66 тэрбумыг залгисан хоршоодын хэргийг шалгах явцтай танилцлаа

Гэвч үүнээс хойш нэгэн улирал өнгөрч. Зургадугаар сарын сүүлчээр Засгийн газар хуралдахдаа хадгаламж зээлийн хоршоодтой холбоотой хэргийг хоёр сарын хугацаанд шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлэх үүргийг холбогдох газруудад өгсөн юм.Энэ дагуу Цагдаагийн 801 дүгээр ангийн эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтсийнхэн өнгөрсөн хугацаанд өргөтгөсөн бүрэлдэхүүн, уртасгасан цагаар ажиллажээ. Тухайлбал, хөдөө орон нутгаас дуудан авчирсан 13 мөрдөн байцаагчтай нийлээд 80 гаруй мөрдөн байцаагч, хагас бүтэн сайнд ч амралгүй, өдөрт 12-14 цаг ажиллаж буй юм байна.
Ерөнхий сайд М.Энхболд өчигдөр байдлыг газар дээр нь шалгахаар тус ангид очсон юм. ХЗДХ-ийн сайд Д.Одбаяр, дэд сайд Ш.Сүхбаатар, ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир нар ч түүнийг дагалдан очив. Ерөнхий сайд эхлээд Цэн-Алт, Жигүүр инвест, Гэр хорооллын барилгажилт хадгаламж зээлийн хоршооны хохирогчдоос мөрдөн байцаалт авч буй танхимд орсон. Нэлээд том талбайтай уг танхимд бичгийн машины чимээ тасралтгүй сонсогдоно. Мөрдөн байцаагчид хохирогчдоос авсан мэдүүлгийг бичиж буй нь тэр ажээ. Хөдөө орон нутгаас ирж хүч нэмсэн байцаагчид энд ажиллаж байв. Ажлын ачаалал ямар байна, ядарч байна уу гэсэн Ерөнхий сайдын асуултад тэдний нэг нь, ачаалал ихтэй, амралтгүй болохоор жаахан ядарч байна гэж хариулсан. Yнэндээ амралтгүйгээр, уртасгасан цагаар ажиллаж буй мөрдөн байцаагчдад зөвхөн өдрийн хоолыг нь л үнэгүй олгож буй бөгөөд өөр нэмэгдэл, урамшуулал байхгүй байгаа юм билээ. Нэг мөрдөн байцаагч өдөрт 20-30 хүнээс байцаалт авдаггэж тэд хэлж байв. Дараагийн өрөөнд Төгс-Эрдэнэ, Ажилчны бөх, Нью-Болор оргил хадгаламж зээлийн хоршоотой холбоотой хэргийг шалгаж байлаа. Нью-Болор оргил хадгаламж зээлийн хоршооны хэргийг шалгаж буй мөрдөн байцаагчийн хэлснээр, тус хоршоо 562 хохирогчтой ажээ. Yүний 250 хохирогчоос нь мөрдөн байцаалт аваад буй юм байна. Нэг хоршооны хэргийг шалгахад доод тал нь 50 хавтас хэрэг материал бүрдэж байгаа аж. Глоб кредит, ЗИБ хадгаламж зээлийн хоршоог шалгах хэсэг тусдаа өөр өрөөнд байрлаж байв. Глоб кредит хадгаламж зээлийн хоршооны гэх 398 хохирогч бий ажээ. Тус хоршоонд хадгаламж нээлгэснээс гадна орон сууцны гэрээ хийж, мөнгө төлөөд хоосон хоцорсон хохирогчид цөөнгүй байгаа гэж мөрдөн байцаагч хэлсэн. Ерөнхий сайд үүний дараа Шүүхийн нягтлан бодох бүртгэлийн магадлах товчооны үйл ажиллагаатай танилцав.
Уг товчоо хадгаламж зээлийн хоршооноос зээл авсан, хадгаламж хадгалуулсан байдлыг шалгаж дүгнэлт гаргадаг ажээ. Одоогоор найман хоршооны хэрэг дээр магадлан шинжилгээ хийж, мөрдөн байцаагчдад өгчээ. Тус товчооны ажилтан Д.Товуудорж энэ үеэр хадгаламж зээлийн хоршоодын дампуурах болсон шалтгааны талаар хариулсан. Тэрээр үүнийг хадгаламж зээлийн хоршоодыг хянах хяналт байгаагүйтэй холбон тайлбарлав. Монголбанк зөвхөн арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагыг хянах болсон тэр үеэс хяналт суларч, хадгаламж зээлийн хоршоодын холбоо нэр төдий ажилласнаас ийм байдалд хүрсэн гэж тэрээр хэлсэн. Иймээс хадгаламж зээлийн хоршоодын холбоо нэртэй олон нийтийн байгууллага ч хариуцлага хүлээх ёстой гэж Д.Товуудорж нэмж хэлсэн юм.
