Академич Б.Энхтүвшин Буриадын шинжлэх ухааны гавьяат болов

Энэхүү цолыг түүний Орос, Монголын шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Төв Азийн нүүдэлчдийн түүх соёлыг судлах, дэлхий дахинаа сурталчлах, Буриадын шинжлэх ухаан, дээд боловсролыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж олгосон байна. Саяхан болж өнгөрсөн Монголч эрдэмтдийн их хурлын үеэр тэрээр шагналаа гарджээ.
