Н.ЭНХБОЛД Айлчлалын үр дүнг юу амлав гэдгээр тодорхойлдоггүй

Гадаад хэргийн сайд Н.ЭНХБОЛДТОЙ ярилцлаа.

-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой болж байгаатай холбоотойгоор энэ жил манай улсад гадаадын олон зочин ирлээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Ну Мү Хён, ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.Е.Фрад-ков, Японы Ерөнхий сайд Ж.Койзүми гээд?
-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг зөвхөн монголчууд төдийгүй бидэнтэй түнш, дэмжиж ажилладаг улс орнуудад өргөн тэмдэглэж байна. Энэ нь хоёр, гурван янзаар илэрч байна. Тухайлбал, манай баяр наадамд их идэвхтэй оролцож, сэтгэл зүйн болоод бусад дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Нөгөө талаар өөрийнхөө оронд Монгол орныг сурталчилж, зөвхөн улсдаа биш бүс нутагтаа сурталчлах ажлыг хийж байна. Энд Япон улсыг онцолж хэлмээр байна. Энэ жил Японд Монголын жилийг тэмдэглэж байгаа. Төр, засгийн байгууллагаас нь санаачлаад өндөр дээд хэмжээний албан тушаал эрхэлдэг олон нэр төртэй хүмүүс оролцсон янз бүрийн ажил зохиож байна. Мөн наадмын үеэр наадмын бус үеэр ч гэсэн олон зочин ирлээ.

-Дөнгөж өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Японы Ерөнхий сайд айлчилсан шүү дээ?
-Хоёр орны Ерөнхий сайд нар бие биедээ харилцан айлчилна гэдэг бол олон улсын харилцаанд төдийлөн тохиолдоод байдаггүй зүйл. Нөгөө талаар энэ жил Японы парламентын гишүүдээс одоогийн байдлаар 80 гаруй хүн манай оронд айлчилсан. Тэд манай нөхцөл байдалтай танилцаад ажил төрлийн зүйлээ ярилцдаг. Оны эцэс гэхэд энэ тоо 100 болж ч магадгүй. Энэ нь хууль тогтоох байгууллагад нь Монголыг дэмжих ийм лобби гэж хэлж болох бүлэг бий боллоо гэсэн үг. Ер нь өөрсдөө санаачилсан Монголыг дэмжих хоёр ч бүлэг байдаг. Улс төр, эдийн засгийн харилцааны төвшинд маш олон зүйл ярьж байна. Япон улс манай ойг өргөн тэмдэглэж байгаа. Энэ нь бидэнд их хэрэгтэй юм. Манайх харьцангуй жижиг улс. Гэтэл дэлхийд улс төрийн болоод эдийн засгийн ийм нөлөөтэй улс манай улсыг дэмжиж байгаа цаашдаа өргөн цар хүрээтэй, бодитой үргэлжлэх хөрс суурь бий болж байна гэсэн үг. Бас нэг зүйл онцолж хэлмээр байна. Японы Ерөнхий сайд зөвхөн нэг оронд айлчлал хийгээд буцах тохиолдол харьцангуй ховор байдаг гэнэ лээ. Гэтэл зөвхөн Монголыг зориод хоёр өдөр айлчлаад буцлаа. Энэ нь бас их ач холбогдолтой зүйл л дээ. Ерөнхий сайд Ж.Койзүмигийн айлчлал маш ач холбогдолтой айлчлал боллоо гэж Гадаад хэргийн сайдын хувьд үзэж байна.

-Дөрвөн сарын дотор Япон, Монгол Улсын Ерөнхий сайд нар харилцан айлчлал хийлээ. Монголын түүхэнд ийм тохиолдол үүнээс өөр бий юү?
-Байхгүй. Энэ бол юуны түрүүнд Япон улаас Монгол Улсад хандаж байгаа хандлагын илэрхийлэл. Ганцхан энэ баримтаар саяын айлчлал үнэхээр хэрэгтэй чухал айлчлал болсон гэж хэлж болно.

