Шоудахгүй сонгуульдах хэрэгтэй

Эх орон намынхан нэр дэвшигчээ хатуу самар хэмээн хөөргөөд байгаа. Хатуу чанга юманд хөвсгөлийнхөн тийм ч дуртай биш, ер нь өөрчлөнө солино л гэж дайрна гэдгийг мэдэж л баймаар.
О.Отгонсайхан, Л.Дэлгэрдалай хоёр ч ах нарыгаа яриад явж байгаа. Өөрөөр өөрсдийгөө сурталчлах арга үгүй юм. Л.Гүндалай өөрөө нэр дэвшчихсэн юм шиг шоудаж яваа.
Харин ИЗН-аас нэр дэвшсэн Ч.Базар гэгч хөвсгөлийнх л гэснээс биш өөр дорвитой танигдсан зүйлгүй бүсгүй УИХ-ын даргад захидал бичин хаа байсан хөвсгөлөөс улс төр хийж эхэллээ. Захидлын агуулга нь нөгөө л нэг шинэ гэр бүлд олгох 500 мянган төгрөгийн тухай.
Энэ асуудлын талаар УИХ хууль тогтоомжоо гаргачихсан. Бас болоогүй сүүдрийн Засгийн газрын Байгаль орчны сайд хэмээн өөрийгөө өргөмжлөөд буй. Тэр Засгийн газар нь Ерөнхий сайд ч байхгүй гээд бодохоор их л бүрхэг сурталчилгаа болоод байгаа юм.
Нэр дэвшигчид уг нь ард иргэд сонгогчид руугаа хандаж сурталчилгаагаа хийдэг баймаар. Гэтэл бүр эсрэгээр дээшээ төр засаг руу ноцож буй нь хэнд ашигтай юм бол. Сонгуульд оролцож байгаа долоон намын зарим нь ялах тухай бодох ч үгүй байгаа бөгөөд худлаа баахан хий хоосон шоудаж өөрийгөө хальт таниулаад далимд нь намаа сурталчилаад авах зорилготой нь тодорхой болжээ.
Тиймээс сонгогчдыг үл тоон ямар ч ач холбогдолгүй үл ялиг зүйлээр улстөржижгөөж байна. Ц.Элбэгдорж ч гэсэн өөрийгөө лидер улстөрч гэгддэг мөртлөө улс төрийн соёлгүй зан гаргаж хөвсгөлчүүдийг жагсаал цуглаанд турхирч яваа аж.
Мөн Л.Гүндалай сайд дүүдээ туслахаар үнэгүй эмчилгээ, үзлэг хийлгэхээр баахан эмч аваачсан. Гэтэл нөгөө эмч нар баг, сум дамжиж яваад осолд орж арай л талийгаач болчихсонгүй.
Иймэрхүү маягаар нэр дэвшигчид маань сонгуульдаж, сонгуульдах гэж шоудаж байна. Төрийн сонгуулийг ийнхүү уландаа гишгэж болмооргүй л юм.

(Өнөөдрийн монгол 151/321)
Д.БАТ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button