Ж.Бямбадорж Намайг Монгол бөхийг хутган үймүүлсэн гэж мэдрэл муутай хүн солиорч л байг

Цаашид ч тасрах шинж хол байна. Дөрвөн уулынхаа дунд наадахыг илүүд үздэг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж амьдралдаа хоёрхон том хөдөөний наадамд очсон нь хоёул Хэрлэнгийн хөдөө арлынх гэнэ. Бүх юм хаалттай хатуу цагт Москвагийн их сургуулийн оюутан лекцийнхээ дэвтэр дээр Монгол бичгийг дуурайлгаж дээрээс нь доош нь өөрөө ч ойлгохгүй сарааччихаад бусад орны оюутнуудад энэ бол манай Монгол бичиг хэмээн гайхуулж явсан энэ эрхэм ажилд хүн авахдаа гурван гол шалгуур тавьдаг аж. Нэгдэх нь хүн чанар, хоёрдахь нь хүн чанар, гуравдахь нь бас л хүн чанар гэнэ. Бид Хэнтийн даншигийн талбайд Ж.Бямбадорж даргатай хөөрөлдлөө.

-Та сайхан наадаж байна уу? Эзэн Чингисийн өлгий нутгийн наадам танд ямар сэтгэгдэл үлдээж байна?
-Би хөдөө өссөн Сумын наадам тэсч ядан хүлээдэг байсан хүүхдийн нэг. Багадаа морь унадаг байлаа. Жаахан томроод ирэхээр сумын наадамд нүцгэлэж байсан. Миний багын наадмын дүр зураг нэг иймэрхүү. 20 хүрснээс хойш сумын наадам үзэж бараг чадаагүй. Амьдралдаа хөдөөний 2 дахь том наадам үзэж байна. Жил болгон томоохон бүсийн наадмууд болж байдаг л даа. Би ерөөсөө явдаггүй юм. Улсын наадам л үздэг. 1990 онд яг энэ газар, яг өдийд Нууц товчооны 750 жилийн ой болж, Чингис хааны дурсгалын хөшөө босгож ёстой л нэг хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байсан. Тэр наадамд намын дээд сургуулийн багш нар бүгдээрээ Зил-130 машинд суучихаад ирж байлаа. Тэр үед ерөнхий сайд М.Энхболдын аав Миеэгомбо гуай манай сургуулийн захирал байсан. Тэр үеийн наадамчдын өмссөн зүүсэн, идэж ууж байгаа зүйл, унаж ирсэн машиныг өнөөдрийнхтэй харьцуулахын арга алга. 16 жилийн дотор Монгол үнэхээр өөр болжээ гэдгийг энэ наадмаас харж болж байна. Тэр үед одоогийн УИХ-ын гишүүн Б.Эрдэнэсүрэн манай хичээлийн эрхлэгч байсан юм. Тэгсэн чинь манай нэг багш хот руу утсаар ярих гэж яваад ирэхдээ Эрдэнэсүрэн багш нас барчихаж гээд л ирдэг юм байна. Тэгэхэд цэргийн ангийн нэг ногоон машинаар дамжуулж хот руу холбоо барьдаг байсан юм. Бид комисс байгуулаад, маргааш нь буцахаас өөр аргагүй болсон л доо. Харин маргааш нь худлаа байжээ гэдгийг нь мэдсэн. Хотод ч, энд ч сүйд хийж хаяад. Энэ Эрдэнэсүрэн мөнхрөх байх. Одоо бол холбоо чөлөөтэй болж. Тийм юм боллоо гэхэд хүн бүр утсаа шүүрч аваад учрыг нь олчихно шүү дээ.

