Малчид хөрш улсынхаа аймаг хошуугаар авлав

Тэд ноос ноолуур боловсруулах үйлдвэр, 3000 үнээний саалийн аж ахуй болон бага оврын тракторын үзэсгэлэн худалдаагаар орж сонирхсоны зэрэгцээ малчин өрхийн үйлдвэрлэл, малын бэлчээрийг хашиж хамгаалсантай танилцсэн байна. Ингэж мал аж ахуйн мэргэжилтэн, малчдаа хөрш зэргэлдээ улсын аймаг хошуугаар аялуулах зардалд аймгийн Засаг дарга нөөц сангаасаа 1.8 сая төгрөг гаргасан байна.
Баруун-Урт. /МОНЦАМЭ. Г.Сүхээ/