Шүүх засаглалын дээр нь суугаа ШШГА-ны булхай

Тухайн үедээ тэд муу ч үгүй бизнесмэн гэгдэж, хувийн бизнесийнхээ цар хүрээг өргөжүүлэх гэж тус банкнаас бага бус хэмжээний зээл авч байсан юм билээ. Харин өнөөдөр тэдэнд зээл өгсөн банк дампуурч, үүнд сая сая төгрөгийн хувь нэмэр оруулсан баян бизнесмэнүүдийн өрийн данс цайраагүй байхад тэд баян улстөрчдийн жагсаалтыг тэргүүлж байх юм.

Энэ мэт чанаргүй зээлээс болж тус банк дампуурч хадгаламж эзэмшигч болох 400 гаруй хүн өнөөдрийг хүртэл яахаа мэдэхгүй хохироод явж байна. Энэ хүмүүс хохирлоо барагдуулах гэж яваагүй биш явсан. Ёстой нөгөө хөлөө хүрэх газар нь хүртэл явсан. Гэвч тэд одоо хаана хандахаа мэдэхээ больжээ. Уг нь тэдэнд хохирлоо барагдуулах боломж байгаа юм. Энэ нь тус банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр боссон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, 13 дугаар хороолол, зүүн дөрвөн замд байрлах Ийст худалдааны төвийг дуудлага худалдаанд оруулж зарах явдал. Гэвч энэ бүхэн өнөөдөр эд мөнгө, эрх мэдэлд шунасан хэдэн нөхрөөс болж хүнд байдалд орчихоод байна. Нэг ёсондоо хохирогчид мөнгөө даруйхан олж авна гэдэг тун хэцүү болж бүр будлиантаж гүйцжээ.

БУДЛИАН ЮУНААС ЭХЛЭВ

Уг нь Ийст худалдааны төвийг гурван шатны шүүхээс банкны барьцаанд байсныг нотолж, тус төвийг бүхэлд нь даруйхан дуудлага худалдаанд оруулж хохирогчдын хохирлыг барагдуулах тухай шийдвэр гаргаж байжээ. Шүүхийн шийдвэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн дагуу барьцааны өмч хэний мэдэлд шилжсэнийг үл харгалзан тухайн объектоос төлбөрийг гаргуулан иргэдэд учирсан хохирлыг барагдуул гэсэн байж. Гэтэл үүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд дарга Г.Туулхүү зүгээр албан бичиг гаргаад өөрчилчихсөн байх юм. Уг нь аливаа шүүхийн шийдвэр гэдэг эцсийнх байдаг. Түүнийг хэн ч өөрчлөн засах эрх байдаггүй. Гэтэл Сангийн дэд сайд Ч.Ганзоригийн дүү болох Ч.Батзоригийн гаргасан албан бичиг л шүүхийн шийдвэрийг өөрчлүүлсэн байх юм.

Шүүхийн шийдвэр гарсан даруйд Ийст худалдааны төвийг албадан дуудлага худалдаанд оруулах болсон тухай зарлалыг Нийслэлийн шийдвэр биелүүлэх алба (НШБА)-наас өнгөрсөн тавдугаар сард гаргажээ. Гэтэл энэ шийдвэрийг Ийст худалдааны төвийн 50 хувийг өмчилдөг гэх боловч албан ёсны гэрчилгээгүй Руно ХХК-ийн ерөнхий захирал Ч.Батзориг Г.Туулхүү даргад хандан Тал нь миний өмчлөлийнх тул миний хувийг үлдээгээд, үлдсэнийг нь дуудлага худалдаанд оруулна уу гэж хүссэн юм байх. Yүнийг нь Г.Туулхүү дарга хүлээн авч тэр даруй 100 хувь дуудлага худалдаанд оруулах зарыг хүчингүй болгон 50 хувийг дуудлага худалдаанд оруулахаар залруулга гаргах болсноо мэдэгдэж, хуулиас дээгүүр дулдуйдсан албан бичиг хийж өгчээ. Албадан дуудлага худалдаа ч явагдаж, объект ч зарагдаж. Гэтэл нөгөө зарсан газарт уг барилгын хамгийн ашиггүй талбай болох жорлон, ванн, подвалийн өрөө байж. Бас болоогүй ээ. Ногоон гортиг татчихаад энэ танай худалдан авсан талбай гээд хэнэг ч үгүй зогсч байсан гэх. Yүнд тэдгээр хүн ихэд бухимдан авсан объектоо тэр даруй буцаажээ. Мэдээж хэн ч ингэж л таарна. Хоёр хүн нэг өрөө байр авчихаад Би том өрөөг нь, чи коридор, жорлонг ав гэвэл хэн ч бухимдана биз дээ. Ер нь тэгээд манай оронд байтугай олон улсын практикт ч үл хөдлөх хөрөнгийг хувь тогтоож, хувааж худалдсан түүх байдаггүй гэсэн.