-Та ч аргагүй хашир хүн гэсэндээ олны хөлөөс зайдуу тухалжээ?
-Энэ наадмын нэг гоё онцлог байна. Улаанбаатарын наадам морио үзэхийн тулд Хүй долоон худаг руу яаж замын бөглөрөлд орж яаж зовж очдог билээ. Тэгвэл энд сур, морь, бөх бүх юм нь дэргэдээ. Хөдөөний ард түмэн, төрийн тэргүүн, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд бүгд холилдоод ёстой нэг хонины найр гэдэг шиг болоод явж байгаа нь сайхан. Хэрвээ та нар сайн ажигласан бол энэ наадамд нэг онцлог байна. Улсын наадамд наадамчид гэр барьчихдаг шүү дээ. Тэгвэл өнөөдөр энд дандаа Монгол майхан байгаа биз. Түрүүлсэн азарганы эзэн Цандэлэгийнхээр ерөнхийлөгчтэй очлоо. Бас л сайхан эрээн майхан барьчихсан байсан. Сумын наадам л нэг ийм эрээн майхнаар гоёж байдаг биз дээ. Морь үзэж, бөх барилдахыг харж, баясаж наадах гэсэндээ гол нь биш. Гол нь өнөөгийн монголчуудын хамгийн бахархаж явах ариун дагшин газар бол энэ. Энд Нууц товчоог бичиж дуусгасан гэж бичсэн байдаг юм. Чингис хааныг хамаг Монголын хаан болсон газар Хар зүрхний Хөх нуур гэж Цэнхэрмандалын хойно их гоё газар байдаг юм. Тэнд 1198 онд билүү дээ хамаг Монголын хаан болж байсан. Түүнээс хойш 1206 онд Чингис хаан цолыг өгч байсан газрыг би тал нутгийн гэж бичээд байхыг бодоход энд байж магадгүй гэж боддог юм. Энэнээс өөр тал энэ хавьд байхгүй л дээ. Ер нь түүхийн гол гол газруудаар би их явдаг л даа.

-Хөдөө наадаагүй удсан болохоор энэ их тоосонд түүртэж байна уу?
-Чингисийн үед түмт, мянгатаараа л цуглаж байсан гэдэг. Тэгэхэд малын хөлийн тоос нэг ингэж гарч байсан болов уу гэж бодож байна. Бөөн тоос л харагдаад байна шүү дээ. Наадамчдын асаасан энэ гэрэл дээрээс нь харах юм бол тэнгэрийн од газар буучихсан юм шиг харагдаж байна. Тэр үед бас л ийм байсан. Яагаад гэвэл цэрэг болгоныг түүдэг асаалгадаг байсан. Заримдаа Чингис хаан цэргийн тоог олон болгож харуулахын тулд олон түүдэг нэмж асаадаг байсан байхгүй юу. Найманы Таян хааныг олон түүдэг асааж айлгаж байсан гэж байгаа юм. Тэгээд өнөөдөр Дэвшил байна. Гэхдээ хүний амьдрал нэг ийм байсан болов уу гэж бодож байлаа. Нууц товчоонд бөхийн тухай байдаг. Хурдан морины тухай байдаггүй. Өнөөдөр хүмүүс тэр үед морь яаж уралддаг байсан юм бол гэж ярьж л байсан. Одоо эргээд бодохоор тэр хүний жин хэд байсан бол би сайн мэдахгүй байна. За нэг 70 орчим байсан болов уу гэж бодоход. Дээр нь цэргийн дуулга, сэлэм гээд 20 орчим кг юм нэмэгдэнэ. Тэгэхээр тэр үеийн морь үнэхээр гайхмаар юм. Энэ мэтчилэн ургуулаад бодож байхад сайхан л байна. Үнэхээр сайхан өдөр байна. Майхныхаа гадаа үнэгүй агаар амьсгалаад.

