Ой тогтоолт хүн бүрт чухал

Хүний ойг хадгаламж, агуулахтай зүйрлэвэл илүү ойлгомжтой юм. Ой нь хүний сэтгэцийн хөгжлийн тулгуур суурь бөгөөд ойгүйгээр хүн ямарваа нэг үйл ажиллагаа хийх боломжгүй юм. Хүн амьдралынхаа турш ой тогтоолтынхоо өчүүхэн бага хэсэг буюу дөнгөж 10-15%-ийг ашигладаг болохыг эрдэмтэд тогтоосон. Хэрвээ хүн ой тогтоолтоо сайн ашиглавал 60 наслахдаа 3 дээд сургууль төгсөж, 6 гадаад хэл эзэмшихээс гадна нэвтэрхий толь бичгийн зуун мянган өгүүллэгийг тогтоож чадах болно гэсэн тооцоо байдаг байна. Ой нь тухайн хүний мэргэжлийн онцлог, дасгал сургууль, өмнөө тавьсан зорилго зэргээс ихээхэн хамаардаг байна. Ойг Мэдрэх ой, Түргэн хугацааны ой, Удаан хугацааны ой гэж ангилж авч үздэг.
Мэдрэх ой нь хүн юмыг сонсож, харж, мэдрэх үед гадны мэдээлэл нь мэдрэхүйн эрхтнээр дамжин мэдрэх ойд очно. Хүний сэрж мэдэрч буй бүх мэдээлэл нь мэдрэх ойд цуглардаг. Гэвч мэдрэх ой дахь мэдээлэл нь түргэн замхардаг. Энэ мэдээлэл секундээс илүү хадгалагдахгүй.
Түргэн хугацааны ой нь хүн ямар нэгэн зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж байгаа хугацаанд түргэн хугацааны ой явагдаж байдаг. Мэдээлэл удаан хадгалагддаггүй зөвхөн эхний хэдэн секундэд хадгалагдана. 12 секунд өнгөрмөгц мэдээлэл сарниж эхлэх ба 20 секундийн хугацаанд сэргээгдэхгүй бол замхардаг.
Удаан хугацааны ой нь мэдээллийг илүү удаан хадгалдаг бөгөөд 5 минутаас илүү хүний ойд хадгалагдаж байгаа мэдээлэл нь цаашдаа удаан хугацааны ойд үлдэх магадлал ихтэй байдаг гэж эрдэмтэд үздэг. Мэдээлэл цаг, өдөр, сар, хэдэн жилээр, насан туршид нь удаан хугацаанд ойд хадгалагддаг байна. Иймээс удаан хугацааны ой нь багтаамж ихтэй байдаг.

Ой тогтоолтын үндсэн процесс Ой тогтоолт нь хүний үйл ажиллагаа буюу хөдөлмөрийн хувьд тодорхой нарийн процесс юм. Процесс нь хөдөлгөөнтэй, хөгжилтэй гэх мэт олон янз байдаг. Ойн үндсэн процесст тогтоох, сэргээн санах, хадгалах, таних, мартах ажиллагаанууд ордог. Сэргээн санах нь хэзээ хэрэгцээ болоход санаж байх процесс юм. Уураг тархины зарим хэсэг тогтоосноо хадгалж байхад зарим нь хэзээ ч хэрэглэхэд бэлэн байх зарим хэсэг нь тогтоосноо эмхлэн цэгцлэх хасах нэмэх зэргээр өөрчилж байдаг байна.
Таних гэдэг нь бас нэгэн төрлийн сэргээн саналт юм. Энэ бол ихэнхдээ дахин уулзах нутаг усандаа эргэн очих, өмнө сонсож байсан дуу хоолойг сонсох зэрэгт таних процесс үүснэ.
Мартах нь ой ухаанд хадгалах, сэргээн санах дурдатгал бий болохын эсрэг үйл боловч бас л байх ёстой процессийн нэг юм. мартах нь уураг тархины дээд газарт бий болох саатлын процесстой салшгүй холбоотой юм. Энэ нь зарим үед уураг тархийг илүү мэдээллээс чөлөөлөхөд тус болдог юм.