-Саяын айлчлалаар нэг зүйл ажиглагдаж байсан л даа. Дамбадаржаа дахь япон цэргийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. Их цэмцгэр, цэвэрхэн санагдсан. Yүнээс харж байхад Зайсан дахь Зөвлөлтийн цэргийн хөшөөг бид бага анхаардаг мэт санагдсан. Yүнийг ОХУ-ын ЭСЯ-тай хамтраад ч юм уу, өнгө зүсийг нь сайжруулж болдоггүй юм болов уу. Зарим нь бүр ялагдсан цэргийн дурсгалын хөшөө ялсан цэргийнхээс цэмцгэр байгаа нь атаархал төрүүлж байна ч гэж байсан?
-Ерөнхий сайд Ж.Койзүми дайнд оролцож байгаад нас барсан цэргүүдийнхээ дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. ОХУ-аас төлөөлөгчид ирэхдээ ч гэсэн Жуковын хөшөө юм уу, Зайсангийн цогцолборт очиж хүндэтгэл үзүүлдэг. Бид Улаанбаатар хотын захиргаа болон ОХУ-ын ЭСЯ-ны зүгээс анхаарал тавиад аль болох засч янзалдаг. Харамсалтай нь, нэг жишээ дурдъя. Сая Фрадков сайдыг ирэхэд Зайсангийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх асуудлыг хөтөлбөрт тусгасан байсан. Гэтэл яг тэр үед дурсгалын цогцолборын хамаг төмөр, зэсээр хийсэн зүйлийг нь ховхлоод хулгайлаад явчихсан байлаа. Түүнийг төр, засгийн байгууллагууд хулгайлаагүй нь ойлгомжтой. Тийм тохиолдолд богино хугацаанд очоод засварлах хөрөнгө мөнгөний бололцоо ч байсангүй. Монголын ард түмний тусгаар тогтнолын төлөө энх тайвны төлөө хэчнээн олон орос охид, хөвгүүд амь насаа алдсан гэдгийг бид мэднэ. Гэтэл тэдний дурсгалын хөшөөнөөс төмөр хулгайлж байгааг юу гэхэв.

-Манай монголчуудын нэг гажиг гэмээр зан байдаг. Гадаадын зочны айлчлал хэр үр дүнтэй болов гэдгийг юу өгснөөр нь дүгнэдэг шүү дээ. Хэчнээн төгрөгийн зүйл өгөв, эсвэл юу амлав гэдэг?
-Yүгээр айлчлалын үр дүнг хэмжиж болохгүй л дээ. Нэг айлчлалаар л бүх юм дуусчих юм шиг бодоод байдаг. Жишээ хэлье. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн айлчилсны дараа зарим хэвлэл, улс төрийн хүчний зүгээс энэ айлчлал амжилтгүй, үр дүн муутай болсон юм шиг яриа гаргасан. Yүнд сэтгэл эмзэглэж байна. Улс хоорондын харилцаа маш эмзэг нарийн байдаг. Бүр нарийн яривал тухайн үед тохирсон зүйлээ тодорхой хугацааны дараа ярих тохиолдол ч байдаг. Зарим тохиолдолд нийтэд ил болгох юм ч бий, ил гаргахгүй юм ч байдаг. Ярьсан зүйлийг баталгаатай болгосны дараа олон нийтэд мэдээлдэг зүйл ч бий. Яг айлчлалын үеэр юм уу, уулзалтын үед эх суурийг нь тавиад яваандаа үр дүн нь гардаг зүйлүүд ч бий. Би үүн дээр хоёр зүйлийг харьцуулж хэлэх гээд байна л даа. ОХУ-ын Засгийн газрын тэргүүний хийсэн айлчлал амжилттай сайн болсон. Бидний дүгнэж байгаагаар шүү. Яг тэр үеэр Оросын бизнесийн бүлэглэлийн зарим хүн сэтгэл дундуур буцлаа гэсэн яриа байсан. ОХУ-ын нөхөд маань биднийг бас дутуу ойлгосон, нэг удаагийн айлчлалаар бүх юмыг ярилцаад шийдчих юм шиг бодолтой ирсэн байхыг үгүйсгэхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим зүйл гарсан байна лээ. Гэтэл айлчлалын дараа Ерөнхий сайдыг дагаж ирсэн хүмүүсээс олон санал ирж эхэлж байна. Энэ нь юуг харуулж байна гэхээр Засгийн газрын тэргүүний айлчлал амжилттай болж, цаашид эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтарч ажиллах боломж байна гэдгийг оросууд мэдэрсэн гэсэн үг. Тийм учраас оросуудын зүгээс их тодорхой саналууд ирж эхэлсэн. Харин бид үүнийг эв нэгдэлтэй зөв ойлгож, чулуу болгож авах л чухал байна. Нөгөө талаар Японы Ерөнхий сайдын хийсэн айлчлал байна. Японууд өөрсдөө хамгийн гол нь бид Монголыг улс төрийн талаар дэмжиж байна гэдгээ харуулах зорилготой хийж байгаа айлчлал гэдгээ хэлж байсан. Урьд нь манай Ерөнхий сайдын хийсэн айлчлалын үеэр их олон зүйл ярьсан байсан. Энэ бүгдийг хэрэгжүүлнэ. Японы Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал улс төрийн дэмжлэгээ улам нэмэгдүүлэхэд чиглэсэн юм. Японы гадаад бодлогод Монголын байр суурь маш чухал, цаашдаа ч хамтарч ажиллана гэдгээ нотолж байсан. Хоёрдугаарт, хоёр орны хоорондын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлийн зүйлд төр, засгийн зүгээс албан ёсоор дэмжинэ гэдгээ илэрхийлээд явуулсан. Yүний хажуугаар ажил хэргийн төвшинд, яам хоорондын мэргэжлийн хүмүүсийн хооронд олон яриа хөөрөө болсон.
Тодорхой юу хийв, юу бүтээв, юу амлав гэдгийн хувьд 340 сая иенийн сургалтын буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Монголын олон арван залуу энэ мөнгөөр Япон улсад мэргэжил дээшлүүлнэ. Арван сургуулийн дотуур байрыг засахаар боллоо.

