Алаагүй үнэгний арьсаар хийсэн малгай өмсүүлсээр…

Хамгийн гол нь хууртагдсаар байвч хичнээн давхар үнэгэн малгайтай болж орхих нь хөөрхийлөлтэй. Нэг л өдөр үнэгэн малгайтай болно доо гэж боддог байх даа хөөрхийс. Аль эсвэл аль ч ялгаагүй алаагүй, алахгүй юм хойно гэж боддог юм болов уу.

Yнэгэн малгай өмсүүлэгчдийн арга нь өөрчлөгдөн нарийсахаас өөрөөр юу ч өөрчлөгдөхгүй нь бололтой. Энэ нь сүүлдээ цаг авах, тайвшруулах, гал унтраах арга болж байх шиг байна.
Дээрх алаагүй үнэгэн малгайн үлгэр Монголын ард түмний оюуныг гийгүүлэгч, тархийг угаагч байж ирсэн 40-өөд жилийн түүхтэй Монгол телевизийг тойрсонгүй. Олон нийтийнх болсноосоо хойш олон нийтэд үйлчилж гавих нь бүү хэл дотроо учраа олохоо байсан тус телевиз хийж өөрчилсөн, шинэчилж сайжруулсан юмгүйдээ бантсан уу, үзэгчдэдээ алаагүй үнэгний арьсаар малгай хийж өмсүүллээ. Уржигдар буюу Бямба гаригийн амралтын орой Монгол телевизээр тус телевизийн 52 долоо хоногийн төлөвлөгөө маягийн баахан юм ярьсан нэвтрүүлэг цаг орчим явлаа. Сурталчилгааны захиалгат нэвтрүүлэг л гэсэн үг. Гэвч үнэмшихэд тун хэцүү. Сайхан, сахлаг, үнэгэн малгай төсөөлөгдөн бууж ирж байна лээ. Гэхдээ юм гэдэг учиртай. Өдөр хоног бүр хувьсан өөрчлөгдөж байдаг улс орны, нийгмийн байдал, хандлага, үйл явцыг урьдчилан таашгүй. Тэр дундаа манайх шиг шилжиж барагдахгүй улс оронд маргааш юу болох нь бүр ч ээдрээтэй. Гэтэл жилийн төлөвлөгөө гаргачихсан, үлгэр домог шиг сайхан юм ярьцгааж байх юм. Тэгээд бүр цаг алдалгүй, түргэн шуурхай, олон нийтэд үйлчлэх ёстой мэдээллийн байгууллага шүү. Зүгээр нэг гутал хувцас, боов чихэр үйлдвэрлэх гэж байгаа юм шиг л ярьцгааж байх юмаа. Гутал хувцсыг үйлдвэрлэхдээ хүртэл борлуулалт, зах зээл, хэрэглэгчид, чанар энэ тэрийг бодолцон, загварын чиг хандлагыг нь харзнаж тооцдог байж таарна биз дээ. Гэтэл, даанч харамсалтай нь редакц, студиудыг төлөөлөн, МYОНРТ-ийг төлөөлөн ар араасаа ярих нөхөд яах гэж, юуны тулд, юу яриад байгаагаа ч үнэн хэрэгтээ ойлгож байгаа юм алга. Ингэж, тэгж уран сайхнаар ярь гэж даалгавар авсан уу, аль эсвэл тэд тийм царцуу юм уу. Yнэхээр тэдэнд радио, телевиз олон нийтийнх байх тухай, цаашид хэрхэн ажиллах ёстойгоо ойлгож, мэдэрсэн юм алга, жолоо цулбуургүй, ямар ч байсан ингээд л нэг ярьчихъя гэсэн мэт зоргоороо ярьцгааж байх юм. Зарим нэг нь дуртайдаа, зарим нэг нь араа бодож, зарим нэг нь арьсаа хамгаалж байгаа байх. Араа бодон ажилтайгаа зууралдан үлдэх гэсэн хүмүүсийг буруутгах эрх надад байхгүй. Гэхдээ нөхөд минь ээ, хаана, ямар зорилготой ажиллаж байгаагаа нэг удаа ч болов бодож үзэх цаг болсон баймаар юм. Гардан гүйцэтгэж байгаа та бүхний үзэл бодол дээр чинь суугаа хорчин дарга нарт нөлөөлдөг байвал, үүний тулд хатуу зогсдог байвал байдал өөрчлөгдөж болох шүү дээ. Дарга нартайгаа нийлээд л үзэгч олон түмнийг басамжлан хуурсаар л байх уу?

МYОНРТ-ийн захирлын суудалд нэлээн ширүүн эсэргүүцэл, хэл амтай тулан байж очсон Мягмар гэгч нөхөрт таалагдахын тулд авьяас чадал огт хамаагүй гэнэ лээ. Ердөө л зусар долдой, хэлснээр нь байвал болдгийм гэсэн. Тийм л учраас хамгийн шуурхай шинэчлэл хийгдэх ёстой редакц, студиуд аанай л хуучнаараа, тэр ч бүү хэл, эрх зэрэг ахиж, харин хайран нэвтрүүлгүүд яйран болтлоо Мягмарын хөлд үрэгдэж байгаа нь энэ.

