16 нас хүртлээ Сүхбаатар онгоцоор үнэгүй зорчино

Ханх сумын эмч Н.Пүрэвсүрэн хяналтад байсан гурван эмэгтэйг авч явж байсан бөгөөд тэдний нэг Д.Оюунчимэг хөлөг дээр амаржиж охинтой болсон байна. Сутай дээд сургуулийн нягтлан бодохын анги төгссөн энэ эмэгтэй шинэ хүндээ Номиндалай гэдэг нэр хайрлажээ. Номиндалай охины ах нь хоёр настай аж.
Yүнтэй холбогдуулан Номин холдинг компани охинд 16 нас хүртэл Сүхбаатар онгоцоор үнэ төлбөргүй зорчих эрх олгохоор болжээ. Дашрамд дурдахад, Оюунчимэгийн аав Дамба 1963-1975 онд Сүхбаатар хөлөг онгоцон дээр ажиллаж байжээ.
