Үнэгүй шоу гарз дүүрэн боллоо

Хамгийн үнэтэй дуучид үнэгүй тоглох гэж байхад хэн ч энэ боломжийг алдахыг хүсэхгүй нь тодорхой. 21 цагт эхлэх ёстой байсан Филипп Крикоров, Маша Распутина нарын тоглолт цагтаа эхэлсэнгүй. Хүмүүс тэгтлээ хүлээж бухимдах зав ч байсангүй. Энэ үдэш Сүх жанжны талбайд Нарантуул зах бараг л нүүгээд ирчихсэн аятай байснаас энд ч очиж наймаа хийгээд, тэнд ч очиж тоглоом тоглоод хэн хүнгүй л завгүй байсан. Хуушуур, бууз, цай, чихэр, тамхи, бохь ер нь бүгдийг худалдаж авч болохоор байв. Дайны хажуугаар дажин гэгчээр халаасны хулгайчид ч ажил ихтэй. Тэнд ч нэг хүн хэтэвчээ, энд ч нэг хүн утсаа алдаад тоглолтноосоо эс юм болов. Хоёр цаг бужигнасны эцэст хүсэн хүлээсэн мөч ирлээ. Маша Распутина цоглог хэмнэлтэй бүжиг хийсээр тайзнаа гарч ирэв. Нэг их гял цал биш ч өөртөө зохисон эвтэйхэн хувцас өмссөн нь олны харааг булаана. Богинохон банзалны хормой дэрвэж урт түрийтэй гутал өшиглөсөн хөл нь бүжигчидтэй яв цав нийлнэ. Үзэгчид ч Машагаас дутахгүй хөөрч дороо цовхчин хэсэгхэн зуур орос дууны хэмнэл түрэгдэн яг хэн нь дуулаад байгааг ялгаж сонсоход бэрхтэй байв. Үзэгчдийн нэлээд хэсэг нь оросууд байсан. Чухам энэ л мөчийг тэсэн ядан хүлээсэн тэдний хувьд бүхнээс чанга эрдүү хоолойгоор дуучныг түрж бүхнээс илүү бүжиглэж дэвхцэж байсан Маша Распутинагийн удирдлаган дор өрнөсөн үймээн түр намжлаа. Одоо харин сая сая охид бүсгүйчүүдийн зүрхийг авъяас чадвар биеэ авч яваа байдлаараа ямагт эзэгнэж байдаг Филипп Крикоров гарч ирлээ. Муухан эмэгтэй дуучнаас илүү өнгө зүсэндээ анхаарч нэгэнтээ Хар сарнай-гийнхнаас зарим эмэгтэй дуучид суралцаасай гэсэн шиг Оростоо дэгжнээ гайхуулдаг тэрбээр энэ удаа ч тун мэдрэмжтэй хувцаслажээ. Костюм нь цагаан нөмрөгтэй агаад гараа хөдөлгөх бүрд нь далавч шиг сүртэй харагдах аж. Тэрбээр Монголын ард түмэнтэй эх хэлээр нь мэндчилж бас ч шаггүй хэдэн үг хэлээд авсан. Цөс нь хөөрөн омогшсон манайхан золтой л Сүхийн талбайг нураачихаагүй. Крикоровтой хамтдаа дуулж хамтдаа бүжиглэж хөөрсөн үзэгчдийг сэтгэлийг ёслолын буудлага бүр ч их хөгжөөнө билээ. Үйлдвэр худалдааны сайдын зохион байгуулсан шоу марафоноос хамгийн амжилттай болсон нь энэ тоглолт гэж хэлж болохоор байлаа. Хэзээнээсээ л орос дуунд дуртай манайханд нэг л үдэш 2 цаг гаруйхан хугацаанд орос дуугаар амьсгалсан нь багадаад байх шиг байсан. Их Монгол 800 жилийн ойн хүрээнд орон орны нэртэй хамтлагийг авчирч ард түмнээ хөгжөөх гэсэн Үйлдвэр худалдааны сайдын санаа сайхан л юм. Ард түмэн ядуу гээд үнэгүй үзүүлж байгаа нь ч сайн хэрэг. Үнэгүй юманд нугасгүй гэдгийн нөгөө талд үнэгүй олдсон юм үнэ цэнээ алддаг гэж бас бий. Үнэгүй юм үзээд яаж хөөрч байгааг тоглолтын үеэр зах нь тэр чигтээ нүүж ирээд хэрхэн наймаа хийж хоногийн хоолоо залгуулдгыг гадныхан хараад буцаж очоод юу ярих бол гэдэг бас л нэг асуудал л даа. Энэ тухай үл өгүүлэн өгүүлбээс 9 тэрбумын хөрөнгөөр шоудсан бидний шоу утас, түрийвчний гарзтай бууз, хуушуурханд олзтой нэгнийх нь халаасыг хоослож нөгөөхийнхийг нь түнтийлгэсэн шоу боллоо.

2006.08.14 Монголын нэг өдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button