Олон түмний дуу хоолой, индэр болж байгаа нь энэ гэж Иргэдийн цаг гээчийн тухай нэгэн бүсгүй тайлбар хийж байна лээ. Олон нийтийг бачууруулж, багтраасан, тулгамдсан маш олон асуудлууд байна та минь ээ, хөндөөч ээ, асуудал хариуцсан төрийн байгууллага, түшмэдүүдийг нь амраахгүй чихдээд өгөөч ээ, Иргэдийн цаг чинь хайран цаг болж байна шүү. Эсвэл одоог хүртэл асуудлуудыг ойлгож, мэддэг, хөнддөг, хэнээс юу асуухаа мэддэг, цаг үеэ мэдэрдэг сэтгүүлчгүй хэвээрээ л байна уу. /Ер нь Монгол телевизийг сэтгүүлчид тоохгүй байна уу, Монгол телевиз сэтгүүлчдийг тоохгүй байна уу? Эргэлзээтэй л юм./ Форумаас өөр үзэх нэвтрүүлэггүй байсан, одоо бүр байдаггүй шүү.

Хэвлэл мэдээллийн байгууллага, тэр дундаа телевиз ямар зарчмаар ажиллах ёстой вэ? Энэ их учиртай. Нийтлэл нэвтрүүлэг, мэдээ, мэдээлэл гэгч нэг бол үзэгчдийн санаанд нийцэж байх ёстой, эсвэл үзэгчдийг дагуулж, тэднээс түрүүлж байх ёстой. Өндөр хөгжилтэй олон орны телевиз ийм л зарчмаар ажиллаж хөгжиж иржээ. АНУ-ын томоохон телевизүүд, Японы NHK, за тэгээд Солонгос, Герман, Францын телевизүүд өнөө үед ямар зарчмаар ажиллаж байнаа гэж. Тэд үзэгчдийнхээ хүсэлтийг харгалзан тэдний эрэлт хэрэгцээг хангахыг чухалчилдаг. Учир нь тэдэнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийн хүссэн мэдээлэл, нэвтрүүлгийг хүлээн авахаас өөр шаардлага байхгүй, түүртэх асуудал үгүй юм чинь. Гэтэл манайд бол байдал өөр. Хэрвээ манайд телевиз үзэгчдийнхээ хүсэлтийг чухалчилж, харгалзан үзнэ гэвэл микрофон барьчихаад ам барьж дүрэмдэн байгаа үй олон зохиолын дуучдыг мэдсээр байж балиашиглан халаасан дахиа шувтруулж байдаг гэнэн үзэгчид юуг сонгох нь ойлгомжтой шүү дээ.
МYОНТ-ийн нэвтрүүлгийн хэлтсийн дарга Бат-Оргил гэгч залуу Yзэгчид юу үзэхийг хүсч байгааг бид судалж байна, судалгааныхаа үед л явж байна гэж ирээд л жаал жуул юм ярьж байна. Судалгаа хэрэгтэй. Гэхдээ манай үзэгчдийнхээр бол ТВ-караоке номер нэгт байх нь гарцаагүй. Тэгээд А-Х-А, концертууд, хошин шог үзэхийг хүснэ. Гэвч энэ нь шилжиж байгаа Монголын телевизэд хамгийн буруу атлаа доожоогүй сонголт болно.

Өдөр тутмынхаа амьдралд түүртэж, юун тээр тэндэх нийгэм, улс төр, эдийн засаг, мэдээлэл, радио, телевиз хэдэн хүүхэд маань өлсөхгүй, нүцгэн гүйхгүй, даарахгүй байвал барав хэмээн бэдэрч яваа олон түмэн өнөөгийн нийгмийн массыг бүрдүүлж байгаа билээ. Хэдийгээр энэхүү масс нийгмийн аливаа асуудлын талаархи үзэл бодол нь төлөвшөөгүй ч тэднийг юу ч мэдэхгүй, ухвар мөчид хэмээн басамжлан доромжлох эрх хэвлэл мэдээллийнхэн бидэнд үгүй билээ. массын үзэл бодол нь төлөвшөөгүй тухайд ганц би биш учир мэдэх хүмүүс, судлаачид ярьж, бичиж байдаг. Энэ нь ерөөсөө өнөөг хүртэл бид хэн нэгний сайхан үгэнд хууртан, алаагүй үнэгэн малгай өмссөөр ирснийг, цаашид хууртсаар суух төлөвтэйг хэлээд байгаа юм шүү дээ. Аргагүй шүү дээ, элдвийн юм эргэцүүлж суух завгүй нэг хэсэг нь амьдралдаа түүртэж, энэ нийгмээс тасархай нэг хэсэг нь гудамж, нүхэнд архидан хоног хороож, 90-ээд онд зээл аван гахай үүрч хөлжигсдийн зарим нь өдгөө төрийн албадаар чихэлдэн, зальхай нэгэн нь уулыг тал, талыг там болгож, эрх мэдэлтнүүд нь хэдэн арван жилийн цаадхийг харж, гүрэн дамнуулан хонжоо хайж, ард түмнээ хөсөр хаясаар байгаа юм чинь.

Э.СОНИН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button