Бурханч лам Г.Пүрэвбат Яахав дээ, ерөнхийлөгч Н.Энхбаяр Мао Зэ Дунтай адилхан л байгаа биз

Бурханч лам Г.Пүрэвбат аялагчдын арыг дааж, хийморь лундааг нь тэгшитгэж бас ч үгүй өөрөө 4100 м-ийн өндөрт гараад авчээ. Их Монголын шүтээн зургийн үээсгэлэн гаргаж нутагтаа сүм суварга босгох гээд чамгүй ажил амжуулж яваа түүнтэй уулзаж хол ойрын сонин хачнаас сонслоо.

-Их Монгол 800-гийн эргэн тойронд улс орон даяар нэлээд ажил өрнөлөө. Та сүүлийн үед хөдөө их явах шиг боллоо?
-Алтай таван богдод авчирч хумхныг нь бүтээж залууллаа. Өөрөө 4100 м-ийн өндөрт гарлаа. 3600 м-т нь их тэнгэрийн овоо босголоо. Буцах замдаа 15 км-ийн урт 500 м өргөнтэй хүрэл зэвсгийн үеийн 6000 гаруй олдвор бүхий хадны сүг зургийн үзэсгэлэн үзлээ. Энэ олдвор бол бараг дэлхийд байхгүй ховор зүйл. Улс эх орноороо бахархах сэтгэл төрсөн шүү. Ер нь бид ийш тийшээ явснаас эхлээд эх оронтойгоо танилцаад авах хэрэгтэй юм байна. Бас хасагуудын амьдрал ахуйг үзлээ. Тэдний эдлэл хэрэглэлд манай түүхийн өв соёл их хадгалагдаж үлдсэн байдаг шүү. Дараа нь төрсөн нутаг Борнуур сумандаа очиж сүм. суварга байгууллаа. 16 м өндөр 3 давхар гаднаа суварга, дотроо сүм байгаа юм. 800 жилийн ойтой холбогдуулаад 200 гаруй бүтээлтэй Их Монголын шүтээн зураг үзэсгэлэн гаргалаа. Төрийнхөө 9 цагаан сүлдийг амилууллаа. Чингис хааны хөрөг дүрийг шүтээнчлэн төрийнхөө хүндэтгэлийн өргөөнд залсан. Хувийн уран бүтээл номын талаас бурхан багшийн их намтар гэж 30 гаруй намтарыг эмхэтгэж, маш том хэмжээтэй намтар бүтээж хэвлэж олон нийтийн хүртээл болголоо. Уран бүтээлээ хийгээд номоо орчуулаад олон нийтийн ажилд оролцоод л явж байна. Их Монгол 800-д зориулсан гэж ч бас хэлж болохгүй. Миний амьдралын хэмнэл жилийн жилд ийм л байдаг.

-Ерөнхийлөгч ууланд гарсан биш нэлээн л юм яригдаж байна. Нэг хэсэг нь юм хийж байна гэхэд нөгөө нь ой нэрийн дор дээдчүүл шоудлаа гэлцэх юм?
-Манайхан их сонин хэвшилтэй. Нэг ажил эхлэх болохоороо оройхон гараад ширүүхэн дайрна гэдэг шиг цагийг нь тулгаж эхэлдэг. Бараг л 7 cap ярьж 3 сард амжуулах анзааны юм болдог. Баабар нэг нийтлэл бичсэн байна лээ. Али Баба ба 40 дээрэмчин гэж. Мао дарга 40 хүн дагуулаад Шар мөрөн гатлаад спортын мастер болсон. Гатлах үед дээгүүр нь нисдэг тэрэг эргэлдэж байсан. Энхбаяр дарга 40 хүнтэй явахад мөн л нисдэг тэрэг байсан уу байсан. Үйл явдал нь таараад байгаа биз. Яахав дээ Энхбаяр дарга Мао Зэ Дунтэй адилхан л байгаа биз(инээв). Манайхан юм хийсэн ч хүнийг муулна. Хийгээгүй ч хүнийг муулна. Гэхдээ яахав сайн муу хоёр нийлж байж сав дүүрдэг хойно. Бие биетэйгээ мэндлэхдээ хүртэл хардаж сэрдэх нь халаг байна. Сайн уу гэвэл Миний сайн муу чамд ямар хамаа байна гэж хөмхийгөө зуудаг гэсэн явган шог ч гарсан байсан шүү дээ. Энэ бол монголчуудын нэгнийгээ дээш нь гаргадаггүй тамын тогооны үлгэрийн зан. Би хувьдаа Их Монгол 800″-г их эвлэрлийн ойн жил болоосой гэж боддог. Сэтгэл байвал юу ч хийсэн багадаггүй юм. Хүн бүр л ойдоо зориулж юм хийж байна. Энэ ойн үеэр түүхээ эргэж харж зөв танин мэдэж ойлгож аваасай. Сүүлийн 70 жил бид түүхээ муухай гуйвууллаа. Чингис хаанаа бид юу гэж муулж байлаа даа.

