Тайз бол миний эртний танил

-Манай уншигчидад өөрийгөө танилцуулна уу?
-Би 23 настай жинлүүрийн орд. Одоо Японы Tokyo school of music хөгжмийн сургуулийн гоцлол дуулаачийн мэргэжил дээшлүүлэх ангийн оюутан. Yндсэн мэргэжлийн ангиа энэ оны дөрөвдүгээр сард төгссөн. Дуучин болохоор уран бүтээлээ хийж яваа бүсгүй.

-Яагаад Японд сурах болов оо?
-Би Tokyo school of music сургуулийн анхны монгол оюутан байсан. Намайг орсоноос нэг жилийн дараа дуу бичлэгийн инженерийн ангид манай улсаас нэг эрэгтэй оюутан ирсэн юм. Тэгэхээр одоо хоёрхон монгол оюутан сурдаг гэсэн үг. Манай сургууль Япондоо томд тооцогддог бас сайн нь. Энэ сургуульд суралцахад тухайн хүн өөрийгөө урлагт бүрэн зориулах итгэл төгс байх чухал байдаг. Мөн япон хэлийг чадварлаг эзэмшсэн байх шаардлага тавьдаг. Цаашид энэ сургуульдаа суралцах монгол оюутны тоог нэмэх боломжийг судлаж байгаа энэ талаар багштайгаа ярьсан.

-Өөрийн тань нэлээд хэдэн дуу FM радиогоор цацагдаж эхлээд байгаа. ЯлангуяаХотын хэмнэл дуу их өвөрмөц юм билээ. Таныг ямар стилийн дуучин гэж тодорхойлох вэ?
-Миний анхны цомгийн дуунууд уянгын, салса, поп, альтернатив гэх мэт төрөл бүрийн стилийн өнгө аятай. Өөрөөр хэлбэл би ямар ч төрөл жанрын дуу дуулж магадгүй. Гэхдээ мэдээж чаддаг дуунуудаа. Хөнгөн хэмнэлтэй R&B, поп стилийн дуунуудыг түлхүү дуулдаг л даа.

-Анхны цомгоо гаргаад амжиж. Цомгийнхоо талаар манай уншигчдад танилцуулаач?
-Уран бүтээлийн маань анхны гараа энэ цомгоос эхэлж байгаа учраас The Start Nara гэж нэрлэсэн. Японд байх хугацаандаа дуунуудаа сайн бэлдсэний ачаар богино хугацаанд чанартай цомог гаргаж чадсан гэж өөртөө итгэлтэй байгаа. Цомог маань этник (үндэсний хэв шинж агуулсан), уянгын, цоглог, салса (салса бүжгийн аязтай) стилийн 11 дуунаас бүрдсэн.

-Японд сургууль дүүргэсэн хүн гэсэн. Тэр нутгийн хөгжмийн ертөнцийн өнгө аясыг цомогтоо шингээсэн үү?
-Мэдээж Японы урлагийн ертөнцөөс сурж мэдсэн зүйлээ энэ цомогт багтаалгүй яахав. Гэхдээ тэднээс суралцлаа гээд дуучдых нь дуу хөгжмөөс хулгайлсан явдал байхгүй шүү.

-Японоор дуулдаг уу?
-Анхны цомогтоо орсон Өөрийгөө хайж явна дууг япон хэл дээр дуулсан.

-Нараа дуу зохиодог уу?
-Дууны шүлэг зохиох гэж оролддог. Анхны цомогтоо орсон Сүнс хамтлагийн Лхагвагийн ая, В.А.Т хамтлагийн дуучинтай хамтарсан дуэт дууныхаа үгийг нь өөрөө зохиосон.

-Япон улсын хөгжмийн ертөнц манайхаас ямар ялгаа, онцлогтой вэ?
-Эрс ялгаатай л даа. Тэд нэг төрлийн урсгал чиглэлийг баримтлан ажиллаж чаддаг. Хэдийгээр төв нь поп стиль байдаг ч гэсэн дуучид нь хөлөөсөө толгой хүртлээ өөрсдийн сонгосон стильдээ үнэнчээр ханддаг. Энэ байдлаараа манайхнаас эрс ялгардаг.

-Мэдээж тэднээс суралцах юм их байгаа биз?
-Заавал тэднийг даган дуурайж түүнийг нь л сурчихъя гэж болохгүй л дээ. Хүн бүрт, дуучин бүрт өөрийн гэсэн онцлох шинж байдаг. Хамгийн гол нь япон хүмүүс бүгд эрх чөлөөтэйгээр өөрсдийн хүссэнээ хийж чаддаг нь тэднээс авууштай сайн тал нь гэж боддог.

-Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн орон зайгаа эзлэхийн тулд Анхнаасаа ямар менежментээр ажиллах гэж байна вэ?
-Би уран бүтээлээ тавь, тавин хувьтай хийнэ. Энэ нь уран бүтээлийнхээ тал хувийг нь Японд, 50 хувийг нь эх орондоо хийнэ гэсэн үг. Гэхдээ Японы продакшнаас хамтран ажиллах гэрээний санал авчихсан байгаа. Одоогоор судлаж үзэж байгаа. Хэрвээ энэ гэрээг зөвшөөрвөл тэдний зүгээс ямар шаардлага тавихыг би тодорхой хэлж мэдэхгүй байна. Японд бүх уран бүтээлээ хийхээр гэрээ байгуулна гэвэл татгалзаж чадахгүй байх. Яагаад гэвэл энэ маань миний ирээдүйд хэрэг болох учраас.

