Н.Баяртсайхан Yйлдвэр, худалдааны салбарын төлөвлөгөөний биелэлт хамгийн доогуур,байгаа

Сангийн сайд Н.Баяртсайханаас цаг үеийн асуудлуудын талаар дараах асуултад хариулт авлаа.

-Төр засаг эзгүй, төрийн түшээд наадамд гэсэн яриа гарах болж. Ер нь өвлийн бэлтгэл ажил хэр байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ жил хур бороо элбэгтэй, газрын гарц сайтай, зуншлага сайхан болж байна. Мөн Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийг зорьж ирсэн гадны зочид төлөөлөгчид их байлаа. Наадмын хувьд гэвэл Архангай, Говь-Алтай, Хэнтий гэсэн гурван аймагт бүсийн наадам болсон. Харин одоо эвлийн бэлт­гэл ажлын талаар бодох болсныг хүн бүр мэдэж байгаа. Зөвхөн малын хашаа хороог засч сэлбэх, түлш шатахуун, түлээ нүүрсийг базаах ажлыг хувь хүмүүсиин тухайд биш нэг байгууллага, нэг баг, сум, аймаг, нийслэлээрээ нэгдэж хийх хэрэгтэй. Төр засгийн хувьд гэвэл өнгөрсөн долдугаар сард Засгийн газар өвлийн бэлтгэлтэй холбогдуулан тогтоол гаргасан. Ер нь бол аль ч улсын Засгийн газар амарна гэж байдаггүй. Ажил тасралтгүй, байнга явж байдаг. Энэ сарын 9-ний өдөр болох ёстой байсан Зас­гийн газрын хуралдааныг хойшлуулж, 16-нд хуралдахаар болсон.

-Энэ жил хөрөнгө оруулалтгүй гэдэг шалтгаанаар их засварын ажлын гүйцэтгэл төлөвлөсөнд хүрэхгүй байгаа гэх юм?

-Одоогийн байдлаар 40 хувьтай яваа. Yүнд хэд хэдэн шалтгаан бий. Энэ онд төсөвт олон обьектыг зураг, төсөв, техник эдийн засгийн үндэслэл нь бэлэн болоогүй байхад шууд нэр зааж, оруулсан. Иймд тен­дер зарлаж, шалгаруулах гэсээр байтал жил дуусч байна. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулиар нэг тэрбум төгрөгөөс доош үнэтэй тендерийг яам, орон нутаг зарлан явуулдаг болохоор тэнд цаг их алддаг. Yүнд тал талаас дүгнэлт хийж, ажлаа түргэвчлэх шаардлагатай болсон.

-Сангийн яамнаас болж удааширсан ажил байгаа юу?

-Тийм юм байхгүй. Тендерийн өртөг нэг тэрбумаас дээш бол Сан­гийн яам шийддэг. Гол нь бусад яам­наас их зүйл хамаардаг. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлт 6.5 хувьтай, Байгаль орчинд 4.1 хувь, үйлдвэр, худалдаанд 2.2 хувьтай байгаа нь хамгийн доогуур үзүүлэлт болоод байгаа.

-Ирэх оны төсөв төлөвлөгөө боловсруулах ажил хэр ахицтай яваа вэ?

-Ид өрнөж байна. Татварын шинэ хуулиар төсвийн орлого 150 орчим тэрбум төгрөгөөр буурна. Иймд орлогын шинэ эх үүсвэр хаанаас олох, зардлаа хэрхэн бууруу­лах гээд олон ээдрээтэй асуудал бидний өмнө тулгарч байна. Шадар сайд М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсэг гарч, агентлагуудын бүтэц, тогтолцоог хянан үзэж, санал боловсруулахаар болсон. Мөн урсгал зардлыг 15 хувиар бууруулж, төсвийн хөрөнгийн үр ашиггүй зард­лыг багасгах чиглэлээр ажлын хэсэг байгуулсан. Ер нь зардал бууруу­лах чиглэлээр зоригтой алхам хийх цаг болсон.

-Зардлыг нэгтгэх болсон шалтгаан нь?

-Дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ өсч буй нь зардал өсөх нэг том хүчин зүйл болж байгаа.

-Гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас болж Монгол Улсын валютын нөөц хомсдож байгаа тухай яриа гарах боллоо. Байдал ер нь ямар байгааг хэлэхгүй юу?

-Бидний зүгээс хуулийг хэрэгжүүлэхийн тулд бололцоотой алхамуудыг хийж байгаа гэдгээ хэлэх байна. Гэхдээ байдал төвөгтэй буйг үгүйсгэхгүй. Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурсан. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад одоо нийт тушаагаад байгаа алтны хэмжээ гурав гаруй тонноор бага байгаа. Улмаар алт худалдан авч дамлах, хулгайгаар хил давуулдаг хэд хэдэн бүлэглэл гарч ирсэн.

-Танай яам Монголбанктай нийлж мэдэгдэл гаргасан. Ингэснээр алт тушаалтад эсрэг үзүүлэлт гарсан уу?

-Өнгөрсөн сарын 20-ны өдрөөс эхлэн алтаа Монголбанкинд шууд дэлхийн зах зээлийн үнээр шууд худалдаж, татварын тооцоогоо дараа хийх боломжийг хувь хүн болон аж ахуйн нэгжид олгосон. Yүний дүнд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч эхэлж байгаа.

Ардын эрх сонин 154 /432/

Г.Жаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button