Хорих ангид ЗОРЧСОН нь

Хамаг сайхан залуу насаа, амьдралаа торны цаана өнгөрүүлэх нь хэний ч хүсэх зүйл биш. Чөлөөтэй зорчих эрхгүй, найз нөхөд, гэр бүлийнхнээсээ тусгаарлагдана гэдэг том шийтгэл.

Нийгэм өнөөдөр шоронд зодоод занчаад дарамтлаад бай гэдгийг шаардахаа больсон цаг. Өнөөдөр манайд хорих ангийн нөхцөл хэр байгаа талаар газар дээрээс нь сурвалжилсан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хорих ангийг зорилоо. Уг хорих анги нь чанга дэглэмтэй. Хүн алж хүрээ талсан, дээрэм танхай, хүчин гэх мэт онц хүнд олон жилийн ялтай нөхдүүд энд ирдэг. Одоогийн байдлаар тус хорих ангид нийт 257 ялтан ял эдэлж байгаагаас чанга дэглэмийнх нь 239. Ганц худаг-ийн урьдчилан хорих байрны ар хойхно байрлах уг хорих анги нь хашааныхаа гадуур тогтой торон хашаагаар хүрээлэгджээ. Хашаан дотор Зонны төв талбайд усан оргилуур, мөнгөн мод урлан хийсэн нь ихэд чимэгтэй харагдав. Юуны өмнө уулзалтын байрыг сонирхсон юм. Түр хугацааны уулзалтын байраас гадна удаан хугацааны буюу гурав хоног хүртэл ар гэрийнхэнтэйгээ байх эрхийг гурван сард нэг удаа олгодог юм байна. Буйдан, ширээ, сандал амьдрахад тун тохилогхон жижгэвтэр хоёр өрөө. Yүний хажууд гал тогооны бас нэгэн өрөө. Ар гэрийнхэн нь гаднаас авчирсан хүнсээ энд боловсруулдаг аж. Биднийг уулзалтын өрөөг сонирхон явах үеэр нэгэн бүсгүй хоёр нялх хүүхдээ дагуулаад эр нөхөр дээрээ ирсэн байхтай нь таарсан юм. Хол байгаа аав дээрээ ирсэн тэдэнд хуулиар олгогдсон гурван хоног юугаар ч илэрхийлж боломжгүй аз жаргалтай мөч. Хоёр талд бэтгэрч яваа тэдний уулзалтыг аль болох тав тухтай орчинд хийхийг хорих ангийн удирдлагын зүгээс анхаарчээ. Орсон өрөө болгонд таримал цэцэг өрөөстэй. Хорих ангийн эмнэлэг нь найман ортой, эмч сувилагчид сар бүр хүмүүжигчдийн биеийн байдлыг тогтмол үздэгээс жин алдалт, халдварт өвчин гардаггүй сайн талтай гэнэ. Ялтны хооллолтод онцгой анхаарч хоол судлалын үндэсний төвд хоолны дээжийг тогтмол тогтоолгодог нь муухан цайны газраас ч хавьгүй дээр санагдсан. Хоригдлууд долоо хоног бүр хуваарийн дагуу халуун усанд ордог юм байна. Шоронгийн хуучин цагийнх шиг бохир заваан байдал ор тас арилжээ. Тэр бүү хэл, амьдрах өрөөндөө хувцсаа ч угаадаггүй. Өрөөнд чийг татаад эвгүй үнэр орчихно гэж үзэж тусдаа угаалгын өрөө гаргажээ. Угаалгын машинаас гарсан хувцас индүүдлэг дамжаад гялгар уутанд байсан нь цоо шинэхэн мэт сэтгэдэл төрүүлсэн. Энэ газарт хаа хаанаа цэвэр цэмцгэр байдал ноёлох аж. Ахуйн үйлчилгээний байранд нь гуталчин, үсчин, оёдолчин ажилладаг юм билээ. Мэдээж хүмүүжигч нарын дундаас гарын ур дүйтэй нэгэн