Могойн үхэл бүтэн хотыг гэрэлгүй болгожээ

Үүний буруутан нь могой байжээ.
Тайванийн хэвлэлд мэдээлснээр нэг метрийн урт могой хүчдэл хувьсгагчийн дэд станцад нэвтрэн орж, богино холбоос үүсгэн өндөр хүчдэлд цохиулсан байна. Тийнхүү арлын баруун өмнөд нутгийн ижил нэртэй гацааны захиргааны төв бараг тэр чигээрээ тас харанхуй болжээ.
Эрчим хүчний компанийн ажилтнууд ослын шалтгааныг нэлээд түргэн илрүүлж, хэдхэн минутын дараа ослын уршгийг арилгасан байна. Цаашид ийм явдал гарахаас сэрэмжлэхийн тулд мэргэжилтнүүд могой орж болох бүх нүхийг төмөр тороор хаахаар шийдвэрлэжээ.
СЯИГАН. /ИТАР-ТАСС/.
Монцамэ
Я.Сүхбаатар