-Ерөнхийлөгчийн ивээл дор Шри Шри Рави Шанкарын бясалгал болох гэж байна. Жил болгоны өдийд энд тэндээс номлогчид ирж манайхан ч харийн шашинд сүсэглэх нь их болж?
-Одоо бол ардчиллын үе. Бүх юм чөлөөтэй. Хэн юугаа шүтэж бишрэх нь хувь хүний асуудал. Өөрийн эрх чөлөө гэдэг бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана. Бусдын эрх чөлөөнд халдах гэсэн оролдлого хийх юм бол би ч өөрийнхөө эрх чөлөөг алдах байдалд хүрнэ. Дэлхий нийт глобальчлагдаж нэг хэл, нэг соёл иргэншилтэй болчих шахаж байна. Гэхдээ улс болгон өөр өөрийн өнгө аястай байдаг. Тэр өнгө аясаа хадгалж байж өөрсдийн ард түмний тусгаар тогтнолын дархлааг тогтоодог. Монголчууд бид энэ даяаршлын үед уусаж үгүй болчихгүй үлдэж чадвал тусгаар тогтнолын гол баталгаа болно. Өөр үзэл бодлыг хүлээн зөвшөөрч өөр улсын соёлд орж болно л доо. Үндэсний ёс заншил соёлоо дээдэлж явах ёстой. Үүний эсрэг үйл ажиллагаа явуулах юм бол хатуухан хэлэхэд бид өөрийнхөө монгол гэсэн дархлааг үгүй хийж соёлын дайнд ялагдлаа л гэсэн үг. Ингээд зогсохгүй бусдын соёлтой нийлээд өөрөө өөрийнхөө соёлын эсрэг тэмцэж байгаа урвагчтай адилхан байдалд хүрэх юм.

-Томчууд шарын шашнаар улс төр хийж борчууд будаа гуриланд нь болоод бусад шашинд орлоо гэлцэх боллоо. Орхимжтой улс төр гэсэн нэр томъёо ч гарлаа шүү дээ?
-Энэ бол цэвэр хийрхэл. Би иймэрхүү юм сонсоод үнэхээр их харамсдаг. Шашин бол хүний сэтгэлийг ариусгаж аз жаргалд хүрэх замд хөтөлдөг зүйл. Гэтэл энийг хэсэг бүлэг хүмүүсийн мафийн үзэл мэтээр ойлгодог болж. Манайхны сэтгэхүй ямар ядуу дорой болсон нь харагдаж байна. Түүх соёлоо эргэж нэг хараасай. Гадны шашнууд орж ирлээ, сүсэглэлээ л гэж байна. Тэдэнд биш, бидэнд л асуудал байна. Мэдээж айлын хаалган дээр тийм хүн орж болно, тийм нь болохгүй гэсэн бичиг хадахгүй. Айлд янз бүрийн хүн орж гарч л байдаг. Улс оронд ч бусад орны соёл орж ирж гарч бие биедээ уусдаг. Өөрийнхөө гэрт сууж байгаа гэрийн эзэн нь байж гаднаас мөнгөтэй хүи ирэхээр хөл алдаад бялдуучлаад байвал юу болох вэ? Өөрийнхөө юмыг эдлүүлж уран үгэнд хууртаад байх юм бол тэр гэрийн эзнийг хөөж гаргаад Авгай хүүхдийг чинь би тэжээнэ. Чи чадахгүй байна гэвэл ямар сонсогдож байна. Монгол хүнд хэр зохимжтой байна гэдгийг дор бүрнээ бодох хэрэгтэй. Бид эх орондоо эзэн шиг л байх ёстой. Гэрийн эзэн хэзээ ч гэрийн эзнээсээ больдоггүй шүү дээ. Ирж байгаа зочдыг зохих хэмжээнд нь байлгаад тэднээс авахаа аваад хаяхаа хая. Ингэж чадахгүй бол гадны баян хүн гэрийн эзэн болоод бид гэрээсээ хөөгдөж байгаатай адил. Уулын буга хараад унасан морио умартах гэж үг бий. Түүх соёлоо мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчинтай адил гэдэг байхаа. Сармагчин ойд хэзээ ч төөрөхгүй. Бид ч түүхээ мартах учиргүй юм. Үндэсний соёлоо мартсан ард түмэн үндэсгүй ногоотой адил. Тэгээд газрын хөрснөөс арчигддаг жамтай.

2006.08.14 Монголын нэг өдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button