Холын Америк ойртсоор

Эцсийн шатанд үлдээд байсан 11 оролцогчоос М.Хатанбүүвэй, Д.Дэлгэрсайхан, Б.Энхдулам, Т.Бэлгүүтэй нар 100 хувийн, үлдсэн долоон оролцогч 60-74 хувийн тэтгэлэгтэйгээр Америкт суралцах болсон байна. Оролцогчид тэнд Дикенсийн их сургууль болон бусад коллежид суралцах юм. Шалгаруулалт дөрвөн үе шаттай явагдсан бөгөөд шат болгонд шүүгчдийг сольж байсан учир ямар нэгэн будлиан гарах боломжгүй гэж зохион байгуулагчид нь ярьж байна. Тус сангаас Хас банктай хамтран Оюуны хөрөнгө оруулагчдын сан байгуулжээ. Энэ сан нь хөтөлбөрийг дэмжигч албан байгууллага, хувь хүний хандиваас бүрдэж, хөтөлбөрт оролцогчдын үлдсэн хувийг хөнгөлөх, боловсролын салбарт хувь нэмэр оруулах зорилготой аж. Шалгарсан дөрвөн оролцогч энэ сарын 19-нд Америкийг зорино. Дараагийн хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс эхэлнэ.