нь энэ ажилд томилогдоно. Энэ хорих ангийг тоосго, барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг гэдгээр нь хүмүүс анддаггүй. Ялтнуудыг ажил хийлгүүлж байгаа нь үнэхээр дэмжүүштэй санагдсан. Дээд тал нь 25 жилээр таслагдан ирсэн хүн эдэн дунд байгаа. Шоронд залуу нас, амьдралаа барах нь бий. Тэгэхээр энэ хугацааг дээшээ хараад гэдсээ илэн өнгөрүүлж болохгүй биз ээ. Харин үүнийхээ оронд нэрийн данстай, авсан цалинтай. Сурсан хийсэн ажилтай байх нь хавьгүй дээр. Хорих ангийн дэргэдэх тоосгоны үйлдвэр нь ШШГЕГ-ын харьяа Газар-Ивээл хэмээх төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын мэдлийнх. Тоосгоны үйлдвэр нь улирлын чанартай хийгддэг ажил. 5-10 сарын хооронд ажил ёстой ундарна даа. Жилдээ сая гаруй тоосго эдний гараас гардаг гэнэ. Ялтнууд өдрийн есөн цаг ажиллах нормтой. Улаан лооль, өргөст хэмх, хулуу гээд нарийн ногоонууд хүлэмж дүүрэн харагдсан. Гахай, тахиа, таван хошуу малын туслах аж ахуйтай юм билээ. Амьдрах орчин хийгээд хийдэг ажлыг нь сонирхоход ийм дүр төрх харагдав. Хүн гэдэг сэтгэлээрээ амьдардаг. Тэр тусмаа эрх чөлөө хумигдмал тэдний хувьд сэтгэл санаа өөдрөг байх нь чухал. Бичиг үсэг мэддэггүй нэгэндээ хичээл заах, англи хэл сонирхогчдын дунд дугуйлан хичээллүүлэх, Шри Шри Амьдрах урлаг бясалгал-ын хичээл дасгалд явах гэх зэрэг хүмүүжигч нарт тустай олон ажлыг хорих ангийн удирдлагаас зохион явуулж байгаа ажээ. Саяхан Гэр бүлийн өдөр-ийг тохиолдуулан ялтнуудыг ар гэрийнхэнтэй нь уулзуулж өдөрлөг хийсэн нь олон хүний элгийг дэвтээсэн явдал болжээ. Вакум цонх үйлдвэрлэх, явган замын хавтанцар хийх гээд хоригдлуудын амьдрах хэв маяг уран бүтээлийн орчин болсон гэлтэй. Дотоод нөхцөл бололцоогоо ашиглан хорих ангиуд түрүүчээсээ цэвэр цэмцгэр, тохилог, соёл хүмүүжлийн байдалд анхаарлаа хандуулж эхэлжээ. Торны цаадах амьдралд үйлдсэн гэм нүглээ ухаарч ажил хөдөлмөр эрхэлж наранд гарах хугацааг хуруу даран хүлээж суугаа хүн олон биз ээ. Хурандаа Ш.Булган даргатай хорих 409 дүгээр ангийнхан 2002 оноос гурван жил дараалан Оргодолгүй хамт олон өргөмжлөл хүртжээ. Өнгөрсөн онд ажлын үзүүлэлт, системийнхээ хэмжээнд нэгдүгээр байрт шалгаран ажилласан хамт олны хийж буй ажлын нэгээхэн хэсгийг сурвалжлахад энэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсч байгуулагдсаны 85 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан энэ хамт олон Эрүүл хүн-Эрүүл аюулгүй, хүнлэг орчны төлөө уриатай ажлын олон бүтээлч төлөвлөгөө гаргасан байна билээ.

Б.ДОЛЗОДМАА

(Өдрийн сонин 2006-08-14 200)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button