Ой тогтоолтын төрөл анги Хүний ой тогтоолт нь хүний бүхий л үйл ажиллагаанд оролцдог учир олон төрлөөр илэрдэг байна. Тогтоох идэвхи оролцоо байдлаар нь ой тогтоолтыг ангилж болно. Мөн зоригоор санамсаргүй ба ухамсартай (зориудын) гэж ангилж болно. Тогтоосон зүйлээ бататгах ба хадгалах байдлаар нь богино хугацааны, удаан хадгалах ой гэж хуваадаг. Юу тогтоох гэж байгаагаар нь буюу юмс үзэгдэл, бодол санаа, хөдөлгөөн, сэтгэлийн хөдөлгөөний аль нь илүү оролцохоор тогтоох ойг дүрслэх ой, үгийн ба утгын ой, хөдөлгөөний тогтоох ой, сэтгэлийн мэдрэмж өөрчлөлтийг тогтоох ой гэж ангилна. Дүрслэх ой нь юмыг хараад нүдлэх, сонсох, амтлах, үнэрлэх, хүрэлцэх эрхтний тусламжтайгаар тогтоох ой юм. Үгсийн ба утгын ой нь санаа бодол тогтоох ой юм. Үгийг тогтоохдоо утгыг нь холбож боловсруулж тогтоох хэрэгтэй. Үг утгын ойд дохионы 2-р систем их үүрэгтэй бөгөөд энэ төрлийн ой амьтанд огт байхгүй юм. Хөдөлгөөний ой нь алхах, гишгэх, бичих, зурах, хэмжих хөдөлмөрийн дадал дүй спортын ба бүжгийн хөдөлгөөн юм. Энэ ой нь хүн бүрт байх бөгөөд уул хүний бие махбодын төрөлхийн онцлог, хөдөлгөөний дасгал сургууль хийж ирсэн байдлаас ихээхэн хамаарна. Сэтгэл мэдрэмж, хөдөлгөөнийг тогтоох ой нь хүний сэтгэлийн өөрчлөлт, эерэг ба сөрөг хөдөлгөөнийг тусган авдаг байна. Баярлах, бахдах, гайхах, харамсах, хайрлах, дурлах, уйтгарлах, гомдох, үзэн ядах зэрэг сэтгэлийн хөдөлгөөнийг хүн багаас нь хүлээн авч чаддаг.

Ой тогтоолтыг сайжруулах арга замууд Хүний ой тогтоолтыг сайжруулах олон хүчин зүйл байдаг байна. Эдгээр зүйлүүдийн дотроос доорхи ерөнхий зүйлүүдийг дурьдаж болох юм.
• Тогтоолт түргэн хугацааны ойд хадгалагдаж байгаа материалаас шалтгаална. Нэгж хугацаанд ойд хадгалагдах мэдээллийн тоо (7-12) байна.
• Мэдээлэл түргэн хадгалагдах ойд байх хугацаанаас шалтгаална. Материалыг дахин давтах замаар хадгалагдах хугацаагий нь сунгаж болно.
• Саатуулагч хүчин зүйл нөлөөлнө. Материалыг тогтоохоор хүлээн авахаас өмнөх болон хүлээн авсаны дараагийн 30 секундын дотор хөндлөнгөөс үйлчилж байгаа зүйл нь саатуулах нөлөөтэй байдаг.
• Сэдэл нөлөөлнө. Хүний сонирхол, эрэлт хэрэгцээ, сэтгэл хөдлөл зэрэг нь тогтоолтонд нөлөөлдөг.
• Түргэн хугацааны ойд мэдээллийг оруулж хүлээн авч буй хэлбэрээс шалгаална. Харах сонсох болон утгачлах цээжлэх зэрэг төрөл бүрийн аргуудыг хослуулах нь үр дүнтэй байдаг.
• Тогтоолтын явцад материалыг утгын нэгж, бүлэглэлд хэрхэн хувааж байгаагаас шалтгаална.
Ой тогтоолтыг сайжруулах эдгээр олон хүчин зүйлүүдийн дотроос мэдээллийг ойд байрлуулах /хадгалах/ ба ойгоос мэдээллийг гаргахтай /сэргээн санах/ холбоотой зарим аргууд байдаг. Мэдээллийг ойд байрлуулахдаа мэдээллийг сайтар зохион байгуулан хадгалах, тогтооход чиглэгдсэн тусгай аргууд байдаг. Үүнийг мнемотехник гэдэг. Хоорондоо утгын холбоогүй боловч зайлшгүй шаардлагатай зүйлүүдийг цэгцлэн утгатай хэлбэрт оруулан тогтоодог. Ж нь Эгшигт долоон гийгүүлэгчийг тогтооход Монгол баавар гэсэн байдаг.