-Сая та хэллээ л дээ. Айлчлалын үеэр яригдсан зүйлүүдээс ярих ч юм бий, ярихгүй ч юм бий гэж. Энэ удаагийн айлчлалаар Умард Солонгосын асуудалд нэлээд анхаарлаа хандуулсан сураг байна?

-Ер нь манай хоёр улс хоёулаа Зүүн хойд Азийн бүс нутагт оршдог. Манай улс Умард Солонгостой ойр дотно харилцаатай байдаг. Дипломат харилцаатай цөөхөн улсын нэг. Бидний бодлого Солонгосын хойгийн асуудал болон хоёр Солонгосын хоорондын асуудал, цөмийн зэвсэг гэх мэтчилэн ээдрээтэй асуудлыг яриа хэлэлцээрийн шугамаар шийдэх, Умард Солонгосыг сонсч, тэднийг яриа хэлэлцээрт татан оролцуулж, бүх нийтийн болон бүс нутгийн эрх ашгийн үүднээс шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. Умард Солонгостой энэ байр сууринаас харилцдаг. Манай улс Умард Солонгостой ойр дотно харилцаатай байдгийг зөвхөн Монгол-Умард Солонгосын хоорондын харилцаа биш, бүс нутгийн харилцаанд нэмэртэй байгаасай гэдэг үүднээс санаа бодлоо солилцсон. Цаашдаа бүс нутгийн энх тайван аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд Монгол Улсын оруулах хувь нэмрийг ахиухан болгох чиглэлээр хоёр орны болоод олон улсын төвшинд хамтарч ажиллаж болох юм гэдэг дээр ярилцсан. Бидний энэ хамтын ажиллагаа зөвхөн Монгол-Умард Солонгос хоёрын хооронд хэрэгтэй зүйл биш бүс нутгийн хэмжээнд, цаашилбал дэлхийн аюулгүй байдалд Монголын талаас хувь оруулах явдлыг өсгөх ёстой. Зөвхөн Японтой ч биш бусад улстай ч ийм харилцаатай.

-Наадмын үеэр манай улсад айлчлах зочдын нэг нь Дани улсын хунтайж байсан. Гэтэл товлосон өдрийн өмнөхөн ирэхээ больсон. Yүнийг тухайн үед янз бүрээр тайлбарлаж байсан. Тухайлбал, Английн гүн, Данийн хунтайж хоёр наадмын төв асарт нээлтэд оролцохдоо Ерөнхийлөгчийн харалдаа хэн нь суух вэ гэдгийг шийдэж чадаагүй. Өөрөөр хэлбэл, хоёр улсын Элчин сайдын яамныхан уг суудалд манай хунтайж суух ёстой хэмээн мэдэгдсэн. Гэтэл Гадаад хэргийн яамныхан энэ асуудлыг шийдээгүйгээс Данийн хунтайж айлчлахаа больсон тухай яриа гарсан?