Энэ бүхнийг Улсын ерөнхий гүйцэтгэгч хянаж үзээд албан ёсны акт тогтоон хууль бус хэмээн үзэж, хувь тогтоон залруулсан дуудлага худалдааг хүчингүй болгон, бүхэлд нь дуудлага худалдаанд оруулах шийдвэр гаргажээ. Иймд НШБА 100 хувь дуудлага худалдаанд оруулахаар болж. Ингээд 600 гаруй сая төгрөгөөр үнэлэн албадан дуудлага худалдааг дахин зарлажээ. Гэтэл Г.Туулхүү, Ганзориг нар дахин хуйвалдаж, энэ дуудлага худалдааг мөн л хүчингүй болгох аргыг урнаар сэтгэн хуйвалдаандаа Улсын дээд шүүхийн ажилтан Нацаг гэгчийг оролцуулж, түүний үйлдсэн бичгээр дуудлага худалдааг хүчингүй болгосон бололтой.

Улсын ерөнхий гүйцэтгэгчийн Уг обьектыг 100 хувь зар гэсэн акт гараад байхад дахин (энэ оны наймдугаар сарын 05-нд) Ийст төвийн барилгын 50 хувийг (бас л нөгөө жорлон, ванн бололтой) дуудлага худалдаанд оруулахаар мэдэн будилсан хэнд ч үл ойлгогдох зар тараасан байна.

Хохирогчид аргаа барахдаа дахин булхайтай луйвар орж, алдсан мөнгөө авч чадахгүйд хүрэх болсон учир ШШГА-ыг хариуцдаг Хууль зүй, дотоод хэргийн яаманд ханджээ. Энэхүү гомдлыг яам хүлээн авч ШШГЕГ-ын дарга Д.Батжаргалд хууль бус ажиллагаагаа зогсоох үүрэг өгсөн байна. Энэ бичиг мөн хохирогчдын түр хороонд ч давхар ирсэн тул хариуг нь сонсохоор Д.Батжаргал даргад хандаж хариугаа авахаар очжээ. Гэтэл тэрээр Би ярилцаж байна гэсэн хариуг өгчээ.

Төрийн яамныхаа гаргасан шийдвэрийг тэд ингэж үл ойшоож байна. Магадгүй энэ бүх хуйвалдааны цаана албан тушаалын ашиглал, авилгал хээл хахууль зэрэг өнөөдөр төр, засгаас хатуу тэмцлээ эхэлж байгаа эрх мэдэлтнүүдийн хувийн асар их ашиг сонирхол хохирогч олон түмний амьдралаас тэргүүнд нь явж байна гэсэн бодол төрийн яаманд ч итгэх итгэлийг сулруулсан бололтой. Тиймээс ч тэд үхэн хатан тэмцэж байгаа болов уу.

Ийст-ийн нууц ноёнтон хэн бэ

Ийст худалдааны төв анх Кроун ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэнийг Yл хөдлөх бүртгэлийн албанаас шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолтод дурдсан байдаг. Энэ компани өмнө өртэй байсан бөгөөд шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатай зайлсхийн өмчлөх гэрчилгээг бусдын нэр дээр хууль бус шилжүүлснийг шүүхийнхэн тодорхойлсон. Тэгээд ч Руно ХХК буюу Ч.Ганзориг сайдын талынхан албан ёсны өмчлөх гэрчилгээгүй, шүүхэд гаргаж үзүүлэх юмгүй тул шүүхээс нэхэмжлэлээ татаж авч байсныг баримт нотолдог юм билээ.

