Казахын нуурт осолдсон эрэгтэйн цогцсыг олжээ

21 настай, эрэгтэй М-ийн цогцсыг эрлийн багийнхан уржигдар буюу энэ сарын 14-ний өдрийн 11.15 цагт олжээ. Харин Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн Хөх хошуу гэдэг газар энэ сарын 9-нд Сэлэнгэ мөрний усанд осолдсон хүний цогцсыг хайх эрлийн ажиллагааг ар гэрийнхний нь хүсэлтээр зогсоосон байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт орших Тужийн нарсанд энэ сарын 12-нд гарсан түймрийг гурав хоногийн дараа буюу өчигдөр тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс томилсон багийнхан унтраажээ.
Ардын эрх сонин 156 /434/
С.Цол