийн хаалга үүдийг эвдэх гэж оролдох, шат, хонгилд нь замбараагүй унтаж, хаа дуртай газраа хүндэрч нутаг нэгтнээ багагүй зовоодог аж. Миний очдог өдөр Монгол тауны хэд хэдэн дэлгүүрээр хоёр залуу хэсч байгаатай тааралдсан. Тэд дэлгэдэг, дэлгэцтэй утас барьчихсан хямдхан авчих л даа, гуйж байна. Солонгосоос хусчихсан юм, хоолны мөнгө олмоор байна гээд царайчилж явсан. 80000 воноор өгнө гэсэн утсыг нэгэн мухлагын худалдагч 60000-аар авна лээ. Тэрбээр уг нь энд маш их үнэтэй утас. Гэхдээ дугаарыг нь солиод 150000-аас буулгахгүй зарчихна гэж олзуурхан ярьж байсан. Тэнд бас хулгайн утасны дугаар солих буюу хясаа арилгадаг үйлчилгээ эрхэлдэг хүмүүс байдаг юм билээ. Солонгосын цагдаа нар болохгүй бүтэхгүй нэгнийг ангуучлахгүй юм. Монгол цагдаатай ч болоосой гэсэн үгийг Монгол таун дээр явахдаа багагүй сонссоноо холбогдох албаныханд зориуд дуулгая. Солонгост харласан хүмүүсийн амьдрал хоног ирэх бүр улам хүндэрч байгаа аж. Эдийн засгийн хямралаас нь болоод олон жижиг үйлдвэр үүдээ барьж, хар-ынханд арбайт-ын ажил ч тэр бүр олдохоо больжээ. Гэрээнийхэн очсоноос хойш хараар ажиллаж байгаа монголчууд улам бүр шахагдаж байгаа нь үнэн юм байна лээ.

Солонгост цуг амьдарч байсан нөхрөө нас барсныг 20 хоногийн дараа монголоос мэджээ
Солонгост амьдарч байгаа монголчууд амь насаа алдах нь ихэссээр байгаа аж. Нөхөр нь эхнэрээ хардаж амийг нь хороож, ууж согтууран нэгнийгээ хөнөөж, гэмтэж бэртэж, осолд орж, Хан мөрөн рүү үсэрч амиа егүүтгэсэн гэхчлэн тоочоод баршгүй. Нөхөр нь ажил олж хийхээр гараад сураггүй болж, ослоор нас барсныг Монголд бүр Эрдэнэтэд байдаг хүүхдүүдээсээ сарын дараа сонссон гэх бүсгүйтэй Монгол таунд уулзсан. Түүний эгч өөрийгөө МИАТ-д ажилладаг Б.Оюун гэж танилцуулаад, болсон явдлын талаар сониндоо нийтэлж өгөхийг хүссэн тул энэхүү тэмдэглэлийнхээ Таныг сонсоё буланд түүнийг урив.
-Манай дүүг Б.Оюунболор гэдэг. Солонгост нөхөртэйгөө цуг хар-аар ажилладаг байсан юм. Нөхөр нь энд таван жил болсон. Дүү маань хоёр жилийн өмнө ирсэн.

Хоёр хүүхэд нь Эрдэнэт хотод амьдардаг байсан юм. Наадмын үеэр дүүтэйгээ утсаар яриад, та хоёр сайн уу гэхэд дүү маань сайн байгаа л гэсэн. Гэтэл тэр үед нөхөр нь алга болчихсон байсан юм билээ. Гэхдээ нас барчихсан гэж огтхон зүүдлээгүй, бодоо ч үгүй учраас бидний санаагзовно гээд алга болчихсон гэж хэлээгүй гэсэн. Нөхөр нь зургадугаар сарын дундуур гэрээсээ гарсан байгаа юм. Халууны улирал нь эхэлсэн учраас ажиллаж байсан хуванцрын үйлдвэр нь хэд хоног амарсан тул нөхөр нь арбайт хийхээр явсан гэсэн. Гэтэл ямарч холбоо барихгүй алга болчихсон, утас уруу нь залгахаар ийм хүн байдаггүй гээд өөр хүн яриад байсан гэсэн. Тэгтэл гарсан өдрөөсөө хойш удалгүй нас барсан байсан. Нэгэнт нас барчихсан учраас шалтгааныг нь хэлж мэдэхгүй байна. Энд бас төрсөн ах нь ажилладаг, түүнтэйгээ ч холбоо бариагүй байсан. Ингээд зургадугаар сарын 18-нд гэмтэл аваад эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн гэнэ.

