Орон сууцны компаниуд өрөө төлж эхлэв

нийслэлийн Баянгол дүүргийн III, IҮ хорооллынхон халуун усгүй зутарч байгаа тухай манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн. Мөнгөө төлсөн ч зутарч байгаа айлууд хэдий болтол халуун усгүй байх талаар өчигдөр 18 цагт Дулааны шугам сүлжээ компанийн мэргэжилтнээс асуухад өнөөдрөөс эхлээд халуун ус өгнө гэж хариулсан юм. Баянгол дүүргийн Засаг дарга Г.Цогтбаатар болон дээрх компанийнхан Дулааны шугам сүлжээний удирдлагуудтай уулзаж, хуралдсанаар графикийн дагуу өр барагдуулахаар тохиролцоонд хүрч, айлуудын халуун усыг өгөхөөр болжээ.
Ардын эрх сонин 156 /434/
Б. Бямба