-Ингэхэд бүтэн жил сүржигнэсэн 800 жилийн ойд сэтгэлийг тань хөдөлгөх юу байв?
-Дэлхий бол Монголчуудыг Чингис хаанаар л мэднэ. Түүнээс биш Монгол гэдгийг газрын зургаас Африкаас ч хайж мэднэ. Хаана ч явж байхад Хятадын Монгол уу, Оросын Монгол уу гэж асуудаг шүү дээ. Чингис гэж хоёр дахь мянганы хүнээр тодорсон тэр аугаа хүн нэгдсэн төр улсыг байгуулсан үйл явдлыг хүн төрөлхтний түүхэнд бий болгосон бүхнийг эргэн дурсах л зорилготой байсан болов уу л гэж боддог. Монголчууд ч гэсэн их юм хийх ёстой. Наад зах нь бичиг үсэг мэддэг хүн болгон Нууц товчоогоо мэддэг байх ёстой. Улс орныхоо хөгжил дэвшлийг ургашлуулахын тулд би юу хийх ёстой билээ гэж бодуулахын тулд нөгөөтэйгүүр Монгол гэдэг улс төдийгөөс өдий хүртэл байна шүү гэдгийг харуулах нь гол юм даа. Өнөөдөр 800 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Монгол төрийн албан хаагчид төр ёсны жудагтай байх асуудал байгаа юм. Нөгөө талаар дэг журам, хуулийг дээр доргүй биелүүлж байж манай төр хүчирхэг байна. Түүнээс биш би Чингисийн удмыи хүн, 800 жилийн ойгоо тэмдэглэж байгаа гэчихээд дэг журамгүй, замбараагүй байх юм бол ямар ч хэрэг байхав. Энэ жилийн арга хэмжээ заримдаа цаг хугацаа алдаж байгаа ч гэсэн чамлахааргүй ажил хийж байна. Би олон жил багшилсан. Оюутнууд дандаа л Багшаа амжсангүй гэдэг. Оюутан хүнд дандаа нэг өдөр дутдаг. Дахиад л нэг өдөр байсан бол бүгдийг уншаад онц авах байсан шүү дээ. Манай нутагт Дайн ирэхэд дарь нухав гэгчээр гэж ярьдаг юм. Түүн шиг л Монгол хүн урьдчилж юм хийнэ гэж хэзээ ч байдаггүй. Яг л тэр үед нь хийдэг. Үгүй ээ яахав огт оргүйд орвол ямар ч байсан цагийг нь тулгаад ч гэсэн хийгээд байна гэдэг чинь чухал л даа. Энэ жилийн арга хэмжээ сайхан болж байна л гэж бодож байна. Хүмүүсийн сэтгэлзүйд ч гэсэн хэрэгтэй. Дэлхийд ч Монголыг сурталчлахад ач холбогдолтой. Олон орны төрийн өндөр албаны хүмүүс ирж байна. Тэд чинь хаана байна вэ гэдгээрээ сурталчлагдаад явчихдаг юм. Энэ утгаараа ач холбогдолтой. Хятад гүрэн чинь хүн ам ихтэй улс юм болохоор Хятад хүний толгой дээр нар жаргахгүй гэж ярьдаг. Өнөөдөр Монгол хүний толгой дээр нар жаргахгүй байна шүү дээ. Фижи гэдэг улсад хүртэл нэг Монгол байна. Энэ бол дээр үед гараад явчихсан юм биш шүү дээ. 90-ээд оноос хойш хаа сайгүй явдаг болчихсон байхад Монголчуудаа сурталчилахад сайнгүй байна. Хамгийн гол нь өөдрөг сэтгэл хүн болгон өөрийнхөө хүн болж төрснийхөө үүргийг ухамсарлах явдал. Хүн амьтнаас ялгаатай ганц юм нь нийгэмшиж амьдардаг. Эхлээд хүн өөрөө тэнд байр сууриа зөв олж цаашлаад гэр бүлээ, үр хүүхдээ ингэж авч явах ёстой. Бүх юмаа Хэн нэгэнд хаа нэгтээ даатгачихдаг. Буруудахаараа л төр засаг руугаа хашгирдаг. Тийм биш байгаасай гэж боддог.

-Монгол наадмын тухай яриа бидний дунд өрнөж байхад хэл ам сөхмөөргүй байна. Гэвч өнөөдөр Монгол бөх ийм хэмжээнд хүрснийг таныг хошуу нэмэрлэж хутган үймүүлсэн гэдэг нь нууц биш?
-Би энэ талаар дуугаралгүй 3-4 жил болж байна. Бөхийн холбоог миний найзууд үүсгэж өдий дайны авч яваад бахархаж явдаг. Би цэцдийн зөвлөлд оролцож явсан явдал бий. Овилгогүй, арчаагүй хүний үйл ажиллагаанаас болоод би эндээс гарсан л даа. Баяр наадмын хуулийг намайг хийгээд, бөхийг ийм болгочихсон юм шиг солиотой мэдрэл муутай юм ярьдаг байхгүй юу. Тэр хуулийг боловсруулахад би ерөөсөө оролцоогүй. Тэр үеийн ерөнхийлөгч Н.Багабанди гуай санаачилж боловсруулуулж өргөн барьсан хууль шүү дээ. Мэдрэл муутай болгоны урдаас чулуу шидэх шаардлага байхгүй. Хүн юу гэж бурж, солиорч ч явна тэгээд л солиороод л явж байг. Надад хэлэх юм алга.

