Тагнуулын байгууллагаар хэн тоглож байна вэ

Тагнуулын ерөнхий газрын удирдлага гэдэг нь дөрвөн сарын өмнө томилогдсон хотын цагдаагийн Н.Ганболд, социализмын үед энэ байгууллагаас халагдсан ч саяхан гудамжнаас дэд даргаар тавигдсан С.Жаргалсайхан нарыг хэлж буй бололтой. УИХ нь Тагнуулын ерөнхий газрын үйл ажиллагаанд хяналт тавьдаг байгууллага тул эрхэм гишүүдийн сонорыг элдэв мэдээлэл мялаасан бололтой. Бас Тагнуулын ерөнхий газрын удирдлагын талаархи мэдээллүүд хэвлэлд гараад байх болжээ.
Ялангуяа Тагнуулын ерөнхий газрын удирдлага нь мэргэжлийн боловсон хүчнийг хоморголон халж, ах дүүсэг гэр бүлийн харилцааг удирдлагын төвшинд үүсгэх, мэргэжлийн ажлыг хувийн явцуу хүсэл сонирхолдоо нийцүүлэх гэж оролдох, архидан согтуурч, төрийн албыг хийдүүлэх, улс үндэснийхээ язгуур эрх ашгийг умартан улсын нууцыг задруулах, өөрсдийгөө төрийн одонд тодорхойлон шагнуулах, хууль ёсыг огоорч улсын өмч хөрөнгө завшигчдыг өөгшүүлэн дэвшүүлэх зэргээр авирлаж буй талаар мөн яригдах болсон байна.
Ер нь улсын нууц гэдэг энэ хоёр даргын хувьд эхнэрийн нь өмд гутлаас ч үнэгүй болсон гэлцдэг. Энэ байгууллага 1990-ээд оноос хойш цөөнгүй даргын нүүр үзсэн ч ийм хачин явдалтай огт учирч яваагүй гэнэ.
Өмнөх удирдлагууд нь эр зоригтой, эрдэм боловсролтой, мэргэжлийн хувьд бэлтгэгдсэн, чоно шиг хашир, барагтайд хөдөлдөггүй улс байжээ. Харин одоо төрийн албаны хүнд ачаанд нуруугаа нидрүүлэхээс зайлсхийж, амин хувиа хичээсэн, зөөлөн нялцгай, томоогүй гэнэнчүүд энэ байгууллагын толгойд суусан байна.
Энгийн жишээ дурдахад Тагнуулын ерөнхий газрын дарга Н.Ганболд нь долоо хоногт хоёроос гурван өдөр ажилласан болж үзэгдээд архи ууж ажлаа таслан алга болдог нь зуршил болжээ. Өөрөөр хэлбэл, долоо хоногт хоёр өдөр л ажилладаг хэрэг.
Дассан газрын даавуу зөөлөн гэгчээр цагдаагийн газартаа тэр ийм арга барилтай ажиллаж байсан хэрэг биз. Тагнуулын байгууллага цагдаагаас өөр тул ажлаа мэддэггүй дээрээ архитай нөхөрлөдөг ийм даргыг хэн хүндэлж таалах вэ. Тагнуулын газар мэргэжлийн байгууллага тул түүнийг мэргэжлийн үүднээс залж удирдах шаардлага үүддэг аж. Дарга нь юманд оролцдоггүй, хулан тахь шиг хулжаад алга болчихдог тул тагнуулын байгууллагын мэргэжлийн удирдлага С.Жаргалсайхан гэгчид шилжжээ. Социализмын үед энэ байгууллагад таарч тэнцэлгүй цагдаад шилжин хэсгийн төлөөлөгч хийж явсан гэх энэ хүн шинэ зууны шинэ тагнуулын албанд таарч тохирох нэгэн хэмээгдэж гудамжнаас тодрон томилогджээ. Түүнийг Эрүүгийн цагдаагийн Ганболд олж ирээд Ерөнхийлөгчөөр шахуулж энэ тушаалд тавьсан гэлцдэг. Тэр Жаргалсайхан нь сүүлийн 15 жил төрд ажиллаагүйгээс гадна танк, хаягдал төмөр зарж, арилжаа наймаахан эрхэлж явсан гэдэг. Хамгийн ноцтой нь С.Жаргалсайхан 1990-ээд оны эхэнд Хятадын нэгэн компанид өр зээлийн барьцаанд орж, олон сараар БНХАУ-д хоригдож байсан гэдэг. Yүнийг нь шалгуулах гэж өөрт нь хандсан зарим ажилтны хүсэлт бичгийг Н.Ганболд дарга аваад дарчихдаг байна.
Ер нь БНХАУ-д олон сараар хоригдож байсан хүнийг Монголын тагнуулын байгууллагын дэд даргаар яагаад олж тавив. Энэ асуултад хэн хариу өгөх вэ.
