Хасан Насрулла Израилийн түрэмгийлэл хэрээс хэтэрч байна

Тэрбээр Энэ мөргөлдөөн яаж ч дууслаа гэсэн Ливан улс Америк Израилийн ивээлд орохгүй, боолчлолын шинжтэй болзолд захирагдахгүй, Кондолиза Раисын бодлоос төрсөн шинэ их Ойрхи Дорнодын хэсэг болохгүй гэж мэдэгдсэн юм. Шейх Насрулла израильчуудыг улстөрчдийн дайнч санаархлын золиос боллоо гэж тодорхойлсон байна. Утгагүй дайныг зогсоож, хямралыг улстөрийн аргаар зохицуулахыг тэр Израилийн Засгийн газарт уриалаад, ингэхдээ Израильд ингэхээс өөр сонголт ерөөс байхгүй гэж тэмдэглэсэн юм. Хэрвээ Ливаны хот, тосгодыг бөмбөгдөхөө зогсоовол Хезболлах Израилийг пуужингаар харвахаа нэн даруй зогсооно гэж Насрулла амласан. Гэхдээ Хэрэв Бейрут хотын төвд цохилт өгвөл манай дайчид Тель-Авивыг пуужингаар харвана хэмээн тэр анхааруулж байв. Дэлхийн халуун цөм болоод байгаа Израиль, Ливаны асуудлщн гол эзэн Насрулла гэгч хэн бэ гэдгийг дэлхий нийтээр сонирхож байна. Шейх Хасан Насрулла бол одоо Ливаны өмнөд нутагт Израилийн армийн эсрэг тулалдаж байгаа цэрэгжсэн Хезболлах бүлэглэлийн ерөнхий нарийн бичгийн дарга юм.

Израильчуудын үздэгзэр Насрулла аюултай улайрсан үзэлтэн бөгөөд харин бүс нутгийн бусад оронд түүнийг баатар хэмээн үздэг ажээ. Мухлагийн худалдаачны хүү Хасан Насрулла 1960 онд Бейрутийн өмнөд дүүрэгт төржээ. 1975 онд Ливанд иргэний дайн эхэлсний дараа түүний гэр бүл өвөг дээдсийнхээ аж төрж байсан тус орны өмнөд нутгийн нэг тосгонд дүрвэн очсон байна. Тэнд Хасан Ливаны шийтүүдийн эрх ашгийг төлөөлдөг улстөрийн бүлэг болох Амаль хөдөлгөөнд элсчээ. Иракийн Нефеф хотын шийтийн шашины сургуульд гурван жил улстөр, коран судар судалсан байна. Чухамхүү тэнд тэр Саяд Аббас Мусавитай танилцаж, дараа нь түүний оронд Хезболлах-ын удирдагч болжээ. Хезболлах-ыг 1980-иад оны эхээр Ираны мөнгөөр байгуулсан байна. Тэр үед Ливаны өмнөд нутгийг эзэгнэж байсан Израилийн армийг тус орноос гаргах нь уг хөдөлгөөний зорилго байжээ. Хезболлах бүлэглэл бүс нутагт хүчирхийллийн олон ажиллагаа, түүний дотор нисэх онгоц болон хүмүүсийг хулгайлж, 1983 онд Бейрут хотод Америкийн тэнгисийн явган цэргийн хуаранг дэлбэлэх ажиллагаанд холбогдолтой гэж үздэг юм.

Хезболлах нийгмийн болон улстөрийн хөтөлбөртэй бөгөөд үүнийгээ Ливаны өмнөд нутагт хэрэгжүүлснээр эндхийн шийтүүдийн дунд их нэр хүнд олжээ. Хасан Насрулла албан тушаалын шатаар түргэн ахиж, 1993 „ онд Хезболох-ын удирдагч болсон юм. Дипломатууд болон түүнтэй уулзаж байсан бүх хүн түүнийг маш ухаалаг, өргөн боловсролтой хүн гэж тодорхойлдог байна.Тэр нэг удаа ярилцлага өгөхдөө олон ном, түүний дотор Ариэль Шарон, Беньямин Нетаньяху нарын намтрыг уншсан гэдгээ хэлж байжээ. Тэр гэр бүлтэй, таван хүүхэдтэй. 1997 онд түүний нэг хүү Ливаны өмнөд нутагт израилийн цэргийнхэнд алагджээ. 2000 онд Израилийн армийгЛиваны өмнөд нутгаас гарч явахад үүнийг Насруллагийн гавьяа гэж үзэж байв. Хезболлах Ливаны Засгийн газарт сайдын суудал авч, харин Насрулла намуудын хооронд үйлчилж, янз бүрийн бүлгийн хооронд зуучлан Ливаны улстөрийн бодлогод чухал байр суурь эзлэх болжээ. Тэр 2004 онд Израиль, Хезболлах-ын хооронд хоригдлуудыг солилцох тухай тохиролцоход чухал үүрэг гүйцэтгэж, ингэснээр олон зуун палестин, ливан хүн Израилийн шоронгуудаас суллагдсан юм.