-Жижиг улсын ерөнхийлөгчид зовлон их бий гэж П.Очирбат гуай хэлсэн байдаг. Монголоо төлөөлж олон оронд айлчилж байсны хувьд зовлон хэр байв?
-Миний ганц баярлаж, бурхан байдаг бол талархаж явдаг юм бол Монгол газар нутаг, Монгол шороон дээрээ хүн болж төрсөн явдал. Би өнөөдөр сайн явна уу саар явна уу гэдэг нь гол биш хамгийн том хувь заяа бол Монгол нутагт төрсөн минь. Хаана ч хүн болж төрж болно шүү дээ. Хүн бол төрнө гэдэг их хувь заяа юм гэнэ лээ. Зүүний үзүүр дээр будаа тогтохтой адил юм гэсэн шуу. Тэгж заяачихаад Америкт, Африкт ч биш зөвхөн Монголд төрсөндөө үнэхээр баярладаг. Одоо ингээд энэ дэнж дээр майхнаа бариад сууж байхад хэн ч намайг хөөж байгаа юм алга. Энэ бол маш сайхан эрх чөлөө. Би хаана ч явсан эх орноо л гэж бодож явдаг юм даа. Хүн гадагшаа явахдаа эх орноороо, эх эцгээсээ холдохоороо ээж, ааваараа бахархах сэтгэл төрдөг юм. Энэ бол хүний төрөлх шинж чанар л даа. Иргэн байх асуудлыг 2 шинж чанараар тодорхойлдог. Хэнээс төрсөн, хаана төрсөн бэ гэдэг бол цусан, угийн шинж чанар. Монголчууд гадагшаа их явж байна. Зарим нь ирэхгүй байна л гэдэг. Би бол тэртэй тэргүй тэр хүмүүс ямар ч байсан Монгол сэтгэлтэй, Монгол хүн заавал Монголоо гэнэ гэж боддог. Харийн хүнтэй суугаад явчихсан бусгүйчүүдийг зэмлэж байгаа юм. Хэдийгээр тэр чинь баян хүнтэй суугаад явчихсан ч гэсэн Монголын төлөө явна гзж боддог. Монголдоо бол Дорж, Дондог л гэж ярина. Гадаадад бол Монгол хүн гэж ярина. Тэгэхээр хэрвээ би Монгол хүн юм бол надаас болж Монгол улс гутамшигтай харагдаж, хэлэгдэх ёсгүй гэж бодож явах ёстой. Их хувь заяа ч юм уу даа. Гадаадад явж байхад Монгол гэхээр арай л өөр ханддаг юм даа. Их гайхмаар. Парламентын шугамаар ч гадагшаа явж байсан. Цэцийн шугамаар ч явж байна. Ер нь очсон орны албан тушаалтнуудтай уулзаж байхад заавал Монголд очно гэдэг. Би очоогүй. Чи очсон гээд булаацалддаг гэж байгаа. Тэгээд заавал ирнэ. Ер нь бид хувьсан өөрчлөгдөж байгаа нөхцлөө мэдэрч байх ёстой. Одоогоос 800-гаад жилийн өмнө мах идэж л байсан. Өнөөдөр бид мах идэж л байна. Үнэндээ гадны хүмүүс ирэхэд өгөх хоол олддоггүй юм шүү. Үнэхээр хэцүү. Монголд хоол байхгүй. Би одоо гадны том зочин урьчихаад ирэхээр нь юугаар хооллоно гэж санаа зовдог. Наад зах нь хоол гаргах хэрэгтэй шүү дээ. Энэ мах чинь сэрүүн уур амьсгалтай, нүүдлийн аж ахуйн эрхэлдэг ард түмний хоол хүнс. Гэтэл дулаан машинд, дулаахан хувцастай, дулаан байранд байчихаад өвөл зунгүй мах идэхээр юу болохов.