Ойн дүрс Тогтоогдож байгаа зүйлийн агуулгаас шалтгаалж ой 4 дүрс болгон хуваадаг.
1. Хөдөлгөөний ой. Хүн юм, үзэгдлийг ойдоо тогтоон хадгалах үйлийг хөдөлгөөн дээр тулгуурлан явагдах процессыг хөдөлгөөний ой гэнэ. Үүний тусламжтай хүн аливаа хөдөлгөөний дадал зуршлыг эзэмшинэ.
2. Сэтгэл хөдлөлийн ой. Энэ ой нь сэтгэлийн янз бүрийн хөдөлгөөн дээр тулгуурлаж явагддаг. Энэ ой нь жүжигчин хүнд илүү ач холбогдолтой байдаг.
3. Яриа буюу утгын ой. Энэ ой нь хүний ярьж хэлэх, уншсан, сонссон зүйлийн үндсэн дээр тулгуурлаж юмс үзэгдлүүд тогтоон хадгалагдах ой юм. Зарим хүн өөрийн болон бусдын хэлсэн үг яриан дээр юмыг бусдаас илүү сайн тогтоодог. Ийм учир үг ба утгын ой нь юмыг тодорхой хэлбэр, түүний шууд дүрсээр нь биш, харин тэдгээрийн шинж чанарыг тусган илэрхийлсэн үг яриа ба сэтгэл үйлийн үндсэн дээр түшиглэнэ.
4. Бодит буюу дүрслэх ой. Энэ ой нь зөвхөн биет, бодит зүйл дээр үндэслэн явагдах ойн процесс юм. Бодит ой нь харах , сонсох, хүрэлцэх эрхтнүүдийн оролцоотойгоор явагдаг. Ойн эдгээр дүрсүүд нь дохионы 1,2-р системтэй нягт холбоотой явагдана. Ж нь Хөдөлгөөний ба дүрслэх ой нь дохионы 1-р системийн үндсэн дээр, харин үг яриа утгын ба сэтгэл хөдлөлийн ой нь дохионы 2-р системийн үндсэн дээр түшиглэн явагдана.

Сэргээн санах ба мартах Тогтоох, хадгалах, сэргээн санах, мартах үйлүүд нь ойн агуулгуудыг бүрдүүлдэг. Эдгээрийг ойн процессууд гэнэ. Тогтоолт хэрхэн явагдсанаас бусад процессууын үр дүн нь шалтгаална. Хадгалалт нь цаг хугацаатай холбоотой боловч тогтоосон зүйлийн утга агуулга, тухайн зүйлд хүний хандах хандлага мэдээллийн эмх цэгц зэрэг олон зүйлээс шалтгаална. Юмыг амжилттай сайн сэргээн санахад дөхөм үзүүлдэг олон аргууд байдаг. Үүний өөр хоорондоо холбоотой зүйлүүдийг сэргээн санах боломж олгодог үр дүнтэй арга гэж үздэг. Мартсан зүйлээ санахын тулд тухайн үед хийж байсан зүйлээ давтан хийх замаар сэргээн санахыг чөлөөт холбоослолын арга гэнэ. Марталтын шалтгааныг эрдэмтэд харилцан адилгүй тайлбарладаг. Марталт нь тогтоолттой холбоотой бөгөөд тогтоолт сайн явагдсан бол юмыг мартах нь байдаг. Марталт ихэвчлэн хөндлөнгийн саатуулах нөлөөнөөс болж үүсдэг гэж эрдэмтэд үздэг.
Хөндлөн нөлөөлөл Хүний хүлээн авч байгаа шинэ мэдээлэл нь хуучин мэдээлэлтэй холиолдсоноос болж ихэвчлэн марталт үүсдэг. Хөндлөнгийн ямар нэгэн шалтгааны улмаас тогтоох гэж байсан мэдээлэл гажих үзэгдэл юм. Өргөн тохиолддог хоёр төрлийн хөндлөнгийн нөлөөлөл байдаг.
• Өмнөх зүйл нь дараагийнхаа зүйлийг саатуулах нөлөөлөл
• Дараагийн зүйл нь өмнөх зүйлдээ саатуулах нөлөөлөл үзүүлэх
Хүний ойд шинээр орж ирж байгаа мэдээлэл хуучин тогтоосон зүйлийн нөлөөгөөр сааталд орно.

/Борхүү/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button