Гэр хорооллынхон өдөрт 5,2 л ус хэрэглэдэг бол

Одоогоор нийслэлийн гэр хороололд зөөврийн усан хангамжийн 269 ус түгээх байр, 43 усны машинаар ус түгээх үйлчилгээг үзүулдэг ч нийт өрхийн 80 орчим хувь энэ
үйлчилгээнд хамрагддаг. Харин үлдэж буй хэсэг нь гол горхи, нуур цөөрөм, бороо цасны усыг хоол хүнс, ахуйдаа хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Дашрамд сонирхуулахад, хотын хүн ам, үйлдвэр аж ахуйн газруудын усны хэрэгцээг хангах зориулалтаар дөрвөн эх үүсвэрийн 160 гүний худгаас хоёр өргөгч насосны станцаар дамжуулан хоногт 170 гаруй мянган шоо метр усыг олборлон та бидэнд түгээдэгюм байна.
Улаанбаатар /МОНЦАМЭ. Б.Туул/