Экологийн баримжаатай бизнес

Бид оюун ухааныг дээдлэн ирсэн ард түмний үр сад билээ. Монголчуудын оюуны хөрөнгө оруулалтын чуулга уулзалтанд миний бие оролцох хувь тохиосонд туйлын баярлаж, энэ ажлыг санаачлан, зохион байгуулсан нөхцөлд гүн талархлаа илэрхийлье. Энэ чуулга уулзалт бидэнд улс гүрнээ зөв замаар хөгжүүлэх итгэлийн цогийг авч ирж байгаа төдийгүй, цогноос дөл болон бадрана гэдэгт би итгэл төгс байна. Дэлхийн хөгжилтэй орнууд шинжлэх ухаан технологийн хөгжлийг тэргүүн эгнээнд тавьж, хөрөнгө мөнгө их хэмжээгзэр зарцуулж байгаагийнхаа хирээр амжилтанд хүрч хөгжиж байгааг бид харж байна.Хүн төрөлхтний хөгжлийн түүх ч үүнийг гэрчилж байгаа билээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд Гурван Т гэж нэрлэгддэг (IT-Мэдээллийн технологи, ВТ-Биотехнологи, NT-Нанотехнологи) дээр нэмээд ЕТ-Байгаль орчны технологи хөгжил хурдаа авч түүний дотор (NT) Нанотехнологи ХХ1-р орчны шинжлэх ухаан технологийн хувьсгал хийж эхлээд, үсрэнггүй хурдаар хөгжиж байна.

Энэ нөхцөлд бид юу хийх нь зүйтэй вэ?

Манай орны өнөөгийн байдалд дүгнэлт хийж үзэхэд ирээдүйд байгаль орчноо сэргээхэд өнөөдрийн олзноос хэд дахин илүү хөрөнгө зарах нь хэнд ч тодорхой төдийгүй ямар муу үр дагавар авч ирж байгаа нь харагдаж эхлээд байна.Цаашид ийм байдлаар байгалийн баялагийг олзворлон ашиг олдог бизнесийг хөхүүлэн дэмжсээр байх нь улс орны ирээдүйн хөгжилд маш их гамшиг нүүрлэх аюулыг бий болгож байгааг төр засаг, ард иргэд хэн боловч анхааран үзэж, цоо шинэ хөгжлийн гарцыг оюун ухааны хөрөнгө оруулалтаас хайх цаг нь хэдий болсон билээ. Юуны төлөө бид сурч, ажиллаж байгаа билээ Миний бие гадаадын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллахын зэрэгцээ Монгол оронтойгоо ямагт холбоотой байж, дэлхийн шинжлэх ухаан технологийн ололт амжилтаас улс орондоо нэвтрүүлэх зорилгоор МУИС-ийн Хөгжлийн Сан болон ШУТСангийн дэмжлэгээр ШУҮ-ийн Монхимо ХХК-ийг 1998 онд байгуулж, одоо технологийн удирдагчаар нь ажиллаж байна.Гадаадын их сургуулиудад болон МУИС-д багшлаж, эрдэм шинжилгээний ажил хийх хугацаанд хуримтлуулсан бага хэмжээний туршлага дээрээ үндэслэж энэ чуулга уулзалт өөрийн саналаа нэмэрлэхээр ирсэн юм. Аливаа хөгжин дэвшиж байгаа ард түмэн ирээдүйд хийж, бүтээх зүйлээ сурталчилж, түүнийгээ амьдралын хэрэглүүр болгодог билээ. Тиймээс би доорхи санааг гарган дэвшүүлж байна. Үүнд

-Монгол эх орныхоо ирээдүйн хөгжлийн хэтийн төлвийг өнөөдрөөс зөв харж, хэдэн арван жилийн өмнөөс төлөвлөж, хэрэгжүүлэхийн тулд дээр дурдсан 4 чиглэл (IT, BT, NT, ЕТ)-ийг шинжлэх ухаан технологийн хөгжлийн тулгуур болгож, тэргүүлэх чиглэлээр төр засгийн хөтөлбөрт тусгаж өгөх нь зүйтэй гэж бодож байна.Түүний дотроос NT хөгжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч, МУИС-Д төвлөрсөн нанотехнологийн төв байгуулах асуудлыг дэвшүүлж байна.