-Ер нь улс хоорондын харилцааны асуудал их нарийн, эмзэг байдаг. Тэгэхээр хоёр орны хоорондын харилцаатай холбоотой зүйлүүдийг таамгаар сургаар ингэж дүгнэж ярьж болохгүй. Данийн хунтайж айлчлахаар бүх бэлтгэлээ хангасан байсан. Урьд нь төлөөлөгчид ирээд бүх зүйлээ тохирсон байлаа. Гэтэл хунтайжийн эрүүл мэндийн байдлаас болоод айлчлал хойшлогдсон. Гэхдээ энэ айлчлалыг хийнэ гэж бодож байна. Түүнээс биш суудал булаалдах төдий хэмжээнээс болж улс орнуудын хоорондын харилцаа өөрчлөгдөхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Тэр тусмаа XXI зуунд дипломат ёс, протокол, гадаад харилцааны асуудалд олон шинэчлэл бий болж, прагматик шинжтэй болсон үед хэн хаана суух вэ гэдгээс болоод олон сар бэлдсэн, өчнөөн хөрөнгө мөнгө зарсан, ач холбогдол өгч байсан айлчлал хойшилдоггүй юм гэдгийг ийм яриа гаргасан хүмүүст хэлэх хэрэгтэй байх.

-Саяхны нэгэн өдөр тутмын хэвлэл дээр гарсан байсан. Мянганы сорилтын сан хоёр Энхболдын толгойн өвчин болжээ гэж. Ерөнхий сайд М.Энхболд ч мөн тус корпорацын Зүүн Азийн хэлтсийн дарга Рийдсийг хүлээн авч уулзах үеэрээ Мянганы сорилтын санд итгэл алдарсан гэдгээ дурдсан. Ер нь Мянганы сорилтын сангаас тусламж авах ажил хэр явцтай байгаа вэ. Yнэхээр тусламж авах нь манай улсын хувьд толгойн өвчин болоод байгаа хэрэг мөн үү?

-Нэгдүгээрт, Мянганы сорилын сангаас мөнгө авахгүй байлаа гээд Монгол Улс хөгжихөө больчихгүй. Ингэхээр учиргүй толгойн өвчин болох нь ч юу юм. Зөвхөн МСС-аас болоод Монгол Улсын хөгжил хамаарч байгаа бол толгойн өвчин болохсонж. Энэ бол манайд туслалцаа дэмжлэг үзүүлж байгаа олон сувгийн нэг. Yүний тухай л асуудал ярьж байгаа. Тэгэхээр зөвхөн энэ байдлаас болоод толгой өвдөөд байх тийм юм алга байна. Хоёрдугаарт үйл явц нь удаашралтай байгаа нь үнэн. Угаасаа Мянганы сорилын корпорацын үйл ажиллагаа АНУ-даа ч шинэ. Ажил нь жигдрэх хүртэл тодорхой хугацаа шаардагдаж байх шиг байна. Энэ хоёр, гуравхан жилийн дотор удирдлагууд нь хүртэл солигдлоо шүү дээ. Нөгөө талаас биднээс шалтгаалж байгаа зүйлүүд бас байна. Өөрсдөдөө холбогдолтой юу хэрэгтэй, зүйлээ зөв, нарийн хурдан тооцоолж МСС-гаас тавьж байгаа шаардлагын хэмжээнд түргэн өгч чадахгүй байгаа зүйл байна. Манай талын буруу байгаа гэж би бодож байгаа. Жишээ нь, Засгийн газар солигдохоор урьд нь байсан төслүүдээ өөрчилдөг явдал ч гарсан. Yүнээс болоод дахиад тооцоо судалгаа хийдэг, тэр хэмжээгээр нь хугацаа алддаг. Манай тал мөн өөрсдөөс тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж, судалгаа хийх хүмүүс авч ажиллуулах ёстой. Бид ганцхан л гадны эксперт хөлслөн ажиллуулдаг. АНУ-ын талаас яг энэ ажлын онцлогийг мэдэх, бодлогын хэмжээнд материалаа боловсруулж чадах дөрвөн хүн авч ажиллуулаач гэсэн санал тавьдаг. Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал бий. Нөгөө талаар улстөрчдийн дунд, нийгмийн дунд хэтэрхий удаж байна гэсэн ойлголт байгааг үгүйсгэх аргагүй. АНУ бол манайхтай харилцаж байгаа харилцаандаа их ач холбогдол өгч байгаа орон. Ерөнхийлөгч Ж.Буш айлчиллаа шүү дээ. Бидний хамтын ажиллагаа их сайн явж байгаа. Улстөрдийн дунд, нийгмийн дунд ч гэсэн энэ мөнгийг өгөх юм болов уу, үгүй юм уу гэсэн уур амьсгал бий болж байгааг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр бусад руу буруугаа чихээд яахав. Юуны өмнө өөрсдөөсөө шалтгаалж байгаа зүйлээ түргэн чанартай сайн хийх хэрэгтэй л дээ. Yүнд 300-гаад сая ам.долларын асуудал яриад байгаа шүү дээ. Энэ мөнгө бол АНУ-ын татвар төлөгчдийн мөнгө. АНУ-ын Засгийн газар аль нэг газраас зүгээр нэг ургуулж авчихаад улс орнуудад тараах гэж байгаа мөнгө биш шүү дээ. АНУ-ын татвар төлөгчдийн мөнгийг төр нь гадаад оронд тусламжийн хэлбэрээр өгөх гээд байгаа хэрэг. Тэгэхээр тэр мөнгийг олгож байгаа Мянганы хөгжлийн корпорацын хүмүүс ч тэр, улстөрчид нь ч хариуцлагатай хандахаас өөр аргагүй гэдгийг бид ойлгох ёстой. АНУ-ын төр нь татвар төлөгчдийнхөө өмнөөс бардам зүйлд зарцуулсан гэж хэлэгдэх хэмжээнд, монголчууд ч бас энэ хэмжээнд нүдээ олсон зүйлд зарцуулах хэмжээнд бэлтгэлээ базаах хэрэгтэй байна.