Солонгосчууд үнэхээр хүнлэг сэтгэлтэй ард түмэн юм. Гудамжинд ухаангүй уначихсан байсан хүнийг эмнэлэгт хүргэж өгсөн байгаа юм. Эмнэлэгт тархиндаа мэс засал хийлгэсэн боловч ухаан орохгүй байсаар долдугаар сарын дөрвөнд нас баржээ. Эмнэлгийнхэн паспортыг нь үзээд сэргийлэхэд дуулгаж Солонгос дахь Монголын Элчин сайдын яаманд мэдэгдсэн байгаа юм. Элчин сайдын яамныхан долдугаар сарын таванд буюу ганцхан хоногийн хугацаанд Монгол уруу ГХЯ-ныханд албан ёсоор бичиг баримтыг нь илгээсэн байсан. Гэтэл бүр долдугаар сарын 26-нд Эрдэнэтэд байдаг хоёр хүүхэд нь шөнийн 24 цагт гашуудлын мэдээ сонсоод Солонгост байдаг ээж рүүгээ уйлаан майлаан болж ярьсан гэсэн. Энэ хугацаанд эхнэр нь нөхрөө өчнөөн хоног хайсан боловч олдоогүй байсан. Хүүхдүүд нь ч яаран сандран Улаанбаатарт ирж бидэнд дуулгасан. Би хоёр хүүхдийнх нь хамт ГХЯ-ны холбогдох хүмүүстэй уулзахаар очсон. Ингээд Мөнхгэрэл гэдэг хүний уулзаж, яагаад хожуу дуулгасан учрыг лавлахад тэрбээр, хараар ажиллаж байгаа хаяг нь тодорхой бус хүнийг олоход хэцүү байсан гэж бидэнд хэлсэн. Мөнхгэрэл, энэ хүн чинь хараар ажиллаж байсан шүү дээ гэсэн тайлбарыг бидэнд тавьж байсан.

Хараар ажилладаг хүн хүн биш юмуу. Бас зургадугаар сарын сүүлчээс эхлээд завгүй, Засгийн газрын ордонд Баяр, наадмын комисст ажиллаад үнэхээр завгүй байсан, би гурван хүний ажил хийдэг. Ийм ажил явдалд оролцоход нэг хүний виз л гардаг гэхчлэн тайлбар тавиад байсан. Төрийн үйлчилгээний албаныхан үнэхээр хүнд сурталтай байгаагийн бодит баримт энэ биш гэж үү. Монголчууд яагаад нэгнийхээ төлөө, хүнийхээ төлөө ажилладаггүй юм бэ. Хүнийхээ төлөө бага ч гэсэн анхаараач ээ гэж хэлмээр байна. Талийгаачид мэс засал хийсэн, моргт хадгалсан гээд Солонгосын тал биднээс 36 сая вон нэхсэн. Бас замын зардал, виз, очоод байрлах буудлын төлбөр гэхчлэн өчнөөн төгрөг гарахаар болсон л доо. Харин Солонгост 2006 оны долдугаар сарын нэгнээс эхлээд хагацал, зовлон тохиолдсон Солонгост ажиллаж байгаа гадаадын иргэдэд хөнгөлөлт үзүүлнэ/ гэсэн шинэ хууль хэрэгжиж эхэлсэн юм билээ. Үүний ачаар их хэмжээний өр төлбөрөөс чөлөөлөгдөөд байна. Солонгосчууд ямарч хүнд хүн ёсоор ханддаг юм байна.

Гэрээгээр үү, хараар ажиллаж байна уу хамаагүй өөрийнх нь улсад ажиллаж улс орных нь хөгжилд гар бие оролцсон, тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан учраас харж үздэг юм байна. Ташрамд хэлэхэд бидний хагацал зовлон, уй гашууг хуваалцаж боломжийн хэрээрээ тусалсан Солонгос дахь Монгол Улсынэлчин сайцын яамныхацц бид баярлаж талархсанаа илэрхийлье. Б.Оюун бүсгүй ийнхүү ярьсан юм. Солонгосын тал тэдний төлөх ёстой 36 сая вонын төлбөрийг бүрэн чөлөөлж өгсөн гэнэ лээ. Монгол таун дахь эрээн бараан амьдралаас цухас дурьдахад ийм байна.

(Монголын мэдээ 2006.08.12)
Д.Баярмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button