-Энэ чиглэлүүдээр мэргэлжилтнүүдээ одооноос төлөвлөгөөтэйгээр гадаад дотоодын тэргүүний их сургуулиудад бэлтгэж, байгалийн болон техник технологийн чиглэлээр суралцах оюутны идэвхи сонирхолыг нэмэгдүүлэх хөшүүрэг хэрэглэж, одоо бэлтгэгдэж байгаа боловсон хүчнийхээ боломж нөөцийг дотооддоо төвлөрүүлэх талаар бодлого явуулж, тэднийг эх орондоо бүтээлчээр ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлье.

-Монгол Улсын ирээдүйн төлөө санаа зовж, хөгжил дэвшилд гар бие оролцох хүсэлтэй гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдыг татан оруулцуулах. Ялангуяа өндөр хөгжилтэй орнуудын нэг сайн туршлага бол их, дээд сургуулиуд, ЭШ-ний байгууллагуудад ажиллаж байсан дадлага туршлагатай эрдэмтдийг гадаад орнуудаас урьж, зөвлөхөөр ажиллуулдаг бөгөөд эдийн засгийн хувьд хэмнэлттэй, үр өгөөж ихтэй энэ аргыг нэвтрүүлэх нь чухал.

-Манай эх орон цөөн хүн амтай, бас шинжлэх ухаан технологийн чиглэлээр ажилладаг эрдэмтэн судлаачид, салбарын эрх ашгийг илүүд үзэхгүйгээр янз бүрийн салбарын хүмүүс хамтран ажиллаж амжилтанд хүрэх өргөн боломжийг ашигламаар байна. Өндөр хөгжилтэй орнуудад Их сургууль гэдэг нэрийн хувьд үнэхээр Их нэрэндээ зохицож, шинжлэх ухаан технологи, анагаах, ХАА зэрэг бүхий л салбарыг хамарсан байдаг. Тэгвэл манай их, дээд сургууль, ШУА, хүрээлэнгүүд нэгэн их сургууль мэт нягт хамтран ажиллах, зохион байгуулалтанд ч орох хэрэгтэй юм. Нэг орны хэдэн сургууль битгий хэл, өнөөдөр дэлхий даяараа хамтарч, олон шинжлэх ухаан технологийн салбар хамтарч гарамгай амжилтанд хүрч байна.Иймд бүгдээрээ хамтарч ажиллаж сурцгаая.

– Манай орны их, дээд сургууль, ШУА-ийн эрдэмтэн мэргэд, судлаач, шинжээчид хүн бүр номлогчоос амьдрал практикт гүнзгий орж, улс орныхоо хөгжилд өөр өөрийн хувь нэмрээ оруулцгаая. Өөрт байгаа авьяасаа ашигла Зөвхөн сайхан донгоддог шувууд л жиргэдэгбол ой, шугуй, хээр тал дэндүү нам гүм, уйтгартай байх шүү дээ гэж хэлсэн Хэнри Ван Дэйкийн үгийг энд дурьдахгүй өнгөрөх арга
алга.

-Эрдэм шинжилгээний ажлыг амь тариа төдий төсвийн санхүүжилтэнд тохируулан явуулах бус, хэрэгцээнд нь тохирсон хөрөнгө мөнгөөр хангаж, төр засгаас дэмжиж, шинжлэх ухаан технологийн хөгжлийг хурдасгах, шинэ шатанд гаргахын тулд санхүүжилтийн одоогийн байдлыг эрс өөрчлөн, улсын төсвөөс болон гадаадын зээл, тусламжаас жил бүр оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье. Элдэв сонгуулиар мөнгө амлаж, хоорондоо өрсөлдөн олон түмний саналыг татах зорилгоор хий дэмий үр ашиг багатайгаар хавтгайруулан хөрөнгө мөнгө цацаж байгаад анхаарч, эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшлийн цөм болох оюуны хөрөнгө оруулалтад зориулмаар байна. -Шинэ технологи нэвтрэх хурд хоёр шууд хамааралтай ойлголт учраас шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг түргэн шуурхай нэвтрүүлэх боломжийг төр засгийн зүгээс зохион байгуулж өгмөөр байна. Дэлхийд аль хэдийн нэвтэрсэн зүйлийг унадаг дугуй дахин зохион бүтээх гэж буй мэт авирладаг практикаас гарахгүйгээр амжилтанд хэзээ ч хүрэх боломжгүй төдийгүй ийм байдлаар бид хэзээ ч тэр хурдыг гүйцэхгүй.

