Астон Вилла шинэ эзэнтэй болов

Тэрээр Астон Вилла-г 62,6 сая фунт стерлинг буюу 119 сая ам.доллараар худалдан авчээ. Лернер энэ талаар хэлэхдээ, түүний оруулсан хөрөнгө оруулалт тус клубыг шинэ төвшинд аваачина гээд, Би Астон Вилла тэргүүн байрын төлөө үзэлцэж, мөн Европт амжилттай тоглоно гэдэгт итгэж байна гэсэн байна. Лернер эх нутагтаа Кливленд Браунз клубыг эзэмшдэг аж. Астон Вилла шинэ эзэндээ шилжихэд тус клубын захирлуудын зөвлөлийн дарга Даг Эллис ажлаа өгсөн байна. Тэрээр амьдралынхаа нэгэн хэсэг болсон тус клубэд хамтран ажиллаж байсан бүх хүнд талархлаа илэрхийлжээ.
