Энхийг сахиулагчид хааны эрэлд мордлоо

Монгол нутгийн талын салхинд орон орны туг намираатай.

Тавантолгойн уудам хөндий манай цэргүүдийн цог золбоог бадраасан сайхан газар. Тэнд үе үеийн зэвсэгт хүчний цэрэг эрс хээрийн дадлага сургууль хийсээр удаж буй. Намрын эхэн сарын налгар өдрүүдэд Тавантолгой урьд жилүүдийнхээс илүү хөл хөдөлгөөнтэй байна. Тэнд түмэн хэлийн есөн зүйлийн хүмүүс цуглажээ. Тэдний олонхи нь цэргийн албан хаагчид. Орон орны цэрэг дайчид, эв найрамдалтайгаар нэг баг болон хүмүүнлэгийн бараа түгээхэд хамгаалалтад гарч, эргүүл хийж, сэжиг бүхий хүн, машин техникийг нэгжиж, онц байдал бухий объектыг сонор соргог хамгаалаахаар нэгджээ.
Энэ бол НҮБ-ын олон улсад энхийг сахиулагч орнуудын хамтарсан Хааны эрэлд 2006 олон улсын сургалт дадлагын үеийн гүйцэтгэх даалгаврууд. Аливаа улс орны хямралт байдал зэвсэгт мөргөлдөөнийг намжаахад, зуучлагч зохицуулагчийн үүрг гүйцэтгэхэд НҮБ олон үндэстний цэргийн хүчийг өргөнөөр ашиглаж ирсэн. Энэ зорилгын үүднээс байнгын бэлтгэлтэй цэргийн хүчний хэрэгцээ шаардлага
өдрөөс өдөрт есөн нэмэгдсээр байгаа юм.

Энэхүү хэрэгцээ шаардлагыг хангахын тулд дэлхийн
өндөр хөгжилтэй хандивлагч орнуудын санаачилгаар энхийг сахиулах ажиллагааны олон үндэстний багийн хээрийн сургуулийг олон улс орнуудад ээлжлэн зохион байгуулж иржээ. Энэхүү олон улсын хамтарсан хээрийн сургалт дадлага энэ удаад манай оронд болж байгаа нь энә юм. АНУ, Энэтхэг, Бангладеш, Фижи, Тонга, Тайланд орноос иреэн цэрэг дайчид манай улсын цэргүүдийн хамт долоон хэсэг болон хүндэт харуулын хамт жагсчээ. Монгол нутгийн талын салхинд орон орны туг намираатай. Хааны эрэлд 2006 энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан сургалт дадлага энэ сарын 11-24-нд манай улсад зохиогдож буй бөгөөд өчигдөр болсон дадлага сургуулилтын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд М.Сономпил, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ч.Тогоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн цэргийн бодлогын зөвлөх Ч.Дашзэвэг болон Номхон далай дахь АНУ-ын хуурай замын цэргийн командлагчийн дайчилгаа нөөцийн асуудал эрхэлсэн орлогч хошууч генерал Стефен Д.Том нар оролцсон юм.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр Өнөөдөр манай зэвсэгт хүчний цэргийн салбар, баг, цэргийн мэргэжилтнүүд бусад улс орны мэргэжил нэгт нөхдүүдтэйгээ мөр зэрэгцэн Афганистан, Косово, Сьерра, Леоне болон Африкийн хэд хэдэн оронд НҮБ-ын цэнхэр дуулгатны үүргийг чадварлаг гүйцэтгэж байна. Мән дайны дараахь Иракийн сэргээн босголт, хүмүүнлэгийн ажиллагаанд оролцож байгаа нь энхийн төлөө үйлеэд та бүхэнтэй хамтран сургуулилж, харилцан туршлага солилцож ирсэн хамтын ажиллагааны нэг бодит үр дүн мөн.
Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн НҮБ, олон улсын бусад байгууллага, улс орнуудын үйл ажиллагааг дэмжиж, нягт хамтран ажиллахад манай улсын оруулж буй хувь нэмрийг үнэлж, гаргаж буй хүчин чармайлт, хүсэл эрмэлзлийг дэмжиж байгаагийн нэг тод жишээ бол манай эх оронд Та бүхний зохион байгуулж буй энэ хээрийн сургууль мөн. Бас энэ нь Монгол Улс, монгол цэргийн нэр хүнд олон улсын тавцанд өсч, монголчууд бидэнд хүлээлгэж буй итгэл найдзарын илрэл гэж хэлж болно хэмээн онцолж цэрэг дайчдад амжилт хүсэн баяр хүргэсэн юм. Мөн хээрийн сургалтад оролцох орон орны цэрэг дай-чидтай зургаа татуулав. Энэ хугацаанд Монгол Улсын төрийн дуулал хоёронтоо эгшиглэхэд гаднын улсаас ирсэн хүн бүр хүндэтгэн ёслох нь бахадмаар бахархмаар. Нээлтиин үеэр Энэтхэгийн зэвсэгт хүчнээс манай улсын зэвсэгт хүчинд зориулж 50 ширхэг шүхэр бэлэглэсэн.