Төрийн албаны тухай ойлголтгүй, уншсан мэдсэн зүйлгүй, хоцрогдсон нэгэн ийм хүн тагнуулын байгууллагыг мэргэжлийн хувьд удирдах болжээ. Хувь хүн хоцрогдож, гээгдсэн байх нь тэр хүний хэрэг. Харин ийм нэгний хэлсэн ярьснаар Монголын тагнуулын мэргэжлийн алба явна гэдэг нэгэн ёсны эмгэнэл юм. Гэвч цаг өөр болжээ. Түүнийг хэн гэдгийг нь тагнуулынхан төвөггүй таньж, тэгтлээ дагаж шуурсангүй. С.Жаргалсайханы мэдлэггүй, чадваргүй нь алхам бүртээ танигдаж, хамт олондоо мэргэжлийн хувьд илтэд гологдон элдэв шог ярианы бай болжээ. Yүндээ гутардаг ч биз, даргыгаа дагадаг ч биз, дэд дарга нь бас л архидан согтуурч албан газрынхаа ханыг түшчихсэн үлгэн салган явдаг болсон гэлцэнэ.
Ер нь капитангүй хөлөг онгоц далай тэнгист салхины аясаар харсан зүгтээ хөвж явдгийн адил тагнуулын байгууллага мэргэжлийн удирдлагагүйгээс эзэнгүйдэж, хэн нэгний дохио зангаа, далд удирдлагад хөтлөгдөж яваа бололтой. Өнөөгийн тагнуулын байгууллагын удирдлага гэж нэг ийм л улс байх.
Тагнуулын байгууллагаар энэ хүмүүс ийнхүү тоглож, цаанаас нь эрүүгийн цагдаагийн хурандаа далдаас удирдаж суух болсон ч гэх явган яриа тагнуулын албанд хэдий нь таржээ.
Шанага хэмээгддэг Эрүүгийн цагдаагийн дарга, хурандаа Ганболдыг Н.Энхбаярын хүн гэж манай хуулийнхан ил далд ярилцдаг. Цагдаагийн хоёр Ганболд бие биедээ буу гаргаж гэнэ хэмээгдэн бичигдэж байсан тэр хоёрын нэгийнх нь 1998 онд их хэмжээний спиртыг улсын хилээр оруулж ирсэн хэргээр эхнэрт нь эрүүгийн хэрэг үүсгэх үед ОХУ-д суралцах нэрээр зайлсхийж асуудлаа нам дарсаны дараа гарч ирсэн хүн. Гэвч энэ асуудлыг сайн мэддэг ажилтан одоо ч цагдаагийн байгууллагад бий.
Эрүүгийн Ганболд хэдийгээр төрийн тусгай албан хаагч ч гэлээ цагдаадаа толгой цохисон хөрөнгөтнүүдийн тоонд ордог.
Түүнийг гүйцэтгэх ажил явуулдаг албадад өөрийн найдвартай цагдаагийн хүмүүсээ томилуулж, Ерөнхийлөгч найзаа элдэв мэдээллээр бүрэн хангах ажлыг зохион байгуулж явдаг нэгэн гэдэг. Хэрвээ энэ үнэн гэвэл ямар нэгэн сэдэж олсон төлөвлөгөөний дагуу энэ үйл явдал өрнөж буй нь лавтай.
Энэ ерөнхий төлөвлөгөөний эхний хэсэг нь тагнуулын байгууллагыг цагдаажуулах явдал байсан бололтой.
Тиймээс ч хотын цагдаагийн Н.Ганболд ажил, амьдралынхаа ахиж дэвших замаа цагдаагаар дуусгаж өнгө нь хувирсан С.Жаргалсайхан нарыг тагнуулд тавьж, тус байгууллагыг барьж авсан нь энэ. Ерөнхий төлөвлөгөөний хоёр дахь хэсэг нь Д.Сандаг-Очир генералыг өөрчилж, оронд нь өөрөө томилогдох, үүний тулд Авилгалын хорооны дарга нь 55 настай хүн байна гэж хуульд томъёолж оруулан генералыг энд томилуулахаар бэлтгэсэн, мөн Сандаг-Очир генералыг Авилгалын хорооны даргаар тавимагц, гүйцэтгэх ажил хариуцсан орлогчоор нь цагдаагийн шинэ дарга өөрийнхөө хүнийг тавихаар төлөвлөсөн байх магадлал өндөр ажээ.
Энэ төлөвлөгөөний дараа юу болох вэ.
Цагдаагийн газар Ганболд гэдэг шинэ даргатай болж, Тагнуулын газар ба Авилгалын хорооны удирдлага нь цагдаа болж далдын нэгэн гарт хумигдан захирагдах болж байна. Манай улс парламентын засаглалтай орон. Гэвч амьдрал дээр Ерөнхийлөгч нь шүүх, прокурор, тагнуул, цагдаа, авилгалын хороогоо мэддэг, их эрх мэдэлтэн болж хувирч байх шиг. Улс маань цагдаажиж, бүх гүйцэтгэх ажлыг цагдаагийн шинэ дарга далдаас удирдсан, тэр бүх мэдээллийг нь улс төрд нэгэн бээр дангаар ашиглаж захирсан ийм нэгэн улс болж магадгүй байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button