-Зарим нь МСС-гаас тусламж авах хэрэг байна уу, үгүй юү. Их хэмжээгээр зээл авах тусмаа эдийн засаг доройтдог гэж ярьж байна л даа. Ингэхдээ АНУ-аас их хэмжээний тусламж авдаг ч эдийн засгийн хараат Коста-Рика улсыг жишээ болгодог?

-Ер нь дандаа тусламжаар гуйлгаар амьдарч болохгүй л дээ. Манай улс хөгжлийнхөө бас нэг тодорхой шатанд ирчихээд байна гэж би боддог юм. Урьд нь ерээд оны эхэн үеэс эхлээд хуучин тогтоосон байсан худалдаа, эдийн засаг аж ахуйн харилцаа тасарснаас үнэхээр хүнд байдалтай болсон. Yүнээс болоод бие даагаад явах шатанд хүртэл арваад жил болчихлоо. Сүүлийн хоёр жил эдийн засаг гайгүй өсч байна. Бид өөрсдөө овойж оцойтол гялалзаад байхгүй ч гэсэн ямар ч байсан цаашид өөрөө өөрсдийгөө аваад явчих хэмжээнд ирчихлээ. Дандаа гуйлгаар амьдарна гэж юу байхав. Одоо бид буцалтгүй тусламж гэхээсээ шууд хөрөнгө оруулалт, харилцан ашигтай ажиллагааг илүү их эрэлхийлж эхлэх хэрэгтэй болчихоод байгаа юм. Yнэгүй юм бол үнэгүй л юм. Гэхдээ хүн тусламж зүгээр өгье гэж байгаа бол мэдээж цаагуур нь заавал эрх ашиг явж байгаа. АНУ-д ч тийм эрх ашиг бий. АНУ-ын хувьд бол Монгол Азийн бусад орныг бодвол ардчилал, зах зээлийг харьцангуй амжилттай хэрэгжүүлж байгаа улс гэж үздэг стратегийн түншүүдийнх нь нэг. Монголын жишээн дээр орчин үеийн үнэт зүйлсийг бусад оронд үзүүлэн тэр хэмжээгээр дэлхийн бусад улс оронтой харилцах, харилцаагаа сайжруулах, жишээ нь АНУ-ын эрхэмлэдэг үнэт зүйлс бусад оронд ч гэсэн байж болдог гэдгийг харуулахад нь олон талын ач холбогдол бий л дээ. Мөнгийг зүгээр авахдаа биш гол нь яаж зөв зарцуулах вэ гэдэгт л байгаа юм. Коста-Рика яг юунд зарцуулдгийг хэлж мэдэхгүй байна. Бид тэр мөнгийг авбал өнөөдөр маргаашдаа идэж уугаад дуусгачихдаг зүйлдээ биш, урт хугацаанд үр өгөөжөө өгөөд байдаг тийм юманд зарцуулж чадвал тусламжийн ч мөнгө бай, хөрөнгө оруулалт, зээл ч бай ялгаагүй хэрэгтэй зүйл. Энэ л зарчмыг барих хэрэгтэй.

-АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бейкэрийн айлчлалын талаар асуухгүй өнгөрч болохгүй нь. Энэ айлчлалд төр, засгийн өндөрлөгүүд хэт ач холбогдол өгсөн гэж шүүмжлүүлдэг шүү дээ?

-Ер нь манайх жижиг улс. Ийм яриа байдаг шүү дээ. Би үүнийг зарим хүн бодож баймаар юм даа гэж боддог юм. Монголыг тойроод дэлхий эргэдэггүй юмаа гэж. Монгол чинь дэлхийн төв биш шүү дээ. Бид жижигхэн улс. Монгол харин дэлхийн хөгжлийн хандлагад хөлөө нийлүүлж алхах л чухал байгаа юм. Энэ утгаар нь аваад үзвэл улс төр, эдийн засгийн нөлөөтэй ямар ч том хэмжээний зочдод бид улс орныхоо нүүр царайг үнэн зөв таниулах хэрэгцээ шаардлагаа зөв ойлгуулах, болж өгвөл тэр хүмүүсийн нөлөө хэлхээ холбоогоор дамжуулаад өөрсдөдөө хэрэгтэй зүйлийг хийхийг эрмэлзэх ёстой. Ж.Бейкерт тэр утгаар нь л хандсан. Бусдаас илүү ч хандаагүй, дутуу ч хандаагүй. Яах вэ тэр үеэр улс төрийн нөхцөл, байдал хууль тойрсон маргаан элдэв юм яригдаж байсан учраас түүний айлчлалыг хэт нэг өнцгөөс харж тайлбарлах зүйл байсан л даа.

-Гэхдээ тэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга биш шүү дээ?

-Бас нэг зүйлийг хэлье. Монгол Улс ардчилал, зах зээлийн замд дөнгөж ороод үнэнийг хэлэхэд хаашаа явахаа сайн мэдэхгүй байсан тэр үед сэтгэл санааны болон улс төрийн дэмжлэг үзүүлэхээр зориуд биечлэн ирж байсан хүн бол Ж.Бейкер. Хэрэв бидэнд ололттой зүйл байдаг бол түүнийг бий болгоход хувь нэмрээ оруулж байсан хүн. Бид хүний ач тусыг мартаж болохгүй. Тэр үүднээс хувь хүнийх нь үүднээс хандсан. Нөлөө бүхий улстөрчийнх нь хувьд ч гэсэн бид энэ хүнээр дамжуулж юу хийж болох вэ гэдэг үүднээс анхааралтай хандсан. Дахиад хэлэхэд бид Ж.Бейкерт бусдаас илүү хандаагүй, дутуу ч хандаагүй.

-Гэтэл бид ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.Е.Фрадковын айлчлалд ач холбогдол арай ч бага өгсөн юм биш байгаа. Уг нь манай улсын гадаад харилцааны тэргүүлэх чиглэлийн гол хоёр орон бол ОХУ, БНХАУ шүү дээ. Хэвлэлийнхэнд ч энэ нь бас хамаатай. Өөрөөр хэлбэл, бид ч бас энэ айлчлалд хойрго хандсан тал ажиглагддаг?

