О.СУНДУЙ Хятадын хүүхэд багачууд тоглох завгүй хичээллэдэг

-Нутаг орондоо сайхан амарч байна уу. Явсан газрын сонин хачнаас сонирхуулаач?
-Сайхан амарч байна. Бороо хур орж, цэцэг ногоо дэлгэрээд сайхан зун болж байна, эх оронд минь. Өнгөрсөн жил 60-аад хүүхэд хариуцан Жанчхүү хотын Бэй Лунь дунд сургуульд нэг жил ажиллаж амьдарч байгаад ирлээ. Миний хувьд хоёр жил шахам тэнд байлаа. Манай тэр сургуульд 5-10 дугаар ангийн монгол охид хөвгүүд хятад хэл сурдаг. Yүний хажуугаар монгол хэл, математик зэрэг ерөнхий эрдмийн хичээл орж байна. Нэгэнт олон мянган жилийн хөрш Хятад улсын хэлийг суралцаж байгаа болохоор бид мэтийн монгол багш нар хоёр орны эрт, эдүгээгийн харилцаа, соёлын талаар түлхүү анхаарч заахыг хичээдэг. Хэлний тухайд бол хятадын төв буюу футунхо аялгаар суралцаж байгаа юм. Цаашид хятадын аль нэг их, дээд сургуульд сонирхсон мэргэжлээрээ суралцах бэлтгэл хангаж байна гэсэн үг л дээ. Жанчхүү хот Их цагаан хэрмийн ар талд Бээжиндээ их ойр байдаг нь хятад хэлний төв аялгатайгаа ойртож байгаа хэрэг.

-Сургалтын арга хэлбэр нь ямар байдаг юм бэ. Цатгалан хүн ном сурдаггүй гэх үзэл баримтлал байдаг юм шиг байна лээ?
-Манай нийслэлийн Yй цай бүрэн дунд сургууль Бэй Луньтай хамтран ажилладаг юм. Аливаа хэлийг шахуу программаар тасралтгүй, уйгагүй үзэх шаардлагатай гэж үздэг бололтой юм билээ. Ер нь ч тэр олон живаа хүн дотроос ялгарч, шалгарч амьдарна гэдэг хэцүү. Тиймээс хар багаасаа л сайн сурч боловсрох ёстой гэсэн ухамсар хүүхдүүдийн тархинд нь суучихсан байдаг. Дунд сургууль гэхэд л дотуур байр, хоол ундны газар, номын сан нь бүгд л нэг дороо байж байх жишээтэй. Хүүхдүүд хичээл орохоос аль эрт энд тэнд номоо барьчихсан л сууж байдаг. Орой 9-10 цаг болж байхад хичээлийн танхим нь гэрэлтэй л байна шүү дээ. Тэнд хэдий хүртэл суусан ч чөлөөтэй.

-Бид Хятад орны амьдралыг төдийлэн сайн мэддэггүй. Дотор нь ороод хамт ажиллаж амьдрахад ямар байх юм бэ?
-Гайхалтай хөдөлмөрч хүмүүс. Ялангуяа сүүлийн үед эх газрын гэгдэх хойд тал руугаа хөгжлийг хурдасгах, бүтээн байгуулах их ажлыг хийж байна. Өмнө талдаа бол харьцангуй өндөр хөгжилтэй шүү дээ. Тэд бүтээх босгох ажилд дайчин, тэгээд их цэгцтэй хөдөлмөрлөдөг шиг санагдсан. Хоёр жил орчим болоод ирэхэд манай орон ч бас хурдацтай хөгжиж байна гэх бодол төрлөө. Хүүхэд залуус ер нь хүмүүстэй уулзаад ярихад манайхны оюун ухаан, сэтгэлгээ дэлхий дахины техник технологийн мэдээлэл талдаа хятадтай харьцуулашгүй хурдан хөгжиж, монголчуудын тархи толгой задарч сэтгэлгээ шал өөр болсон байна. Харин эрдэм ном сурахаар алсыг зорьсон хүүхэд багачууд маань мэргэжлийн чиг баримжаа муутай. Ирээдүйн чиглэл зорилгоо тодорхойлж амжаагүй байх тохиолдол их бий. Хятадын энэ дунд сургуульд суралцаж байгаа ахлах ангийн хүүхдүүдээс юуны тулд ямар зорилготой суралцаж байгааг нь асууж ярилцахад аав, ээж л сур гэсэн гэх маягтай юм хэлж суудаг. Гэхдээ ирээдүйн зорилго чиглэлтэй, идэвх чармайлттай сурч байгаа хүүхэд ч олон байна л даа.

-Тэр ялгаа нь нийгмийн давхаргаасаа хамааралтай байна уу. Тарчигхан өссөн айлын хүүхэд амьдрах ухаантай болдог гэдэг дээ?
-Одоо ч гэсэн ядуу айлын хүүхэд ухаантай байдаг гэсэн тиймэрхүү утгатай дуу дуулаад байх юм. Тэнд харж байхад харин ч тодорхой хэмжээгээр хөрөнгө хуримтлал бий болгочихсон айлын хүүхдүүд сүрхий хэтийн бодолтой сайн суралцаж, бие дааж амьдрах чадвар нь илүү байна. Ирээдүйд би төдий хэмжээний хөрөнгө өвлөж авна, түүнийгээ ингэж тэгж өсгөж арвижуулна ч гэх шиг өөр юм ярьдаг болчихож. Тэр хүүхдүүд Баян аав, Ядуу аав гэхчлэн эдийн засгийн болон ёс суртахуун, харилцааны ном их уншдаг болж байна. Yүнийг хараад багш сурган хүмүүжүүлэгч бид нэг их эрдэмтэн, номтон бэлтгэж сургах биш гагцхүү хүүхдийн амьдрах ухаан, амьдралын төлөө сэтгэлийн галыг нь асааж өгөх хэрэгтэй юм даа гэж бодогдсон.

