Ц.Оюунгэрэл Сонгуульд хүн санал өгдөг болохоор хүнлэг ёсны элемент хүчтэй орж ирдэг

-Нөхөн сонгуулийн өрсөлдөөн ид явагдаж байна. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан Намаас талийгаач О.Энхсайхан гишүүний дүүг өрсөлдүүлж байгаад зарим хүмүүс шүүмжлэлтэй хандаж байна. Ер нь нас барсан гишүүний гэр бүлийн хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхийг та юу гэж бодож байна?
-Сонгууль гэдэг бол зүгээр нэг энгийн шийдвэр гаргах процесс биш. Хүмүүс санал өгдөг, олон хүний сэтгэл итгэл нийлж байж хийгддэг шийдвэр гаргах процесс. Сонгуульд хүн санал өгдөг болохоор хүнлэг ёсны элемент хүчтэй орж ирдэг нь зүй ёсны үзэгдэл байдаг.

-Зөвхөн Монголд л ийм үзэгдэл гараад байгаа юм биш үү. Улс төрд хаан ширээний залгамж халаа шиг зүйл орж ирээд байна гэж үзэж байгаа хүмүүст та юу хэлэхсэн бол?
-Ямар ч улс оронд орон гарсан гишүүний нөхөн сонгуульд ах дүү, гэр бүлийн хүнийг нэр дэвшүүлэх явдал байж л байдаг. Жон Кеннедийг алагдсаны дараа түүний дүү Роберт Кеннедийг Америкийн Ардчилсан нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байсан. Роберт Кеннедийг алагдсаны дараа түүний дүү Тед Кеннедийг сенатад нэр дэвшүүлж байсан. Одоо сенатч Тед Кеннеди өөрөө хүсвэл түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхэд дэмжинэ гэсэн үзэл бодол Америкийн хэвлэлүүдэд гарч л байдаг юм байна лээ. Ер нь орон гарсан улстөрчийн үйл хэргийг гэр бүлийнх нь хүн үргэлжлүүлэхээр сэтгэл шулуудна гэдэг бол сэтгэл хөдлөм сайхан, бас хүнд хэцүү зүйл. Ийм үед тэр хүнд өрсөлдөх боломж олгох нь тухайн улстөрчийн үйл хэргийг үнэлж хүндэтгэж байгаа хэрэг болно. О.Энхсайхан гишүүний хувьд хэн бүхэнд үнэлэгдэж хүндлэгдэх зүйл хийсэн улстөрч байсан.

-Таныг зарим сонинд О.Отгонсайханыг нэр дэвшүүлэх Хөвсгөл аймгийн АН-ын хурал дээрээс хөөгдөж гарсан мэтээр бичсэн байсан. Та түүний нэр дэвшилтийг эсэргүүцсэн юм уу?
-Миний тухай ташаа мэдээ гарсан байна. Би ямар ч хурлаас хөөгдөөгүй. Бас намынхаа ямар ч шатны хурлын шийдвэрийн эсрэг ажиллаагүй. О.Отгонсайханыг би бүрэн дэмжиж байгаа. Ардчилсан намын хурлаар шийдвэр гаргахын өмнө ямарваа хэлэлцүүлэг чөлөөтэй явагддаг. Ийм чөлөөт хэлэлцүүлэг бусад намын хурал дээр тэр болгон байдаггүй бол манай намын хурлыг ажигласан хүмүүст сонин санагддаг байж магадгүй. О.Отгонсайхан бол манай намын хоёр шатны хурлаас ардчилсан хэлэлцүүлгийн үр дүнд дэмжигдсэн нэр дэвшигч. Түүний нэр дэвшилтийг хүлээн зөвшөөрөөгүй хүн манай намд, тэр тусмаа Хөвсгөлийн Ардчилсан намд байхгүй.

-Энэ удаагийн сонгуульд олон намууд нэр дэвшүүллээ. Нэр дэвшигчдийн чансааг юу гэж үзэж байна?
-Нэр дэвшигчдийг сонгогчид өөрийнхөөрөө үнэлэх нь мэдээж. Харин нэр дэвшээгүй нэг хүний тухай дурдмаар байна. YШН-аас Л.Зоригийн нэр яригдаж байсан ч нөхрийн дурсгалыг хүндэтгээд нэрээ дэвшүүлэхээс татгалзсан тухай уншаад Л.Зоригт баярлаж суулаа. Хэдийгээр Л.Зориг өөрийнхөө нутагт хүчтэй өрсөлдөх боломжтой байсан ч талийгаач О.Энхсайхан, түүний гэр бүлийнхэнд ийн хүндэтгэлээ үзүүлсэн нь хүнлэг алхам болсон.

-МАХН, АН-ын хооронд 2005 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд талийгаач О.Энхсайхан гишүүн гарын үсэг зурж байсан юм байна. Өөрийнх нь орон гарч буй энэ үед Ардчилсан намтай гэрээ байгуулж байсан МАХН тэр гэрээг хүчингүй болсон гэж мэдэгдэл хийгээд байгаа. Энэ гэрээний дагуу МАХН 46 дугаар тойрогт нэр дэвшигчээ татах ёстой гэсэн нэг хүлээлт байдаг бололтой?
-Тэр гэрээ хэзээ нэгэн цагт хүчингүй болж болно л доо. Гэхдээ арай болчихоогүй байгаа. Яагаад гэвэл гэрээний тавдугаар заалтад энэхүү гэрээг аль нэг тал дангаараа хүчингүй болгохгүй гэж заасан байгаа л даа. Хэдийгээр манай намыг төлөөлж гарын үсэг зурж байсан нэг гишүүн маань нас барсан ч ажлын хэсгээ томилоод гарын үсэг зуруулж байсан намууд нь тарчихаагүй, дээд шүүхэд бүртгэлтэй хэвээрээ байна. Бас аль аль тал нь гэрээгээ хүчингүй болгоё оо гээд нэгэн зэрэг гарын үсгээ зуралцаагүй байна. Иймээс гэрээ хүчинтэй байгаа. Хамтын ажиллагааны гэрээ бол зөвхөн 65 дугаар тойрогт зориулж ашиглаад хаячихдаг цаас биш, энэ нь 2008 оныг дуустал хоёр намын зүгээс 2004 оны сонголтыг хүндэтгэх тухай баримт бичиг юм. Иймээс манай зүгээс МАХН-ын нэр дэвшигч нэрээ татах ёстой гэсэн хүлээлт зүй ёсоор гарч байгаа.

М.БАТ

(Өдрийн сонин 2006-08-14 200)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button