Транссибирь 2006″ олон улсын автораллийн тамирчид монгол улсад барианд орж ирлээ

Герман, Польшийн хамтарсан Syberia traүel байгууллагын хамтран зохион байгуулж байгаа Транссибирь 2006″ олон улсын авторалли энэ сарын 1-ний өдөр Берлинээс гараагаа эхэлжээ. Тамирчид Польш, Литва, Латви, ОХУ гэсэн маршрутаар 9000 гаруй км зам туулан энэ сарын 11-нд Цагааннуурын боомтоор Монголын нутагт орж иржээ. Анх есөн орны 27 баг гараанаас гарсан бол өчигдөр орой 19 цагийн үед Сүхбаатарын талбайд зургаан орны 17 баг барианд орж ирлээ. Хамгийн сүүлд Ховд аймгийн нутагт Бразилийн баг техникийн шалтгаанаар уралдаанаас хасагджээ. Нийт 10500 км зам туулан наймдугаар сарын 18-нд Байгал нуурын эрэгт эцсийн барианд орох Транссибирь 2006″ олон улсын авторалли дуусахад ердөө хоёрхон бариа үлдээд байна. Харин УАЗ-315192 маркийн машинаар уралдаж байгаа ОУХМ Ц.Жаргалсайхан жолоочтой, Д.Лхагважав чиглүүлэгчтэй Момголын баг үндсэн дүнгээр одоогоор гуравдугаар байрт явж байна. Африкийн Сахарын цөлд болсон раллид тэргуулж байсан ОУХМ Ц. Жаргалсайхантай цөөн хором уулзлаа.

-Сайн явж байна уу? Олон хоногийн аян зам туулаад эх орондоо ирлээ. Хаанахын зам хамгийн хүнд бэрх байв даа?
-Сайн явж ирлээ. Бага зэрэг ядарч л явна. ОХУ-ын Барнаул, Уулын Алтай, Монголын зам л хамгийн хэцүү бэрх байлаа даа. Харин Европын зам харьцангуй гайгүй байсан.

-Нийтдээ хэдэн км зам туулаад байна?
-Улаанбаатараас Берлин ороод буцаж ирсэн замаа тооцвол 16.000 орчим км зам туулаад байна.

-Бусад орны тамирчдын унаж яваа машин тэрэг ч арай л өөр харагдаж байна шүү?
-Ёстой л бор зүрхээрээ уралдаж явна. 70,80-аад оны загварын хуучин тэрэг шүү дээ, бид хоёрын унаа. Германы багийн машин л гэхэд 2005 оны хамгийн сүүлийн үеийн загварын Порша гэдэг машин байх жишээтэй. Гэхдээ бид нар энэ машинаа сайн мэддэг болохоор ана мана үзсээр яваад л эх орондоо ирлээ.

-Монголдоо орж ирээд их амжилттай уралдаж яваа гэж сонссон?
-Хоёр өдрийн уралдаанд түрүүлж одоогоор нийлбэр дүнгээр гуравдугаар байранд явж байгаа.

-Гол өрсөлдөгчид аль улсын баг тамирчид бол?
-Машин нь ч сайн, тамирчид нь ч 2007 оны Парис Дакарын уралдаанд бэлдэж байгаа учир Герман, Польшийн баг л гол өрсөлдөгчид байна даа.

Чиглүүлэгч Д.Лхагважавтай уулзав.

-Нэлээд борложээ дээ?
-20 гаруй хоног уралдаж яваа болохоор борлосон, харласанаа сайн мэдээгүй л явна. Арваад орны тамирчидтай энэ олон хоног үргэлж цуг явахад их сайхан сэтгэгдэл үлдсэн.

-Сайн яваад эх орондоо иржээ. Хэн нэгэнд баяр талархлаа дэвшүүлэх уу?
-Биднийг маш их дэмжин гун туслалцаа үзүүлсэн Москвад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Г.Сувдаа, Польшид суугаа аташше Д.Ундрам, Б.Ганбат нарт чин сэтгэлээсээ баяр талархлаа дэвшүүлж байна. Нэг өдөр гурван улсын виз даруулж өгч биднийг чин сэтгэлээсээ дэмжсэн нь өнөөдрийн бид хоёрын амжилтад их нөлөөлсөн.

-Одоо хэдэн км зам үлдсэн бэ?
-1000 гаруй км зам үлдсэн. Наймдугаар сарын 18-нд Байгал нуурын эрэгт барианд орсноор уралдааны 10500 км зам маань дуусна даа.

2006.08.16 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button