Японы Ерөнхий сайд эрийн гурван наадмаас сур харвааг илүүтэй сонирхов

Эрхэмсэг ноён Ж.Койзумийн манай улсад хийсэн айлчлалын хоёр дахь өдөр нийслэлийн хойд зүгт орших Дамбадаржаагаас эхэллээ. Тэнд, Дамбадаржаалин хийдийн цаахна япон цэргүүдийн булш байдгийг манайхан мэдэх хойно. Дайны үеэр олзлогдож, энхийн цагт бүтээн байгуулалтад оролцож явсан тэдгээр цэргүүдийн дурсгалд зориулан босгосон бунханд Ж.Кой­зуми есөн жилийн дараа дахин ирж хүндэтгэл үзүүлж буй нь энэ ажээ. Тэрээр бунханд цагаан өнгийн цэцгийн баглаа өргөөд гүн их хүндэтгэл үзүүлэн алга хавсран залбирч байгаа харагдсан. Нэгэн үе манай төрийн томчуудыг тэнд очиж сөгдөж мөргөсөн гэх шахуу зүйл хэвлэлээр шуугиж байсан сан. Мөргөж сөгдөх ч арай юу юм бэ, гэхдээ л түүх шивнэн Дамбадаржаад нойрсч буй эгэл жирийн цэрэг эрсийн шарил бидний хэнд маань ч адилхан нэгэн цагийн зовлонгийн уянга болон үлдэж байгаагаараа үнэтэй билээ.

Зочид нийслэлийн хойд зүгээс шууд Яармагийг чиглэв. Эндхийн нэгдүгээр буудлын орчим сүүлийн нэг, хоёр жилийн өмнөөс Монгол, Японы найрамдлын цэцэрлэг буй болох гэж байгаа аятай хашаа хороо хатгаж, самбар босгочхоод байсан. Хэдэн мод суулгасан ч тэд­гээр нь олигтой ургасан ч юмгүй, хажууханд нь цэцэрлэгийн манаачийнх бололтой нэг гэр байгаад байдаг юм. Харин тэр орчмыг хоёр Ерөнхий сайдын суулгасан модод амилуулж магадгүй. М.Энхболд, Ж.Койзуми нар тэнд нэг нэг мод суулгасан болохоор дурсгалын моддыг арчлахаас аргагүй биз ээ. Айлчлалын хөтөлбөр ёсоор эрхэмсэг зочдод дараа нь бэсрэг наадам сонирхуулав. Гадаадын мөн ч олон хүндэт зочныг богино хугацаанд ч атугай саатуулж дөнгөдөг Жаргалантын үзэсгэлэнт аманд манайхан бэсрэг наадмаас гадна монгол ахуйгаа бэлтгэжээ. Эрийн гурван наадмаас Японы Ерөнхий сайд сур харвааг илүүтэй сонирхож байгаа нь илэрхий байлаа. Өөрөө гурвантаа сур тавьж үзсэн, бүр нэг нүдээ онийлгож ирээд л нумаа татсан юм даг. Цагаан өвгөн тэргүүтний цам харайхыг бүр илүү шимтэн сонир­хож, гүүн зэлэн дээр очоод орчуулагчаас ямар нэг зүйлийг асуугаад байгаа бололтой харагдсан. Дэргэд нь ойрхон байх завшаан таарсан сэтгүүлчийн хэлснээр бол адуу малын тухай богинохон яриа тэнд өрнөсөн юм байх.

Лав л гүүний саам уухаар гэдэс гүйлгэх үү гэж асуусан гэсэн. Адуу мал сонирхсон Ерөнхий сайд харин тэмээг нэг их ойшоосонгүй. Түмэн эх чуулгынхны бэлтгэсэн урлагийн бяцхан тоглолтыг тун ч шимтэнгүй үзэж, уран нугараач охины үзүүлбэрийг бүр илүүтэй балиашиглаж суулаа. Хултай айраг өгөхөд дажгүй л уучихна лээ. Ер нь та бидний телевизийн олон улсын мэдээгээр голчлон дүрсийг нь хардаг Ж.Кой­зуми энгийн, хээ шаагүй нэгэн бололтой.

Бэсрэг наадам өндөрлөх алдад Японы Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахаар улаан халзтай өргөөнд мориллоо. Ийм уулзалтад мань мэтийг мэдээж оруулахгүй. Харин албаны мэдээллээс үзвэл манай Ерөнхийлөгч гурван жилийн өмнө буюу Ерөнхий сайд байхдаа Япон улсад албан ёсны айлчлал хийж байснаа дурсаад тэр үед элэгсгээр хүлээн авч байсанд талархлаа илэрхийлжээ. Монгол оронд өрнөсөн ардчилал, шинэчлэлийн үйл явцыг эхнээс нь дэмжиж, хүнд хэцүү бэрх үед тусалж байсанд манай ард түмэн талархаж байдаг хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн юм байна. Түүнчлэн хоёр орны харилцаа хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрч хөгжиж байгааг дурдаад, цаашид эдийн засаг худалдааны харилцааг нэмэгдүүлэх, иргэд хоорондын харилцан зорчилтыг хялбаршуулах зэргээр харилцаагаа өргөжүүлэх бололцоо байгааг онцолжээ. Монгол орны үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулж байгааг Ерөнхийлөгч Н.Энхбаяр танилцуулаад энэ чиглэлээр хамтран ажиллах, Японы туршлагаас хуваалцах хүсэлтээ илэрхийлэв. Мөн энэ жил Японд Монголын, ирэх жил Монголд Японы жил зохион байгуулагдах нь хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад чухал алхам болно гэлээ. Японы Ерөнхий сайд Ж.Койзумийн айлчлалын үеэр Хархоринд түүхийн музей байгуулах, арван жилийн сургуулийн дотуур байрыг засварлах, Японд суралцах оюутнуудын тэтгэлгийг нэмэгдүүлсэнд баяртай байгаагаа илэрхийлж тавтай морилон саатахыг хүссэн аж.

Харин Ерөнхий сайд Ж.Кой­зуми есөн жилийн өмнө Монголд анх айлчилж байсан тухайгаа яриад дэлхийн хоёрдугаар дайны дараа олзлогдсон япон цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх үүднээс ирж байснаа дурслаа. Есөн жилийн өмнөхтэй харьцуулбал Монгол оронд нэлээд өөрчлөлт гарч, эдийн засаг сэргэж байгаа нь тод харагдаж байна хэмээн ноён Ерөнхий сайд айлчлалын үеэр төрсөн сэтгэгдлээ хуваалцсан байна. Тэгээд ирэх жил тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийг Японд айлчлахыг урьжээ.

Эрхэмсэг зочны манай улсад хийсэн хоёр өдрийн айлчлал үүгээр үндсэндээ өндөрлөсөн юм. Түүнийг Гадаад хэргийн сайд Н.Энхболд болон албаны бусад хүн үдэн мордуулав. Тэрээр Ханеда нисэх онгоцны буудлаас Чингис хаан-ыг шууд зорьж ирсэн шигээ Улаанбаатараас Токио руу мөн л шууд нислээ.

Ардын эрх сонин 154 /432/

Т.Мөнхтунгалаг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button