Өглөө мэс засал хийхэд тохиромжтой

Тэдний судалснаар, өглөөний 9-12 цагийн хооронд хийсэн хагалгаа хүндрэл багатай байдаг аж. Харин өдрийн 15-16 цагт хийсэн мэс заслын үеэр хамгийн их хүндрэл гардаг байна.
Дюкийн нэрэмжит их сургуулийн мэргэжилтнүүд тус сургуулийн эмнэлэгт хийсэн 90 гаруй мянган мэс заслын үр дүнг нэгтгэн ийм дүгнэлт гаргажээ. Эрдэмтдийн үзэж буйгаар, цагийн хэмнэлээс шалтгаалан өвчтөнүүдийн өвчний мэдрэмжийн өөрчлөлт мэс заслын явц, үр дүнд нөлөөлдөг аж. Мөн үүнд мэс заслыг удаан хүлээх, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын ажлын хуваарь, тэдний ядарсан байдал нөлөөлдөг байна.