Долдугаар сарын 14-нд Израилийн нисэх хүчний дайралтын үеэр түүний гэр болон ажлын байр эвдэрсэн байна. Дараа өдөр нь Хасан Насрулла Израилийн эсрэг жинхэнэ дайн эхлүүлэхээр амлажээ. Ширүүн бөмбөгдөлтийн дараа Насрулла амьд сэрүүн байгаа бөгөөд түүний хэлсэн үгийг телевизийн Хезболлах сувгаар тогтмол нэвтрүүлж байна. Тэрбээр Хэрвээ Израилийн арми Ливаны энгийн оршин суугчдад халдахаа зогсоохгүй бол Израилийн төв нутгийн хотуудыг пуужингаар харвана гэж өнгөрсөн долоо хоногт тангараг тавьсан билээ. Хасан Насрулла өөрийнхөө байр суурьт одоо ч баттай зогссоор байна. Тэрбээр Израиль, Ливаны асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

-Ливаны Загийн газар нутгийн өмнөд хэсэгт 15 мянган цэрэг илгээх шийдвэр гаргасан. Энэ талаар юу гэж бодож байна?
-Эрх баригчид зөв шийдвэр гаргасан гэж бодож байгаа. Гэхдээ энэ ажиллагааг цаг алдалгүй хийх байсан юм.

-Бүгдээрээ л гал зогсоох хэрэгтэй үзэж байгаа. Хезболлах бүлэглэл ямар байр суурьтай байна вэ?
-Бид энгийн номхон иргэд улстөрийн золиос битгий болоосой, олон хүний цус бүү урсаасай гэсэн бодлого баримталж байгаа. Даанч үйл явдал бидний санаснаас өөрөөр эргээд байна.

-Израилийг буруутгаж байгаа биз дээ?
-Тэд ямар ч шалтгаангүйгээр манай бүлэглэлийг газрын хөрснөөс арчихыг хүсч байгаа. Израилийн түрэмгийлэл арай хэтэрч байна. Энэ хугацаанд гэм зэмгүй маш олон хүн амь үрэгдсэн. Израилийн эрх баригчид гал зогсоохыг ерөөсөө ч хүсэхгүй байна.

-НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн орнууд Израилийн талд илүү хандаад байна гэж бодож байна уу?
-Би тэгж бодохгүй байна. Харин АНУ л Израилийн талд илт үйлчлээд байна л даа. Францтай хамтарч боловсруулсан төсөл батлагдвал Тель-Авивт их ашигтай болно. Гэхдээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн орнууд арай ч ийм зүйл хийхгүй байх.

-Ямар төсөл Израиль, Ливаны аль алинд нь ашигтай байх бол?
-Яг тийм гэж хэлж мэдэхгүй байна. Аюулгүйн зөвлөлийн орнууд л шийдэх байх.

-Та Хайфа хот дахь арабуудыг өөр тийшээ нүүхийг уриалсан юм уу?
-Тэгсэн, би тэгж уриалсан. Тэр хотыг бид үнсэн товрог болгохыг хүсч байна. Хэрвээ арабууд тэр хотоос гараад явчихвал бидний зорилго биелнэ.

-Танай пуужингийн төхөөрөмжийг Израиль устгаагүй юм уу?
-Бидэнд хангалттай нөөц бий.

-Танай бүлэглэлд Ираны хувьсгалт гвардийн цэргүүд байгаа гэсэн мэдээлэл гарсан?
-Амь үрэгдсэн Хезболла-гийн дайчдын дунд Ираны иргэд байсан гэж Израилийн тал мэдэгдсэн байна лээ. Бид Ирантай хамтран ажиллахгүй гэдгээ албан ёсоор энд мэдэгдэж байна.

-Дайны төгсгөл?
-Израиль биднийг яаж ч чадахгүй гэдгийг хэлэх хэрэгтэй.

(Монголын мэдээ 2006.08.12)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button