-Хэвлэлийнхний хувьд би хэлж мэдэхгүй байна. Баяр давхацсан тал бий байх. Гэхдээ баярын өдрүүдэд М.Е.Фрадков Ерөнхий сайд гэрээ хэлэлцээр хийж ажилласаар байгаад таарсан шүү дээ. Yүнийг онцолмоор байна. ОХУ, БНХАУ хоёр яах аргагүй манай улсын гадаад харилцааны гол хөрш. Гадаад бодлогын үзэл баримтлалд үүнийг тов тодорхой заачихсан байгаа. Тэгээд заачихсан байхад ОХУ-ын Засгийн газрын тэргүүн ирж байхад хайхрамжгүй хандана гэж байхгүй. Маш хариуцлагатай хандсан. Бас нэг зүйлийг зориуд хэлчихмээр байна. ОХУ-ын хэвлэлүүдэд ялангуяа бизнесийн хүмүүс нь ирээд санасандаа хүрээгүй буцлаа гэсэн утгатай зүйл гарсан байна лээ. Yүнийг өлгөж аваад байгаа юм уу, манай хэвлэлүүдэд ч өөрийн чинь саяын хэлдэг шиг бид хайхрамжгүй хандчихав уу даа гэсэн утгатай юм гарч байна. Тийм юм байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Бид туйлын хариуцлагатай хандсан. М.Е.Фрадков ярьсан байсан л даа. Тэр ч байтугай Монголын өнөөгийн нөхцөл байдал ямар болсныг мэдээгүй ирсэн бизнесийнхэндээ хандаж, энэ улс өөр болсон. Монгол Улс шинэ улс, ОХУ ч мөн шинэ. Бид хуучин байдлаар асуудалд хандаж болохгүй. Одоо харилцан ашигтай, бие биеэ хүндэтгэсэн байр сууринаас хандах ёстой гэж хэлж байсан. Энэ үгийг сонссон гэрч нь би байна. Тэгэхээр Фрадков Ерөнхий сайд бидний ойлгож байгаагаар монголчуудыг хайхрамжгүй хандлаа гэсэн ойлголттой буцаагүй. Фрадков даргын айлчлалын мөрөөр болж байгаа ОХУ-ын зүгээс тавьсан дараа дараагийн саналууд ч үүнийг гэрчилнэ.

-Нэг айлчлал болонгуут л төр, засгийн тэргүүнүүд манай улсын гуравдагч хөршийн эрхэм дээд зочин гэх юм. АНУ-ын Ерөнхийлөгчийг ирэхэд ч тэгж л байсан, Япон улсын Ерөнхий сайдыг сая айлчлахад мөн л гуравдагч хөрш гэлээ. Энэ гуравдагч хөрш гэсэн үгэнд их л харамгүй хандах шиг санагдах юм?

-Ирсэн улс болгон бас гуравдагч хөрш биш юм аа. Яагаад гуравдагч хөрш гэсэн асуудал яригддаг вэ гэдэг дээр товч тайлбар хэлье. Манайх уг нь газарзүйн байршлын хувьд хоёрхон хөрштэй улс. Хоёр хөрш маань хоёулаа дэлхийд улс төрийн ч, эдийн засгийн ч, цэрэг зэвсгийн талаар ч нөлөө бүхий том орон. Хамгийн тэргүүний зорилт бол энэ хоёр хөрштэйгөө эвтэй найртай харилцан ашигтай ажиллах асуудал. Түүнээс гадна даяаршил явагдаж байгаа дэлхийн улс орнуудын хоорондын уялдаа холбоо бие биеэсээ хамаарах зүйл асар их болоод байна. Монгол Азийн төвд байдаг. Гэтэл Ойрхи Дорнодод болж байгаа асуудлаас болоод нефтийн үнэ хэлбэлзэж байна. Канадад ган болоод ургацаа алдахад Монголд нөлөөлөх ийм л хэмжээнд оччихоод байна шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдолд манайх зөвхөн хоёр хөрштэйгээ харилцаад бусад орон хэрэггүй гэсэн бодлого баримталж таарахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр манай улсад бусад хөгжилтэй орнуудын талаас тус дэм болох нөлөө, сонирхол байх ёстой. Бидний эрх ашийн зүгээс үзэхэд бидэнд нэн тус болж чадах вэ зэргийг бодолцож үзнэ. Япон, АНУ, Герман, Европын холбоо, Солонгос гээд бидэнтэй ойр дотно уламжлалт болоод шинэ харилцаатай манайхыг дэмждэг улстай харилцаж байгаа харилцаагаа бид гуравдагч хөрштэй харилцаж байгаа гэж үзэж байгаа юм. Нэг орны тухай юм уу, нэг хэсэг орны асуудал биш л дээ. Нарийн юмнууд байна. Аль болох хүчтэй орнуудын сонирхол Монголд байна гэдэг манай хөгжилд төдий хэмжээгээр нөлөөтэй, аюулгүй байдал тусгаар тогтнол бүх л асуудалд хэрэгтэй байдаг юм. Ажиглаарай, улс болгоныг бид гуравдагч хөрш гэдэггүй шүү.

-Ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. МАХН-ын гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүний тань хувьд асуух хэдэн зүйл байна. Намын гишүүдийн дунд явуулсан санал асуулгын талаар та юу гэж боддог вэ. Yүнийг 2008 оны сонгуульд МАХН-аас нэр дэвших магадлалтай хүмүүс ч гэж нэрлээд байгаа. Гэтэл жирийн гишүүн энэ санал асуулгыг будлиантай зүйл гэж үздэг. Энэ санал асуулгаар Төв аймгийн намын хорооны гишүүдийн 89.2 хувийн саналаар Та тус аймгаас нэгээр гарч ирсэн байсан байх аа?

