Хичээлийн нээлтийг архидалт, ашиг хонжооны өдөр болгохгүйг уриаллаа

Ерөнхий боловсролын сургуулиуд 11 жилийн сургалтад шилжээд хоёр дахь жилтэйгээ золгож буй хичээлийн энэ шинэ жилийн нээлт болохын өмнө төрийн шагнал хүртсэн ахмад багш нар өчигдөр сэтгүүлчдэд хандлаа.

Учир нь тэд уриалга гаргажээ. Монголын ахмад багш нарын холбооны тэргүүн Д.Амарын ярьснаар бол зарим багш эрдмийн баярыг архидалтын баяр болгож хүүхдүүдээсээ мөнгө татаж ашиг хонжоо олох зэргээр мэргэжлийн ажлаа ор нэр төдий гүйцэтгэх тохиолдол сүүлийн үед нэлээд гарах болсон гэнэ. Энэ нь бусад багш нарынхаа нэр хүндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй шавь нартаа эсэргээр нөлөөлж эцэг эхчүүдэд нь хохирол учруулдаг учир сургалт хүмүүжлийн ажилдаа чин сэтгэлээсээ хандъя хэмээн залуу багш нартаа уриалсан аж.
Энэ жилээс Дэлхийн банк Хөдөөгийн боловсролыг дэмжих REAL төслийг орон нутгийн 380 гаруй сургуульд хэрэгжүүлж эхлэх гэнэ. Төслийн хүрээнд сургуулиудыг номын сантай болгох, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх арга хэмжээ зохиогдох юм байна. Боломжийг сургуулийн удирдлагууд үр дүнтэй ашиглах хэрэгтэй гэдгийг хэвлэлийн хурал зохион байгуулагч багш нар мөн дурдаж байсан. 1990 оноос хойш бүх шатны сургуулийн багш нарт төр засгаас тавих анхаарал халамж эрс муудсан хэмээн ахмад багш нарын холбооныхон үзэж байгаагаа илэрхийлж байлаа. Yүний үр дүнд чанаргүй олон дээд сургууль олширч, мэргэжилтэй ажилтан бэлтгэх боловсролын систем доголдсон аж. Тиймээс өдгөө барилга, байшин барих гагнуурчин, засварчин, мужаан зэрэг ажилчин олдохгүй байгаагаас манай улс гаднаас ажиллах хүчин авч байна гэдгийг багш нар харамсан ярьж байлаа. Хэвлэл, мэдээллийнхэнд хандагсад бүгд МУ-ын Ардын болон гавьяат багш хэмээх эрхэм цол хүртсэн хүмүүс байлаа. Тухайлбал, манай улсын хэмжээнд ардын багш цол хүртсэн 12 хүний хоёр нь буюу Ш.Шагдар, Х.Бадамсэд нар залуу багш нартаа хандаж гаргасан уриалгад саналаа нэмэрлэгчид байсан юм. Ш.Шагдар гуай Монгол Улсын төв цэг Өвөрхангай аймгийн Бүрд суманд байна гэдгийг тодорхойлж байсан багш юм билээ. Ахмад багш нар мэргэжил нэгт нөхдөдөө сургамжаа хайрласнаас гадна өнөөгийн залуусын шашин шүтлэгт хүртэл санаа зовж суугаагаа ярьж байв. Хэдийгээр хэн ямар шашин шүтэх эсэх нь өөрийнх нь эрхийн асуудал ч гэлээ хоёрхон сая хүн амтай Монголд шашны олон урсгал орж ирж буй нь тийм таатай зүйл биш гэв. Тиймээс шавь нартаа ямар шашин шүтэх нь хэрэгтэй вэ гэдгийг хүртэл зөв залж өгч байх хэрэгтэй гэдгийг дурдаж байлаа.

(Өдрийн сонин 2006-08-16 202)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button