-Хятадын дунд сургуулийн сургалт хэдэн жил байдаг юм бэ. Манайх шиг олон дээд сургууль байх уу?
-Дунд сургууль нь 12 жилийн сургалттай. Программ нь их шахуу байдгаас хүүхдүүд нь тоглох наадах зав чөлөө ч байхгүй. Ер нь хятадын сурагчдад хүүхэд нас гэж байдаггүй юм шиг санагдсан. Зөвхөн сурах чиглэлийг л эрхэм болгоно. Тэр олон хүүхэд их дээд сургуульд бүгдээрээ суралцана гэж үгүй. Бээжин, Шанхай зэрэг томоохон хотын их, дээд сургуульд элсэх нь тухайн хүүхдийн хувьд маш том амжилт. Гэхдээ манайх шиг болсон болоогүй хүнээсээ олон шахуу их, дээд сургууль байдаггүй бололтой юм билээ. Yлдсэн нь тусгай мэргэжлийн сургуульд элсээд нарийн мэргэжлийг эзэмшдэг гэсэн. Манайхаар мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв юм даа. Ерөнхийдөө нийгмийг цогцлоон бүтээдэг инженер техникийн буюу гараа хөдөлгөдөг мэргэжил эзэмшүүлэх сургууль олонтой.

-Манайхан гадаад оронд явахаараа эх оронч үзэл нь илт сэргэдэг гэх юм билээ. Хүүхдүүдийн тухайд ямар байна вэ?
-Хүүхэд гэлтгүй аав, ээж, эх нутгаасаа хол байхаар тийм сэтгэл зүй их төрдөг бололтой. Өнгөрсөн жил улс тунхагласны баярын өглөөний шөнө дөлөөр манай хүүхдүүд сургуулийнхаа төв талбай дахь тугны ишинд Монголынхоо далбааг намируулж, төрийн дууллаа дуулцгаасан байсан. Хятадын сургуулиуд даваа гарагийн өглөө бүхэн төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлснээр шинэ долоо хоногоо эхэлдэг уламжлалтай. Энэ бүхэн хүүхдийн зүрх сэтгэлд эх орноо хайрлах, түүхээрээ бахархах сэтгэгдэл төрүүлдэг юм байна л даа.

-Монгол хүүхдүүд хятад хэлийг хэдий хугацаанд сурч, уншиж бичиж чаддаг болж байна вэ?
-Бэй Лунь сургуульд монгол хүүхдийг тавдугаар ангиас нь элсүүлдэг болохоор хүүхдүүд гайгүй сурдаг. Эхний жилдээ 2500 орчим ханз заадаг. Манай сурах бичиг, сургалтын программыг харахад маш их хэлзүйжсэн байдаг нь хүүхдэд төвөгтэй санагддаг байх. Тэднийх бол хэрэглээ талд нь их анхаарч эх сэдэв дээр сайн ажиллуулдаг. Ерөнхийдөө 10 мянган ханз мэддэг болох юм бол цаашид өөрийгөө хөгжүүлэх, бусадтай харилцахад төвөггүй болно.

-Уран бүтээлч хүний хувьд ганзага хоосонгүй ирсэн байх. Энэ талаараа сонирхуулна уу?
-Хүүхдийн зохиолч, сурган хүмүүжүүлэгч хүний хувьд хүүхдүүдтэй ажиллаж хамт амьдарч байсан болохоор зохиол бүтээлийн санаа төрөх л юм.Ууланд болсон явдал бэсрэг тууж, Тамир зуслангийн тайлагдашгүй нууц, Зусланд болсон явдал зэрэг хүүхдийн амьдрал, яриа хөөрөөнөөс сэдэвлэсэн хэдэн зохиол бичлээ. Мөн хүүхдийн шүлэг, яруу найргийн ном бэлэн болголоо. Ер нь хоосонгүй шүү. Эдгээр номоо Дэлхийн банкнаас зарласан номын тендерт сойсон. Шалгарвал хэвлэгдэх байх гэж найдаж байна. Мөн өнгөрсөн жил Тэнгэрээс заяат төрсөн Тэмүүжин хүүгийн тухай товч тайлбар толь нэртэй МНТ-ны зарим үгийн тайлбар толь хэвлүүлсэн нь Их Монгол улсын ойд барьсан бүтээл байлаа. Түүнийг маань хүүхэд багачууд, хүмүүс их сонирхож сайнаар хүлээж авсан байна лээ. Энэ жил их ойд зориулсан эссэ бичлэгийн уралдаанд Хөшөө өгүүллээрээ тусгай байрын шагнал хүртсэн.

-Одоо ямар уран бүтээл хийх зорилготой байна даа?
-Би ер нь цаг наранд баригдсан алба ажил хийхгүй санаатай. Өнгөрсөн хоёр жил цуглуулсан материал дээрээ сууж уран бүтээлдээ цаг заваа зориулах бодолтой байна. Хүүхдийн зохиолч бид уншигчдаа дагаад үргэлж хүсэл тэмүүллээр шинэ эрч хүчтэй өөдрөг явдаг улс.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button