Сайд Л.Гүндалай хаалга эвдэхийг завджээ

эмнэлгийн ажилчдын баярын өдөр буюу өнгөрсөн баасан гаригийн үдээс хойш ажлыг нь хүлээлцүүлэхээр өрөөнд нь очиж амралттай байгаа захирлаа дуудахыг шаардан ажилтнуудыг нь загнаж, өрөөнийх нь хаалгыг эвдэхийг завдан төрийн сайд хүнд байж боломгүй авирлажээ.
Анагаах ухааны доктор, дэд профессор С.Сонин нь 2000 оноос эвслийн Засгийн газарт Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан бөгөөд яамны удирдлагын хүсэлтээр сайдын эрүүл мэндийн бодлогын зөвлөхийн үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэж байсан аж. Түүнийг ажлаас халах болсон шалтгаан нь тодорхойгүй байна. Төслийн захирлыг ажлаас чөлөөлөх, ажилд томилох асуудлыг төслийн удирдах хорооноос санал оруулсны дагуу Азийн хөгжлийн банктай зөвшилцсөний үндсэн дээр шийддэг юм байна.