-Миний нэр аймагтаа нэгээр гарсан учраас би зөв гэж хэлж байгаа юм биш. Ер нь бол намд хэрэгтэй зүйл. Намын анхан шатны байгууллагуудыг идэвхжүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээ гэж бодож байгаа. Манай намын хэмжээнд анх удаа хийгдэж байгаа зүйл. Аливаа шинэ намд алдаатай зүйл бий л байх. Би ерөнхий утгаар нь бас хэтдээ авчрах үр дүнгээр нь намд хэрэгтэй зүйл гэж хэлж байгаа юм. Зөвхөн 2008 оны Их хурал, орон нутгийн сонгуульд өрсөлдөх хүмүүсийг шалгаруулна гэх биш ерөөсөө манай нам идэвхжихэд хэрэгтэй үйл явц. Гэхдээ ганц боловсон хүчний хэмжээнд ч биш намын хэмжээнд шийдвэр гаргахдаа анхан шатны байгууллага, гишүүдийнхээ саналыг ийм маягаар авч байх хэрэгтэй. Харамсалтай нь асуудал болгоныг ингэж шийдэж чадахгүй л дээ.

-Yндэсний эв нэгдлийн Засгийн газрын зарим сайдыг ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг юм уу, мэргэжлийн бус гэж өөлдөг. Таны хувьд хэвлэлийн инженер мэргэжилтэй Гадаад хэргийн хоёр дахь сайд. Ц.Гомбосүрэнг гуайг мөн хэвлэлийн инженер байсан шиг санаж байна. Ийн мэргэжлийн бус сайд салбар хариуцах ямар байдаг бол. Мэргэжлийн сайдаас дутуу ажиллах тохиолдол байдаг уу?

-Сайд гэдэг улс төрийн албан тушаал шүү дээ. Мэргэжлийн биш хэрнээ улс төрийн ажлыг сайн авч явж байсан сайд зөндөө бий. Та нар зориуд сонирхоод үзээрэй. Мэргэжил хариуцсан ажил нь зөрж байгаа ч салбараа сайн удирдаж байсан жишээ олон бий. Түүний жишээ бол сая өөрийн чинь хэлсэн Ц.Гомбосүрэн гуай байна. Гадаад хэргийн салбар их төвөгтэй үед сайн удирдаж байсан хүний нэг гэж би боддог. Ц.Гомбосүрэн гуай бид хоёр Москвагийн хэвлэлийн сургуулийг төгссөн хүмүүс.

-Солонгосын Ерөнхийлөгч Ну Мү Хёныг ирж байх үед талбай дээр баахан гэр барьчихсан байсан. Тэд болж бүтэхгүй зүйл шаардаж байсан ч гэсэн зарим шаардлага нь үнэний хувьтай байсан. Тухайлбал, тэд шударга улстөрчийг хүсч байсан шүү дээ. Гэтэл нийгэм бохир байх тусмаа шударга улстөрчийг шаарддаг гэдэг. Тэгэхээр манай нигэм ямар нэг хэмжээгээр бохир байна гэсэн үг. Харин та шударга улстөрч мөн үү?

-Би сургууль төгссөнөөсөө хойш л төрийн байгууллагад ажиллаж байгаа. 30-аад жил гэсэн үг. Миний анхнаасаа л баримталсан нэг зарчим байдаг. Төрийн албыг сайн хийх юмсан гэж. Ажиглаад байхнээ хүний өмнөөс шаналж, баярлаж чаддаг тийм л хүмүүс төрийн албыг сайн хийдэг юм шиг байгаа юм. Яг наад асуултад чинь хариулахад өөрөө өөртөө дүгнэлт өгөх нь хаашаа юм. Зориуд тийм асуулттай санал асуулга явуулж үзэх хэрэгтэй байх. Хэнийг дэмжих вэ, сонгох вэ гэдгээс өмнө цэвэр улстөрч гэж хэнийг хэлэх вэ, өнөөдрийн улстөрчдөөс хэнийг нь илүү цэвэр гэж боддог вэ ч гэдэг юм уу. Түүнээс биш өөрөөс нь асуувал цэвэр л гэнэ шүү дээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button