Ер нь ч тэгээд хэн эрх мэдэлтэй мөнгөтэй нь дураараа дургидаг болсон цаг. Тэгэхээр тэд энэ төвийг хэдэн ядарсан хохирогчтой үхэн хатан булаацалдан тэмцэж байгаа нь цаанаа учиртай. Yнэндээ энэ төв сардаа 35-37 сая төгрөгийн түрээсийн орлоготой гэх. Энэ бүх орлогыг Сангийн дэд сайд Ч.Ганзоригийн гэргий Дэнсмаа өөрөө хураагаад явж байдаг гэдгийг олон хүн гэрчилнэ. Тэгэхээр Ч.Ганзориг нууц ноёнтон нь байх бүрэн магадлалтай юм. Энэ тухай Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат хохирогчдын төлөөлөгч болох С.Отгонбаяр, Лхамсүрэн, өмгөөлөгч Батхишиг, Мандах нартай уулзахдаа Yүний ард дэд сайд Ч.Ганзориг байгаа гэлцдэг. Би Ганзоригтой уулзаад энэ хүмүүсийн хохирлыг барагдуул гэхээр улайм цайм дуугүй суугаад байна гэж ярьж байж.

О.Чулуунбат захирлыг энэ бүхнийг ярьж байхад Монголбанкны талаас Чулуунбаатар, Мандах гэсэн хүмүүс гэрч болоод сууж байсан байна. Ийнхүү хохирогчдын хохирлоо барагдуулах цорын ганц найдвар болох Ийст худалдааны төвийг Ч.Ганзориг сайд хав дарж жилдээ 400 саяын ашиг олоод сууж байна.

Хохирогчид юу бодож сууна

Хохирогч гэж хэн болох нь хэнд ч ойлгомжтой. Бизнес эрхлэх боломж муутай, өрхийн орлогоосоо илүүчлэн байж ирээдүйд гарах зардалдаа хэрэглэхээр банкинд хэдэн төгрөгөө хадгалуулсан хөгшчүүл байдаг. Монгол бизнес банкны тухайд чамгүй олон буюу 400-гаад хохирогчтой. Гэвч өнөөдөр тэдний арваад нь хорвоогийн мөнх бусыг үзүүлчихээд байна. Бүхэл бүтэн есөн жилийн өмнө хадгаламжид өгсөн хэдэн төгрөгөө яаж олж авахаа мэдэхээ больсон тэд сэтгэл санааны хүнд дарамтад орж шаналж байсан нь тодорхой. Магадгүй тэдний зарим сэтгэлийн энэ хүнд дарамтыг ч даагаагүй байж болох. Хохирогчид ч энэ тухай элэг эмтрүүлэн ярьж сууна. Монголдоо томоохон цэргийн зүтгэлтэн явсан нэгэн буурал хэдэн төгрөгөө олж авчих санаатай олон жил явсан боловч бүтсэнгүй. Ингэсээр түүнийг таалал төгсөхөөс нь өмнө хүүхдүүд нь хүнээс 1000 доллар зээлж, Мөнгөө авчихсан, аав аа гээ сэтгэлий нь хуурч байсан гэнэ. Yнэндээ энэ наад захын жишээ. Өөр олон хохирогч өнөөдөр орох орон, авах мөнгөө алдчихаад айлаар, халаасны өрөө дамжин амьдарч байна. Хохирогчдод яваагүй газар, уулзаагүй хүн гэж байхгүй. Ямартаа л шүүхийн шийдвэр гарчихсан атал бид хохирлоо барагдуулж авч чадахгүй байгаа юм чинь, энэ олноороо дампуурч байгаа хадгаламж зээлийн хоршоодын хохирогчид хэзээ хохирлоо барагдуулж авах бол гэж шогширч байхав. Одоо тэд аргаа баржээ. Тиймээс энэ асуудлыг даруйхан шийдэж өгөх болов уу хэмээн холбогдох хүмүүст албан шаардлага бичиж сууна. Тэд төрдөө биш төрийн албыг хашиж буй хэсэг бүлэг албан тушаалтанд гомдож сууна. Энэ тухай тэд хандаагүй хүн байхгүй. Тэд одоо УИХ-ын гишүүдэд хандан асуулга тавьж, учрыг олж өгөх болов уу гэж сууна. Тэд шударга үнэн ажиллаж, хууль маань бүгдэд эрх тэгш үйлчлэн хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх болов уу гэсэндээ бидэнд хандсан гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button