2007 оны 1 сарын 1-ээс 70.000 төгрөгийн цалинтай бол та татвар төлөхгүй боллоо

Хуулийн шинэчлэгдсэн найруулгыг батлахдаа дээрх өөрчлөлтүүдийг хуульд тусгах, ажил эрхлэлтийн татварын ачааллыг бууруулах, хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасган оновчтой болгох, хууль хэрэгжүүлэх явцад гарч байгаа зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор зарим зүйл заалтыг тайлбарлах, нэмэлт оруулах, өөрчлөх, хүн орлогын албан татварын хуулийг олон улсын жишигт нийцүүлэх, зэрэг зарчим баримталсан байна.
Тухайлбал хуулийн нэрийг Хувь хүний орлогын албан татварын хууль гэж өөрчилж, татвар төлөгч-ийг байнга оршин суугч, оршин суугч бус гэж ангилан, Монгол улсад байнга оршин суугч татвар төлөгчийн статусыг тодорхой болгожээ.
Мөн хуулийн нэр томъёог нэмэх, тайлбарлах замаар хууль хэрэгжүүлэхэд гарч байсан маргаантай асуудлуудыг нэг мөр ойлголттой болгох арга хэмжээ авчээ.
Хуульд орсон гол өөрчлөлт нь хүн амын орлогын албан татварын хувь хэмжээг бууруулсан явдал юм.

Одоо мөрдөж байгаа Хүн амын орлогын албан татварын хуулиар татварыг гурван шатлалаар буюу, 10, 20, 30 гэсэн хувь хэмжээгээр ногдуулж байгаа бөгөөд шинээр батлагдсан хууль уг хэмжээг орлогын хэмжээнээс хамааруулахгүйгээр нэгдсэн нэг шатлалд шилжүүлж, 10 хувь болгон бууруулжээ. Мөн бага орлоготой иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилгоор жилийн татварын хөнгөлөлтийн хэмжээ 48.000 төгрөг байсныг 84.000 төгрөг болон нэмэгдүүлэн шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл жилийн 840 мянган төгрөг, сарын 70 мянган төгрөг хүртэлх цалинтай иргэд татвар төлөхгүй гэсэн үг юм.
Ингэснээр 70 мянгаас доош төгрөгийн цалин орлоготой иргэд татвараас чөлөөлөгдөж байгаа юм. Татвар төлөгч иргэнд 4000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэгийг 7000 болгож нэмэгдүүлжээ. Жишээ нь120 мянган төгрөгийн цалинтай хүн татвар төлөх, 12 мянгаас хөнгөлөлт нь 7000 гээд 5000 төгрөг л төлнө гэсэн үг. Энэ хуулийн бас нэг давуу нь өндөр тэтгэвэр тэтгэмж тогтоолгосон хүмүүсийг ч татвараас бүрэн чөлөөлсөн явдал аж.
Ер нь энэ удаагийн хууль нийгмийн чиглэлд ихээхэн анхаарсан хууль боллоо гэж хэлж болно. Энэ арга хэмжээ нь аж ахуйн нэгжүүд ажиллагсдын цалингаа нэмэх, хувь хүмүүс сайн дурын үндсэн дээр орлого, татвараа үнэн зөв тодорхойлж, татвараа төлдөг болгож хэвшүүлэх, иргэд хуримтлалтай болоход чухал үүрэг гүйцэтгэх юм. Цалин хөлс, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсний орлогын албан татварын хувь хэмжээ адил болсон, мөн иргэд хувиараа аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа тохиолдолд татвар ногдох орлогоос хасагдах зардлыг аж ахуйн нэгжүүдтэй адилтгаж тооцоо хийхээр хуульд заасан нь иргэдэд хувиараа бизнес эрхлэх, орлогоо нуухгүйгээр ил тод ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа хэрэг гэж болох аж.
Хуульд татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг багасган оновчтой болгох, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр нэлээд өөрчлөлт орлжээ. Тухайлбал, хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, үүний дотор өндөр насны тэтгэвэрийг, мөн хувьдаа анх удаа орон сууц барих буюу худулдан авахад зориулагдсан хөрөнгийн 30 хүртэл сая төгрөгийг хугацаа харгалзахгүйгээр татвар ногдох орлогоос чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Хүн амын хэрэгцээнд зориулан малчин өрхийн өөрийн зардлаар худаг гаргаж, тохижуулан барьсан буюу бариулахад зарцуулсан баримтаар нотлогдох зардалтай тэнцэх хэмжээний татварыг мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн уг малчин өрхийн тухайн жилд төлөх татвараас хасч тооцно гэсэн заалт хуульд орлоо. Энэхүү заалт нь хөдөө орон нутгийг бэлчээрийн усны эх үүсвэрээр хангах ажлыг дэмжихэд чухал хөшүүрэг болох юм. ХАОАТ-ын дээр дурьдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр улсын төсвийн орлого наад зах нь 20.0 тэрбум төгрөгөөр буурах тооцоо гарч байгаа аж. Уг хууль 2007 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөнө.

/Борхүү/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button