Энэ талаар өөрийн ажил амьдралд тохиолдсон нэгэн жишээг татья.

1991-1992 онд Японд сурч байхдаа өндөр хөгжилтэй орнуудад хүн ба мал эмнэлэгт мэс заслын болон ариутгал халдваргүйтгэлийн зориулалтаар өргөн хэрэглэж байгаа дэлхийд алдартай Повидон иод гэдэг хүний эрүүл мэндэд хор багатай мөртлөө өвчин үүсгэгчийн эсрэг өргөн хүрээтэй үйлчлэлтэй бэлдмэлийг үйлдвэрлэх технологи, стандартыг Америкийн болон Европын холбооны улсуудын эмийн стандарт аргачлалд тохируулан боловсруулсан юм. Эх орондоо ирээд, 1992-2000 он хүртэл үйлдвэрлэх эрхийг авах гэж нүсэр ажил хөөцөлдөж байж арай хийж 2000 онд Тамедин нэрээр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Одоогийн байдлаар Монхимо эмийн үйлдвэрт зөвхөн 5 цувралыг үйлдвэрлэж, зах зээлд гаргаж байна.

Үйлдвэрлэсэн цагаас эхлээд Тамедин бэлдмэл нь эрэлт хэрэщээ ихтэй, олон түмний таашаалд нийцсэн брэнд бүтээгдэхүүн болсон нь хүн ба мал эмнэлэг, эрүүл мэндийн 700 гаруй байгууллага үйл ажиллагаандаа хэрэглэж байгаагаар нотлогдож байна. Гэтэл нийт 14 жил үргэлжилсэн туршилт шин-жилгээний нүсэр ажил болсон ч практикт бүрэн хэрэгжүүлэх боломж олдохгүй, яг л цоо шинээр бүтээж буй технологи мэт шат дамжлагыг туулдагаас одоо хүртэл Тамедин нэрийн 18 цуврал бэлдмэлээс 13 нь зэхэц байдлаар үйлдвэрлэлд шилжээгүй хүлээгдсээр байгаа нь манай оронд технологи нэвтрүүлэх механизмын хоцрогдол дэндүү газар авсан байгааг харуулах бодит жишээ юм. Нанотехнологийн ажлыг нэвтрүүлэх нь байтугай түүнийг шалгадаг арга, техник хүртэл манай байхгүй байна. Энэ байдал зөвхөн манай хамт олонд тааралдаж байгаа бус юм хийе, бүтээе гэсэн эрмэлзэлтэй, чадвартай, өндөр боловсрол, мэдлэг чадвартай эрдэмтэд, эрдэм шинжилгээ, инженер техникийн ажилтнуудад тохиолддог нийтлэг дүр төрх болж, хүмүүсийг шинэ зүйл хийхээс залхааж, юм хийх бадрангуй сэтгэлийг унтрааж байна. Ийм учраас өндөр чадвартай сэхээтнүүд мэргэжлээ орхих, амьдрахын эрхээр мөнгөний төлөө хар бор ажил хийх, гадаад орнуудад хямд хөлсөөр ажиллаж амьдрах зам руу түлхэж байгаа нь манай орны мэргэлжилтэй боловсон хүчний бодлого алдагдаж, улс орны хөгжил дэвшлийн хурдцад сөргөөр нөлөөлж байгаад анхаарах нэгэнт цаг болсон байна.

2006.08.16 Бизнес таймс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button