Хааны эрэлд 2006-д зөвхөн хээрийн сургуульд оролцох орнуудын хүмүүс ирээгүй аж. Хээрийн сургуульд хамтран оролцохгүй ч ажиглагчийн байр сууринаас хандаж, Солонгос, Англи, Швей-цари. Бельги, Канад зэрэг олон улсын цэргийн төлөөлөгчид ч цугласан байна. Мөн эдгээр орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид ч хүрэлцэн ирж Хааны эрэлд хамтарчээ.
Хээрийн дадлага сургуулийн үйл ажиллагааны албан ёсны нээлтэд хүрэлцэн ирсэн гадаадын зочид төлөөлөгчид цэрэг дайчдад зориулсан хүндэтгэлийн тоглолт тэдэнд сонихон байсан. Монгол хэмээх эртний түүхт нүүдэлчии үндэстний өв соёл болсон уртын дуу, хөөмий, охидын уран нугаралт, цамын бүжгээс гадна Цэргийн дуу, бүжгийн чуулгынхны найрал дуу, бүжиг зэрэг нь зочдын сэтгэлийг сэргээсэн юм.
Хааны эрэлд-ийнх-ний байрлах цэргийн хуаран тун ч тохилог. Цэргийнхний орон сууц болох асар майхнууд нэгэн эгнээнд эмх замбараатай баригджээ. Гэхдээ монгол цэргүүд гаднын цэргүүдээс тусдаа байрлах аж. Бие засах газар, усанд орох өрөө, хооллох газар нь ч тусдаа. Харин хээрийн сургалтдаа гарахдаа тэд нэг баг болж хамтарна. НҮБ-ын стандартыг хангасан хоёрдугаар зэргийн хзэрийн эмнэлэг, 240 хүнийг хооллох хоолны заал, нэг цагт 96 хүн орох боломж бүхий халуун уены газар, хувцас угаалгын цех, сургалтын танхимууд, тохилог бие засах газрууд. Энэ бүгд цэргийнхний хатуу чанга дүрэм журамд захирагдсан мэт эмх цэгцтэй цэвэрхэн. Мен интернэт, ресторан, ми-нимаркет гээд хүний хэрэгцээ цөм бүрэн. Тэндэхийн цэргүүдэд зөвхөн өөрсдийгөө хөгжүүлэх асуудал л улджээ. Чөлөөт цагаа өнгөрөөх волейбол, сагсан бөмбөгийн талбай, бялдаржуу лах төвийг ч марталгүй хийсэн байна.

Ийнхүү манай эх оронд явагдаж буй Хааны эрэлд-2006 энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан хээрийн сургалт дадлагад оролцох долоон орны 1000 гаруй цэрэг дайчид энхийг сахиулах ариун үйлсэд Монгол орны тал нутагт бэлтгэгдэж эхэллээ. Тэдний сургалтын нэр Хааны эрэлд. Монгол бол эртний түүхт/аад ноёдын нутаг. Харин цэрэг эрс хэзээд ямар нэг зүйлийн эрэлд гарч байдаг. Тиймээс ч энэ удаагийн сургалтаа ингэж нэрийдсэн ажээ.

(Зууны мэдээ 193/2329)
Ө.БАТХҮҮ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button