Стратегийн ялалт байгууллаа гэжээ

Тэр тус бүлэглэлийн хяналтад байдаг телевизийн Аль-Манар сувагт өчигдөр өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгдэв. Ливанд гал зогсооход чиглэсэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1701 тоот тогтоолд шаардсанаар одоо Хезболлах-ын зэвсгийг хураах тухай яриа байж таарахгүй гэж Насрулла тэмдэглэжээ.
Мягмар гаригаас эхлэн Хезболлах-ын гишүүд байлдааны ажиллагааны үеэр эвдэрч нурсан байшин барилгыг сэргээж босгох ажил хийнэ хэмээн тэр бас амласан байна.
КАИР, /ИТАР-ТАСС/.
Я.Сүхбаатар