Өнөөдөр зөвшөөрөл, лиценз авсан 850 хадгаламж зээлийн хоршоо байгаа. Yүнээс 250 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Цагдаагийнхан 9100 хохирогчтой 22 хадгаламж зээлийн хоршоог шалгаж байгаа аж. Одоогоор зургаан хоршооны хэргийг прокурорт шилжүүлээд байгаа юм байна. Түүнчилэн найман хоршооны хэргийг мөрдөн байцаалтад шилжүүлжээ. Yлдсэн хадгаламж зээлийн хоршоодын хэрэг нь харьцангуй том, хүнд учир шалгахад тодорхой хугацаа, хүч шаардахаар байгаа юм байна. Дээрх тоо, баримтыг Ерөнхий сайд мөрдөн байцаалтын ажилтай танилцсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Түүнийг ийн мэдээлэл өгч байх үед Гэр хорооллын барилгажилт хадгаламж зээлийн хоршооны гурван эмэгтэй Ерөнхий сайдтай уулзахыг хүсэв.
Тэд манай хоршоо гишүүдийнхээ хохирлыг барагдуулах бүрэн боломжтой. Эхнээсээ барагдуулаад явж байгаа. Гэтэл ингэж цагдаагийн байгууллагын үүд сахиулах нь ажилд маань саад болж байна гэж гомдоллов. Yүнд Ерөнхий сайд, Санхүүгийн зохицуулах хорооноос танай хоршоонд эрүүгийн хэрэг үүсгэх хэрэгтэй гэж үзсэн. Иймээс ном дүрмийн дагуу шүүхийн шийдвэр гаргуулах хэрэгтэй байх. Гурав, дөрвөн хүн бол танай хоршооны гишүүдийг төлөөлөхгүй. Зарим гишүүн нь цагдаагийн байгууллагаар асуудлыг шийдүүлэхийг хүсч байгаа байх гэж хариуллаа. Гэвч тэд хадгаламж зээлийн хоршоо бүр муу муухай юм шиг хандаж болохгүй, төр ер нь үүнд ямар анхаарал тавьж буй юм гээд та ер нь их сайхан ярьж, аргалдаг хүн гэж Ерөнхий сайдыг чимхээд авна билээ. Ерөнхий сайд хариуд нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 254 хоршооноос 22 хоршоонд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Зөв зүйтэй ажиллаж буй хоршоод бий. Бүх хоршоо муу ажиллаж буй мэт нийтийг хамруулан ярих нь буруу. Гэхдээ нэг хэсгээс нь болж нөгөөдүүлийг нь хоморголж буй зүйл огт байхгүй гэж хэлсэн.
Мөн тэрээр, төрөөс 170 сая төгрөг гарган, 80 мөрдөн байцаагч ажиллуулж хэргийг шалгуулж байна. Шүүхийн шийдвэрийг хурдан гаргуулахын тулд ингэж байгаа. Энэ нь төрийн анхаарал гэсэн хариу барьсан юм.
Мөрдөн байцаах газрын дэд дарга, хурандаа Ц.Эрдэнэбат энэ үеэр сэтгүүлчдэд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулах мэдээллээсээ хуваалцсан. Ерөнхий сайдын чиг үүргийн дагуу тус газрынхан 14 хоног тутам Засгийн газарт хоршоодын хэргийн талаар мэдээлэл өгч буй ажээ.
Цагдаагийнхан анх 16 хадгаламж зээлийн хоршооны хэргийг шалгаж байсан. Гэтэл нэмж зургаан хоршоонд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Хоршоодын хэргийн хохирлын хэмжээ 66 орчим тэрбум төгрөгт хүрээд байгаа бөгөөд 35 орчим тэрбум төгрөгийн эд зүйлийг хууль хяналтынхан битүүмжилжээ.
Ц.Эрдэнэбат дарга цаашид хадгаламж зээлийн хоршоодтой холбоотой хэрэг нэмэгдээд байвал ажлын ачаалал улам ихсэх учир мөрдөн байцаагчдынхаа амралтыг зохицуулах шаардлагатай болно гэж хэлж байв. Мөн энэ сарын 20 гэхэд шалгаж буй хэргүүдийнхээ 90 орчим хувийг шийднэ гэж амалсан юм. Ерөнхий сайд байдалтай газар дээр нь танилцсаныхаа дараа тус газарт 40 компьютер, 20 принтер өгөхөө амалсан. Ачаалалтай ажиллаж буй хүмүүсийг бичгийн машины чимээ улам ядрааж байна гэж Ерөнхий сайд үзээд ийн шийджээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button