-Шинэ дуучин мөнгө санхүүгийн хүндрэлээ яаж шийдэж байна. Ивээн тэтгэгч бий юү?
-Анхны цомог гаргах хүртэлх санхүүгийн талаар манай гэр бүлийнхэн надад тусалсан. Одоогоор надад ивээн тэтгэгч байгууллага хувь хүн байхгүй. Ийм байхаас ч өөр аргагүй юм. Огт танихгүй хэн нэгнийг ивээн тэтгэнэ гэдэг эрсдэлтэй нь мэдээж. Хэсэг хугацааны дараа намайг тодорхой амжилтанд хүрсэний хойно ивээн тэтгэгч гарч ирвэл би хүлээж авна.

-Манай залуус гадагшаа олноор гарч сурч, ажиллаж байна. Японд ч нэлээд залуус ажиллаж амьдарч байгаа. Тэнд очсон монголчууд хэрхэн амьдарч байна?
-Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Манайхан дасан зохицох чадвар сайтай хүмүүс шүү дээ. Ажлаа сайн хийвэл Японд хэн ч алзахгүй. Тэнд өндөр цалинтай томоохон алба хашиж буй монгол хүн цөөнгүй байна. Хэл сайтай л бол боломжийн ажилд орж болно.

-Шинэ залуу дуучдад бусдаас онцлох имиж нь амжилтад хүрэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Өөрийн тань имиж юу вэ?
-Би таван настайгаасаа эхлэн бүжгийн урлагаар хичээллэсэн. Тиймээс ямар ч төрлийн бүжгийг бүжиглэж чадна. Тайзан дээр номхон зогсоод дуулдаг бус интертайнмент дуучин гэдгээрээ бусдаас онцлог байж чадах байх. Манайд маш олон хамтлаг, дуучин байна. Хамгийн гол нь Япон улсад мэргэжлийн дуучин болох сургуулийг нь төгссөн нь тэднээс ялгарах нэг онцлог байх болов уу.

-Гадаад төрх хувцаслалтанд уран бүтээлчид их анхаардаг?
-Урлагийн хүн, тэр дундаа дуучин эмэгтэй хүн гэдэг гадна төрхөндөө байнгын анхаарал тавьж цаг заваа зарцуулж байх нь чухал. Тайз гэдэг агуу зүйлийг хүндэтгэж өлмийнөөсөө эхлүүлээд толгой хүртлээ өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Дуучин хүн энгийн нэгэн хувцастай хэзээ ч тайзан дээр гарах ёсгүй. Тиймээс гарцаагүй өөрийгөө бусдаас тусгаарлаж сонсогч, фенүүдийнхээ жинхэнэ шүтэн бишрэгч нь болох зорилгыг өөртөө тавьдаг. Өнөөдөр жирийн иргэдийн дунд яваа дуучин хүн хэзээ ч өндөр амжилтад хүрэхгүй. Од гэдэг биднээс тэртээ хол байдаг. Гэвч бидэнд үдэш бүр үзэгдэж гялалзаж байдаг биз дээ.

-Эмэгтэй хүн гоо сайхан байх нь чухал. Тиймээс олны дунд од болсон бүсгүйчүүд бүгд л гоо сайхан болохын тулд косметик хагалгаа хийлгэдэг. Та ийм төрлийн үйлчилгээ хийлгэж байв уу? Мэдээж гоо сайхан болж тайзаа, үзэгчдээ хүндэтгэсэний үүднээс?
-XXI зуунд хувь хүний хөгжил эрчимтэй явагдаж байна. Эхээс төрсөн биеэ дураараа өөрчилдөг болж. Хүйсээ хүртэл солиулж байна шүү дээ. Энэ бүгдийг дагаад гоо сайхны хагалгаа гэдэг энгийн зүйл болчихсон байгаа. Гэхдээ энэ хагалгааг хийлгэснээр учрах хор уршгийг сайтар бодож үзэх нь чухал. Yнэхээр хэрэгтэй гэж үзвэл хэзээ нэгэн цагт би ч ийм хагалгаа хийлгэж магадгүй шүү дээ. Урьдчилан хэлэхийн аргагүй.

-Тайзтай хэзээ, хаана анх танилцсан бэ?
-Цэцэрлэгт байхаасаа л тайзтай танилцсан гэж болно. Арван жилийн сургуульд ороод урлагийн наадам, харшийн ёолк гээд төрөл бүрийн тайзнаа зөндөө гарч байлаа. Тайз гэдэг миний эртний танил.

-Тэгвэл тайзны айдас гэдэг зүйл өөрт чинь үгүй байх нь ээ?
-Тайзны айдас уран бүтээлч хүнд заавал байх ёстой. Тэр айдас байгаа нөхцөлд л дуучин хүн өөрийгөө үргэлж хянаж, хөгжүүлж байдаг. Тиймээс би тайзан дээр гарах болгондоо догдолдог бас бага хэмжээгээр сандардаг. Гэхдээ түүнийгээ үзэгчдэдээ мэдэгдэхгүй байх хэрэгтэй.

-Өөрөө хэр олон үзэгчтэй тайнзан дээр гарч байв?
-Японд 20.000 хүний өмнө тайзан дээр гарч байлаа. Эзэн хааны нэрэмжит Аялгуут япон дуу гэсэн тэмцээнд оролцсон юм. Тэр олон хүний өмнө гарахдаа маш их сандарсан, бас өөрөөрөө бахархсан.

-Би сайн дуучин болж чадах болов уу гэсэн айдас өөрт тань хэзээ нэгэн цагт төрж байв уу?
-Yгүй. Энэ тал дээр надад ямар ч айдас байгаагүй. Цаашид ч байхгүй байх болно. Яагаад гэвэл дуучин болох нь миний багийн мөрөөдөл. Yүнд би бүх амьдралаа зориулахаар шийдсэн. Тэгээд ч Монголын хоёр сая гаруй хүн бүгд миний дууг сонсох албагүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button