-УИХ-ын дарга Ц.Нямдорж нэгэнтээ Д Сүхбаатар шиг хувьсгал хийнэ гээд байсан Батбаатар гишүүн хаачив? гэж алхаа тогшиж суусан. Цаагуураа андаа үгүйлсэн үг гэж ойлгогдсон. Таны хувьд анд гэдэг үгний үнэ цэнийг юугаар илэрхийлэх вэ?
-Анд гэдэг үг бол андгай гэсэн үгнээс гаралтай. Чингис хаан, Жамух хоёр зовох цагт бие биенээ түшиж тулж явах андгайг гурван удаа тавьсан. Чингис хаан Жамухыг тааралдвал битгий бариарай. Алтан хучир, Дарита авгыг бариад ир гэдэг. Жадран овгийн хэдэн хүн Жамухыг бариад ирэхэд Та нар гурван удаа андгай өргөсөн андыг минь барьж ирсэн учраас та нарыг цаазлах гэж байгаа юм гэж хэлдэг. Тэгэхээр анд гэдэг бол зүгээр нэг найз биш. Анд гэдэг бол ам тангараг өргөсөн үнэнч нөхөрлөл байх юм болов уу гэж боддог. Тийм учраас анд гэдэг бол ямар ч байсан бие биедээ түшиг тулгуур болж явахыг хэлэх байх. Хэрвээ андгайгаа зөрчвөл хатуу шийтгэлтэй гэж боддог.

-Түрүүн та төрийн албан хаагчийн жудаг гэж дурдаад өнгөрсөн. Үүндээ юуг хамааруулаад байна вэ?
-Би хэзээнээсээ хэлдэг байсан. Ялангуяа удирдах алба хашиж байхдаа байнга хэлдэг. Одоо хүн боловсролтой, мэдээлэлтэй мэргэжилтэй болчихсон. Энэ бол гол шалгуур биш. Би гурван гол шалгуурыг л харна. Ерөөсөө төрийн албанд хүн авах гурван гол шалгуур бий. Нэгдүгээрт хүн чанар, хоёрдугаарт хүн чанар, гуравдугаарт хүн чанар гэдэг. Хүн чанартай хүн бол хүний төлөө л ажиллана. Хүн чанаргүй хүн хүний төлөө ерөөсөө ажиллахгүй. Төрийн албан хаагч хүний төлөө л ажилладаг болохоор өөр том юм хийдэггүй юм. Худлаа хэлдэг, хоосон амладаг, сүүлд нь ичих ч үгүй тайлбар тавьж чаддаг, хүнээс гар хардаг, чирэгдүүлдэг гомдоодог энэ байдал бол төрийн албаны хамгийн тэвчишгүй явдал. Өнөөдөр авилгал гээд л яриад байдаг. УИХ-ын гишүүд, төр засгийн томчууд гээд дээшээгээ л яриад байдаг. Хамгийн гол нь өдөр тутам ажил хийж байгаа тэр л албан тушаалтнууд. Хүмүүс Юм хөөцөлдөнө гэж Монголд байхгүй дээ л гэж ярьж байна. Наад зах нь хүүхэд цэцэрлэгт оруулах, нэг баримт бичиг авахаас эхлээд дандаа л хад мөргөөд явна. Нэг л их ихэмсэг зантай албан хаагчид. Би хааяа нэг ажил хөөцөлдөөд яам тамгын газраар явахад үнэхээр хэцүү санагддаг. Маньд ингэж байгаа юм чинь жирийн ардуудад бол яадаг бол гэж бодож үнэхээр дургүй хүрдэг. Хүн чанар, хүний мөсийг ярилгүйгээр төрийн албыг сайжруулна гэж ерөөсөө байхгүй. Би алтан цээжтэй, мөнгөн бөгстэй ч байсан хамаагүй хүн чанарыг нь л харж ажилд авна. Хүн чанартай хүн бол хэзээ ч хүн хульхидахгүй, даргаа ч хамт ажиллаж байгаа хүнээ ч, үйлчилж байгаа ард түмнээ ч хулхиддаггүй. Өнөөдөр хүн хульхидана гэдэг жирийн үзэгдэл болсон байна шүү дээ.

2006.08.14 Монголын нэг өдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button